Бүтээлийн нэр
Худал мэдээлэл тараах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь /үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө/
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Ардчилсан нийгмийн тулгуур эрх гэж нэрлэгддэг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нийгмийн үнэнг гаргаж, түүнийг засах боломж олгодог тул маш чухал эрхэнд тооцогддог. Энэхүү эрх нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт, хязгаарыг тогтоож шударга ёсыг бий болгоход маш чухал үүргийг гүйцэтгэдэг.
Монгол улс 1992 оны Үндсэн хуулиараа энэ эрхийг бүрэн баталгаажуулсан. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн арван зургаа дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө”-г баталгаатай эдлэхээр зохицуулжээ. Эдгээр эрх, эрх чөлөө нь хоорондоо нягт холбоотой, нэгийг нь хязгаарлахад нөгөө нь хөндөгдөж байдаг учир ийнхүү нэг зүйлд багтаан баталгаажуулсан байна. Олон усын байгууллагуудын хэд хэдэн судалгаагаар Монгол улсын хувьд үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилт маш тааруу үнэлгээ авсан хэвээр байна. Үүний гол шалтгаан нь хууль, эрх зүйн орчин тааруу байгаатай холбоотой юм. Мөн 2015 онд НҮБ-с үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөний баталгааг хангах талаар Монгол улсад 8 зөвлөмжийг өгсөн боловч одоог хүртэл алийг нь ч биелүүлээгүй байна. Олон улсын байгууллагуудаас Монгол улсад ирүүлсэн зөвлөмжөөр уг эрхийг хэрэгжих хууль зүйн баталгааг сайжруулах шаардлагатай тухай зөвлөж байна.
Монгол улс гүтгэх, доромжлох үйлдлийг олон жил гэмт хэрэгт тооцож ирсэн харин 2015 оны Эрүүгийн хуулиар хүчингүй болгож, Зөрчлийн хуулиар зохицуулж байгаад 2020 онд Зөрчлийн тухай хуульд заасан гүтгэх зөрчлийг хүчингүй болгож, эгүүлэн Эрүүгийн хуулиар худал мэдээлэл тараах гэмт хэрэг болгон хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр, төр, алдар хүндийг хамгаалсан зохицуулалт болсон ч гэмт хэргийн обьектив талыг нарийвчлан зохицуулаагүйгээс худал мэдээлэлд итгэсэн, болгоомжгүй үйлдлийнхээ улмаас хариуцлага хүлээж байна.
Иймд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хэрхэн хамгаалдаг талаар болон уг эрх чөлөөний хязгаарлалт ямар хэмжээнд байх шаардлагатай талаар судалж олон улсын хэм хэмжээнд нийцэхүйц үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэрэгжих баталгааг бий болгох, хууль эрх зүйн орчин дахь хийдэл, дутагдлыг судлан шийдвэрлэх арга замыг илэрхийлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Түлхүүр үг
Үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, худал мэдээлэл тараах гэмт хэрэг, үндсэн эрхийн хязгаарлалт
Бичигдсэн огноо
2021-01-30
Хуудсын тоо
51
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-04
Товч мэдээлэл үзсэн
5038
Бүрэн эхээр нь үзсэн
185
Эшлэлийн тоо
50
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Насанцэцэг
“Худал мэдээлэл тараах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь /үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө/” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1054
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
17 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !