Бүтээлийн нэр
Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлж, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолын үндэслэлийг сайжруулах нь
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 13 дахь удаагийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны оюутны хэсэгт Дэд байр эзэлсэн илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Улсын дээд шүүхийн гол чиг үүрэг нь хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах болохыг хуульчилж уг чиг үүргийн хүрээнд (i) анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; (ii) хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн; (iii) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр Шүүхийн тухай хуульд зохицуулсан. Материаллаг хуулийн буюу Шүүхийн тухай хуулийн тус гурван үндэслэлийг процессын хуулиуд буюу хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад ижил томъёоллоор оруулсан нь зарим нэг хийдлийг үүсгэж мөн салбар эрх зүйн хэрэг маргаануудын онцлогийг харгалзаж үзээгүйн дээр Дээд шүүхийн хувийн шинжтэй зорилгыг үгүйсгэсэн байгаа юм.
Иймд, хяналтын гомдолд тавигдах хязгаарлалтын асуудлыг боловсронгуй болгохын тулд олон улсын чиг хандлага, жишиг зохицуулалтуудыг өөрийн орны тулгамдсан асуудал, эрх зүйн зохицуулалттай харьцуулсан судалгаа, шинжилгээний ажил шаардлагатай хэмээн үзэж хяналтын гомдолд тавигдах хязгаарлалтын асуудлыг судалж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Литва Улс болон Норвеги Улсын зохицуулалтуудыг судлан, сайн туршлага бүхий зохицуулалт, практикийг илрүүлэх замаар дотоодын эрх зүйн тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн дүгнэлт, санал боловсруулахыг зорилоо.
Түлхүүр үг
Улсын дээд шүүх, хяналтын гомдол, хязгаарлалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог
Бичигдсэн огноо
2021-12-20
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-01-11
Товч мэдээлэл үзсэн
6192
Бүрэн эхээр нь үзсэн
179
Эшлэлийн тоо
45
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Маралмаа
Б.Мягмарсүрэн
“Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлж, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолын үндэслэлийг сайжруулах нь” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1144
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
2 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
3 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлтийн тойм
2025-06-13
-
Ойн модыг үржүүлэн ургуулахаар зөвшөөрөлгүй авах нь гэмт хэрэг болно
2025-06-12
-
Намын гишүүнээс гарах өргөдөл гаргаагүй бол намаас гарсанд тооцохгүй
2025-06-10
-
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !