Бүтээлийн нэр
Худалдаа(бизнес)-ны эрх зүйн харилцаан дахь шүүхийн хамгаалалтын эрх зүйн орчны харьцуулсан судалгаа
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Иргэний эрх зүй,
Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын аж ахуйн үйл ажиллагааны эрх зүйн орчныг өнгөц дүгнэн авч үзвэл Монгол улс нь монист тогтолцоотой буюу Иргэний хуулиар иргэн хоорондын эдийн ба эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахаас гадна худалдааны эрх зүйн харилцаанд оролцогчдын ашгийн төлөө харилцааг хамтад нь зохицуулдаг. Улмаар шүүхийн хамгаалалтын эрх зүйн орчны хувьд дээрх хоёр харилцаанаас үүссэн хэрэг, маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хувьд Иргэний процессийн эрх зүйгээр хамтад нь зохицуулдаг байна. Харин Монгол Улсад сүүлийн жилүүдэд Худалдааны(Арилжааны тухай хууль) тухай хуулийн төсөл боловсруулан батлуулах оролдлого хийгдэж байгааг харгалзан, мөн хувийн эрх зүйн салбарын судлаач эрдэмтдийн дунд хувийн эрх зүйн шинэчлэл хэрэгтэй байгаа гэсэн үзэл баримтлалтай санал нийлэхийн сацуу энэхүү судалгааны ажлаа бичихээр шийдсэн. Энэхүү судалгааны ажлын гол мөн чанар нь хэрэв монгол улс худалдааны тухай хуулийг соёрхон баталбал монгол улс эрх зүйн тогтолцоондоо худалдаа (бизнес) эрх зүйг материаллаг эрх зүйн хувьд бие даасан салбар эрх зүй хэмээн хүлээн зөшөөрөх эхний алхам юм. Улмаар монгол улс нь эдийн засгийн дуалист тогтолцоотой болох бөгөөд аж ахуй эрхлэгчийн эрх ашгийг хувийн эрх зүйн шинэчлэгдсэн тогтолцооны үүднээс хэрхэн, яаж хамгаалах талаарх асуудал гарч ирэх юм. Өөрөөр хэлбэл материаллаг хууль батлагдсанаар аж ахуй эрхлэгчийн эрх ашиг бүрэн дүүрэн хамгаалагдахгүй юм. Материаллаг болон процессийн хуулиуд нь хоорондоо зарчмын хувьд тухайн харилцааны онцлогт тааруулан үр ашигтай хамгаалалт хийх тал дээр нэгдмэл байх учиртай. Монгол улсын 2000 оны үед явагдсан хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн шинэтгэлийн үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх одоогийн хуулийн төслийг бэлтгэхэд гар бий оролцсон эрдэмтэн Юпп Ёоахимскийн үзэж буйгаар тухайн үед шилжилтийн үе байснийг харгалзан бизнесийн эрх зүй зарчмыг тусгах нь харьцангуй эрт байсан хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл одоогийн бизнесийн эрх зүйн харилцааг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн эх сурвалж болох Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь тухай үеийн нийгэм, улс, төр, эдийн засгийн байдлаас шалтгаалан зарчмын хувьд одоогийн аж ахуй эрхлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах чадамжгүй юм. Тиймээс судлаачийн зүгээс хэрэв худалдааны хууль батлагдвал аж ахуй эрхлэгчийн эрх ашиг сонирхлыг шүүхийн хамгаалалтын хэлбэрээр үр ашигтай, хүний эрхийн баталгаа болохуйц байдлаар хамгаалахын тулд хэрхэн зохицуулах вэ гэдэг асуултад хариулт өгөх явдал юм. Өөрөөр хэлбэл худалдааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйгээрээ давхар зохицуулах уу, эсвэл Гэр бүлийн хэрэг маргаан хянан шийдвэрлэх эрх зүйтэй адилаар тусгай журмаар зохицуулах уу, аль эсвэл ОХУ шиг тусгайлсан худалдааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлан зохицуулах уу гэдэг асуудалд хариулт өгөхийг эрмэлзэн судалгааны ажлаа хийлээ.
Түлхүүр үг
Хувийн эрх зүй, Бизнесийн эрх зүй, худалдааны эрх зүй, худалдааны хууль, шүүхийн хамгаалалт, дуалист, моннист,
Бичигдсэн огноо
2020-10-09
Хуудсын тоо
72
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-04-06
Товч мэдээлэл үзсэн
4023
Бүрэн эхээр нь үзсэн
127
Эшлэлийн тоо
73
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Тэмүүжин
“Худалдаа(бизнес)-ны эрх зүйн харилцаан дахь шүүхийн хамгаалалтын эрх зүйн орчны харьцуулсан судалгаа” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1213
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 week ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
2 weeks ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Насанд хүрээгүй этгээд нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтран эзэмшигч байна
2025-03-11
-
PUBG Mobile тоглоомын данс цэнэглэх үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олох нь тодорхой тохиолдолд хууль бус шинжтэй байх боломжтой
2025-03-10
-
Худалдах-худалдан авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2025-03-11 Сэтгүүлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-11 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !