Бүтээлийн нэр
Мөнгөн үүргийн гүйцэтгэл дэх хүү төлөх эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
2002 онд батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуульд гэрээний тохиролцоонд үндэслэсэн, мөн хуулиар тогтоосон гэх 2 өөр төрлийн “хүү”-ийн талаарх зохицуулалтыг тусгасан бөгөөд Иргэний хуулийн Гэрээний эрх зүйн хэсэгт тусгагдсан тухайлсан гэрээ бүр дээр “хүү” тооцох талаар тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал Иргэний хуулийн §263.2.3 дахь хэсэгт “төлбөл зохих хүүгийн хэмжээ”, §282.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, §452.1 дэх хэсэгт “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, §454.2 “Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана.” гэж тус тус хуульчилсан байна. Энэ нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд ямар аргачлал, хувь хэмжээ, хугацаанд хүү тооцох талаараа харилцан тохиролцох асуудал нь нээлттэй болно.
Харин Иргэний хуулийн §222.5 дахь хэсгийн “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэх зохицуулалт нь гэрээгээр тохиролцсон хүүгээс ангид байдлаар “хуулиар тогтоосон хүү”-г хууль тогтоогчийн зүгээс авч үзсэн болохыг харуулж байдаг. Энэхүү хуулиар тогтоосон хүү гэх ойлголтын хуулийн томьёолол хязгаарлагдмал байгаагаас шалтгаалан төсөөтэй хэм хэмжээнээс ялгамжтай байдлаар хэрэглэх асуудал тулгамдсан төдийгүй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан адилгүй байдлаар шийдвэрлэж байгаа нь ажиглагдсан.
Түлхүүр үг
Мөнгөн үүргийн гүйцэтгэл, хуулиар тогтоосон хүү, мөнгөн үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтрэх, талуудын харилцан тохиролцсон хүү
Бичигдсэн огноо
2021-05-15
Хуудсын тоо
59
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-08-19
Товч мэдээлэл үзсэн
4558
Бүрэн эхээр нь үзсэн
238
Эшлэлийн тоо
120
Санал болгож буй эшлэлийн загвар
Ө.Ариунболор
“Мөнгөн үүргийн гүйцэтгэл дэх хүү төлөх эрх зүйн зохицуулалт” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1331
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
17 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !