Бүтээлийн нэр
Хувьцаат компани дахь хөндлөнгийн аудитын эрх зүйн тулгамдсан зарим асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Компани
Бүтээлийн товч
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгэмд шилжин улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүтээдэг коммунист улсын үйлдвэрүүдийг хувьчлах замаар хөрөнгийн зах зээл үүссэн энэ үеэс төр гэх ганц субьект бус, олон тооны хувийн хэвшлийн ноёрхол бий болсон. Тухайлбал, 1995 он буюу өмч хувьчлал эхэлснээс ердөө гурван жилийн дараа Монгол улсад 466 хувьцаат компани үүсэн бий болсон гэсэн тоон судалгаа байдаг.

Ийнхүү хувьцаат компани үүсэн бий болсноор санхүүгийн тайланг хянах хяналтын механизм шаардлагатай болсон бөгөөд үүнд чиглэсэн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг хариуцдаг хөндлөнгийн аудитын байгууллага бий болгосон байна. Улмаар манай улсын хувьд хагас зууны түүх ч үзээгүй шинээр гарч ирсэн ойлголт болох Хувьцаат компани дахь хөндлөнгийн аудитын ойлголт, асуудлыг манай улс хэд хэдэн хуулиудаар зохицуулж ирсэн байна. Тухайлбал, 1995 оны Нөхөрлөл Компанийн тухай хуулиас авахуулаад 1999 оны Компанийн тухай хууль, 2011 оны Компанийн шинэ хууль болон Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиудыг ашигласаар ирсэн. Гэсэн ч хувьцаат компани дахь хөндлөнгийн аудитад хэд хэдэн эрх зүйн тулгамдсан асуудлууд байна.

Жишээлбэл, нэгдүгээрт 2011 оны Компанийн тухай хуулиар хувьцаат компани нь хөндлөнгийн аудитыг сонгон гэрээ байгуулдаг бие даасан аудитын хороотой болсон бөгөөд тус хуулиар аудитын хороо нь хараат бус аудитыг сонгох эрхтэй субьектээр зохицуулсан байх боловч, түүнээс гадна ТУЗ адил эрхтэй байх нь хараат бус тогтолцооны асуудлыг хөндөж байна. Хоёрдугаарт хөндлөнгийн аудитын үйл ажиллагааг ХХК хэлбэрээр байгуулах нь хариуцлагын хувьд бодит болж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Эцэст нь хөндлөнгийн аудитыг сэлгэх нь практикт эрх зүйн хийдэлтэй зохицуулалт болж байна. Харамсалтай нь социалист нийгмийн урт удаан түүхтэй Монгол улсын хувьд дээрх асуудлууд нь харьцангуй шинэлэг зүйл болох нь ойлгомжтой зүйл мөн.

Иймээс миний бие хувьцаат компани дахь хөндлөнгийн аудитын эрх зүйн тулгамдсан асуудлуудыг хөндөн, түүнийг шийдвэрлэх арга замыг санал дэвшүүлэх хэлбэрээр энэхүү судалгааг хийх үндэслэл болов.
Түлхүүр үг
Хувьцаат компани, аудит, хөндлөнгийн аудит, хараат бус байдал, түүний эрх, үүрэг, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал
Бичигдсэн огноо
2022-05-28
Хуудсын тоо
57
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-09-16
Товч мэдээлэл үзсэн
3487
Бүрэн эхээр нь үзсэн
91
Эшлэлийн тоо
157
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Оюунхорол “Хувьцаат компани дахь хөндлөнгийн аудитын эрх зүйн тулгамдсан зарим асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1349
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Б.Амарсанаа. Компанийн засаглал компанийн эрх зүйн тулгамдсан асуудал. УБ., 2012 он.
  2. Б.Өлзийбаяр. Аудитын эрх зүйн орчин, түүний бүтэц эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлууд. магистрын судалгааны ажил. УБ., 2011 он.
  3. Г.Давааням. Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт.УБ., 2021 он.
  4. Д.Сүрэнбаяр. Аудитын эрх зүйн орчин түүний бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал. Магистрийн судалгааны ажил. УБ., 2011 он.
  5. Д.Баалыхүү. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан. УБ., 2020 он.
  6. Д.Баалыхүү. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл.УБ., 2016 он.
  7. Д.Баярсайхан. Эрх зүйн онол. УБ., 2020 он.
  8. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт. Аудит ба баталгаажуулалт. УБ., 2019 он.
  9. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт. Аудитын олон улсын стандарт. УБ., 2019 он.
  10. Н.Агваан, Аудит Хоёр дахь хэвлэл. Өнгөт хэвлэл ХК. УБ., 2002 он.
  11. Санхүү Нягтлан бодох бүртгэл, аудитын холбогдолтой хууль тогтоомжийн эмхэтгэл. УБ.,1998 он. 51
  12. С.Батбаяр. Компанийн тухай хууль дахь хяналтын тогтолцоо ба хяналтын загвар. Эрх зүй №3., УБ 2014.
  13. Т.Цэцэгмаа. Хараат бус аудитын тогтолцоо. Магистрын дипломын ажил. УБ., 2005 он.
  14. Ц.Сарантуяа. Үндсэн хуулийн процессын эрх зүй. УБ., 2021 он.
  15. Т.Золбоо. Гэмт хэргийн бүтээц. УБ., 2018 он
  16. Чимид Б. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын захиргааны эрх зүй (Ерөнхий анги). УБ., 2021 он. 
  17. Robert Heister Montgomery. Montgomery’s Auditing 12th , New York. 8 (2018).
  18. LEE Teck-Heang , Azham Md. Ali. , The evolution of auditing: An analysis of the historical development, Vol.4, No.12 (Serial No.43). 1,3 (2008).
  19. Ross L. Watts & Jerold L. Zimmerman, Agency problems: Auditing and the theory of the firm: some evidence, Journal of law& Economics, vol XXVI, 614 (1983).
  20. Peggy MJackson, DPA. CPCU. Sarbanes -Oxley for Small businesses, New Jersey. 2 (2006).
  21. McKesson& Robbins, United States of America before the securities and exchange commission: Report on Investigation, INC. Washington. 473 (1940).
  22. University of Mississippi. Legal responsibilities and rights of public accountants. Wiley Daniel Rich. 21 (1895).
  23. PCAOB, Responsibilities and Functions of the Independent Auditor. 1594 (1972).
  24. Tommie W & Aaron J, Fraud auditing and forensic accounting, Wiley Corporate F&A. 15 (2010).
  25. Code of Federal Regulations, Commodity and Securities Exchanges, Office of the federal register national archives and records administration, Washington, DC. 252 (2006).
  26. D.Larry Crumbley et al., U.S master auditing guide, Chicago. 10 ( 2004).
  27. Gantulga Tuvshinjargal, Independent Director system: Towards to more efficient model, Ulaanbaatar. 11 (2014).
  28. Dan W.Punvhiak & Luh Luh Lan, Independent Directors in Singapore Puzzling compliance requiring explanation, 15/03 NUS Centre for Law & Business Working Paper. 1,11(January 2016) 52
  29. Deloitte, The role of the audit committee. Center for board effectiveness, USA. 15 (2018).
  30. Li-Jen He & Jianxiong Chen, Does Mandatory Audit Partner Rotation Influence Auditor Selection Strategies?, 2021, 13/2058 Sustainability. 1, 3 (2021).
  31. Rebecca Mattocks et al., Does the length of the cooling-off period impact audit quality?, A Journal of Practice & Theory AJPT-19-091. 1, 5 (2018).
  32. Henry Laurion& Alastair Lawrence, U.S. Audit Partner Rotations, United kingdom. 1 (2016).
  33. Grant Gay& Roger Simnett, Auditing and Assurance Services in Australia, McGrawHill Australia. 20 (2010).
  34. Australian institute of company directors, Number of directors-board sizes, Australia. 2 (2016).
  35. Ian Ramsay, Independence of Australian company Auditors, Australia. 60 (2001).
  36. IFAC, Audit Partner rotation requirements in Australia Technical Staff Questions & Answers: Second edition. 12 (November 2019).