Бүтээлийн нэр
Хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс бишрэхтүн, мэдэхтүн! “Шударга ёс нарны гэрэл лугаа адил хүн бүрт хүрэх ёст болой”
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Шүүх эрх мэдэл, Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Хасан хаан төрийн эрхийг атган жолоодож байхдаа тус Улс даяар хууль журам тогтоож буюу хууль ёс, төрийн ёсонг хэлбэрэлтгүй чанд мөрдүүлж, хэрэгжилтийг чандлан хангах, хянах бодлого, зохицуулалтын хүрээнд дарангуйлал, хэрцгийлэл, луйвар, бусармаг хэрэг, хүний эрхэд халдсан ёсон бус элдэв явдлыг хориглон, тэгш байдал, шударга ёсыг тогтоож, төрийн хэргийг төвшитгөхийн төлөө хүчин зүтгэж байжээ.
Эдүгээ цаг дор хуулийн шинэчлэл үргэлжлэн хийгдсээр байгаа хэдий ч тухайн шинэчлэлийн хүрээнд хамаарах, улс төржүүлэн хий үзэгдэл болгосоор буй зарим асуудлыг Хасан хаан тэртээх 1295-1304 оны хооронд өөрийн өвөг дээдэс Их, Ил хаадын Засаг хуулийн залгамж чанарын хүрээнд шийдвэрлэж чадсан гэж үзэхээр байгаа нь бид төрт ёс, хууль цаазын өв соёл, уламжлалаа иж бүрэн хийгээд төрөлжүүлэн судлан шинжлэх, танин мэдэх, бишрэн хүндэтгэх, эдүгээчлэн төрийн бодлогод харгалзах шаардлагатай болохыг илэрхийлж байна.
Хасан хааны Ил хант улсад төрийн эрхийг атган жолоодож байхдаа хэрэгжүүлсэн улс төр, хуулийн бодлого, зохицуулалт, тэдгээрийн шинэчлэлийн үндсэн үзэл санаа, сургамж, залгамж чанар болгон анхаарч, харгалзвал зохих зарим асуудлыг дараах байдлаар товч дүгнэв.
1. “Шударга ёс нарны гэрэл лугаа адил хүн бүрт хүрэх ёст болой”. Энэ бол Хасан хааны засаглах бодлогынх нь амин цөм, эш ёс байж.
Төрийн засгийг гагцхүү шударга ёс, тэгш эрхийн хууль журмын хүрээнд хэрэгжүүлэх ёст болой. Шударга ёс, тэгш эрхийн хууль гэдэг нь хууль бол эрх мэдэлтний дур зорго, дарангуйлах хэрэгсэл, бохир бодлого биш, гагцхүү тэгш эрхийг хангаж, шударга ёс тогтооход чиглэгдсэн бодлогын илрэл байх ёст болой. Тус шалгуурыг хангасан хууль бол шударга, амьд үйлчлэлтэй болж чадмуй.
Хасан хаан шударга ёс, тэгш эрхийн хууль журмыг шударга хууль, мэргэн хууль гэсэн утгаар тодотгон нэрлэсэн байх ба хууль журам тогтоохдоо дэлхийн бусад орны нөхцөл байдал буюу цаг үеийн хөгжил, хандлага, хэрэгцээ шаардлагыг харгалзан нийцүүлэхийн зэрэгцээ хууль журамд үүссэн согогийг тухай бүр ямагт арилган сайжруулж, чангатгаж байхыг зорилго болгож байж.
2. Шүүх бол төр засгийн тулгуур багана, хүний эрхийн “амьд хууль”-ийн тэгш, шударга хэрэгжилтийн баталгаа болохыг төр засгийн бодлого, зохицуулалтын түвшинд баталгаажуулж, шинэчлэлийг тууштай хэрэгжүүлсэн байна.
Хасан хааны “шүүх эрх мэдэлд хамаарах бодлого, зохицуулалт, шинэчлэл” нь бие даасан шүүхийг цогцлоох, шүүгчийн хараат бус байдлын баталгааг цогц байдлаар буюу эдийн засаг, улс төр, хууль зүйн хүрээнд зохих ёсоор бүрдүүлэн хамгаалах, хангах, боловсронгуй болгохын зэрэгцээ шүүгч нь хараат бус байдлын суурь болох “оюун санааны баталгаа”-г гагцхүү өөрөө өөртөө төлөвшүүлэх буюу хууль бус, зүй бус аливаа явдлаас өөрөө өөрийгөө дотоод оюун ухаандаа чөлөөлж чадсан байхыг гүн бат ухамсарлуулан үүрэгжүүлэхэд чиглэгдсэн байх бөгөөд эдүгээ ач холбогдлоо бүрэн алдаагүй дэвшилтэт шинэчлэл байжээ.
3. Гучин жил өнгөрсөн бол хэрэг заргыг авч хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй болгох буюу хэрэг заргын хөөн хэлэлцэх хугацааг 30 жилээр тогтоон мөрдүүлсэн нь ач холбогдлоо одоо ч алдаагүй оновчтой, уламжлалт бөгөөд шинэлэг бодлого, зохицуулалт байна.
Тус бодлого, зохицуулалт эдүгээ ардчилсан олон улс орны хувьд түгээмэл хандлага болчихсон, харин манай улсад улс төржүүлэн хий үзэгдэл болгосоор ужгирч бугшуулсан “нууц биш нууц асуудал” болох авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг бодлого, зохицуулалтын зарим хийдэл, ялангуяа тус хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хамгийн зөв, оновчтой чиглэл, гарц болох нь эргээлзээгүй.
5. Албан тушаалтны сахилга, хариуцлагыг хууль цаазын хүрээнд чангатгаж, ерөнхий зарчмын хүрээнд бүх хэргийг нарийвчлан ангилж, “том хэрэг” буюу албан тушаалын хэрэг хийсэн бол хэд дахин илүү ял оноох бодлогыг тусгайлан боловсруулж хэрэгжүүлжээ.
Албан тушаалтан байна гэдэг нь ёсон бус авирлах, бусармаг хэрэг үйлдэх, мөнгө зоосны боол байх бус гагцхүү хууль цаазад захирагдах, хамгийн дээд хариуцлага хүлээх ёст болохыг хатуу сануулан чанд мөрдүүлж, хэрэгжилтэд нь онцгойлон хяналт тавьж байжээ.
Түлхүүр үг
Ил хаадын сахин мөрдөж байсан Засаг хуулиуд, залгамж чанар, хүчин чадлын эрэмбэ
Шүүгчийн томилгоо, Шүүгчийн тангараг, Шүүгчийн халдашгүй, хараат бус байдал, Шүүгчид хориглох зүйл, хариуцлага, Албан тушаалmны сахилга, хариуцлага, Төрийн ёсон, Засаг хуулийг зөрчсөн гэмтэн, Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, Ил тод, нээлттэй байдал, Бүх хэргийг бүгдэд ил болгох,
Бичигдсэн огноо
2021-02-14
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-12-20
Товч мэдээлэл үзсэн
1528
Бүрэн эхээр нь үзсэн
12
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.ГАНБААТАР “Хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс бишрэхтүн, мэдэхтүн! “Шударга ёс нарны гэрэл лугаа адил хүн бүрт хүрэх ёст болой”” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1428
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] “Шашдирын чуулган” хэмээх түүхэн 3 боть судар бүтээгдэх эх үндэс нь Болд Чинсан түшмэлээс Хасан хаанд өргөн барьсан “Монгол, татаруудын үйлдсэн гавьяа, Чингис хааны ялалтын талаарх судалгааны тэмдэглэл, цуглуулга” болсон байх ба тийнхүү Хасан хааны санаачилга, Өлзийт хааны зарлигаар хааны ордны албаны түшмэл, түүхч Рашид-ад-дин 10 гаруй жилийн турш бичиглэсэн түүхтэй аж. Тус түүхэн бүтээлийг Ц.Сүрэнхорлоо орос хэлнээс “Сударын чуулган” нэрээр 2002 онд, Г.Аким англи хэлнээс “Шашдирын чуулган” нэрээр 2013 онд тус тус монгол хэлнээ хөрвүүлж, нийтийн хүртээл болгожээ.   

[2] https://mongoltoli.mn/history/h/514

[3] Томас Т.Алсен. Монгол империализм.., орчуулсан Г.Батсүх., УБ., 2020. 1 дэх тал

[4] Эртний Монголын эзэн хаанаа сонгох хуралдай нь тогтмол бус хуралддаг, эзэн хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг цуглаан байсан. П.Амаржаргал. Парламентын бүрэн эрх : төлөвшил, хөгжлийн чиг хандлага., УБ., 2016. 185 дахь тал

[5] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 671 дэх тал

[6] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 673 дахь тал 

[7] Томас Т.Алсен. Монгол империализм.., орчуулсан Г.Батсүх., Улаанбаатар., 2020. 101 дэх тал  

[8] Томас Т.Алсен. Монгол империализм.., орчуулсан Г.Батсүх., Улаанбаатар., 2020. 57-58 дахь тал  

[9] Пети де Крау. Аугаа их Чингис хааны түүх.., орчуулсан М.Саруул-Эрдэнэ., Улаанбаатар., 2018. 354 дэх тал  

[10] Пети де Крау. Аугаа их Чингис хааны түүх.., орчуулсан М.Саруул-Эрдэнэ., Улаанбаатар., 2018. 330-331 дэх тал

[11] Шашдирын чуулган (хоёрдугаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 470 дахь тал

[12] Мөн тэнд. 582 дахь тал 

[13] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1121 дэх тал

[14] Монголын эзэнт гүрний Их хаадын болон Ил хаант улсын хааны зарлиг зарлиг бол “Засаг хууль” байсан гэсэн утгаар авч үзсэн болно

[15] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1111, 1153 дахь тал    

 

[16] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1107 дахь тал

 [17] Мөн тэнд. 987-1166-р дахь тал

[18] Мөн тэнд. 1033-103 дахь тал 

[19] Корон судраас иш татсан

[20] Корон судраас иш татсан  

[21] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1037-1039 дэх тал

[22] Мөн тэнд. 1033-1035 дахь тал  

[23] Мөн тэнд. 1021 дэх тал 

[24] Мөн тэнд. 859 дэх тал 

[25] С.Бадарчи. Их Монгол Улсын шүүхийн  тогтолцоо. Монголын шүүхийн  товчоон. УБ., 2007. 33-р тал   

[26] Энэ талаар миний өвөг дээдсийн зарлиг гарч байсан гэдгийг тодотгосон. Чингис хааны Их засаг хуульд заасан байжээ.   

[27] Луйврын хэрэг гэдэг нь Зарлигуудын агуулгаас үзэхэд гучин жилийн өмнөх хуучирсан баримт, хүчингүй болсон хийгээд хуурамч баримт бүхий зохиомол зарга буюу урвуулсан хэрэг гэх утгаар ойлгогдохоор байна      

[28]  Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1032 дахь тал  

[29] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1047 дахь тал 

Шударга ёсны гажуудлын харгайгаар худлыг сайшаан, зөвийг буруушааж таардаг. Тус гажуудлыг арилгахын үүднээс бид ордод хичнээн төрлийн баримт бичиг үйлдсэнийг гүйлгээ ухаанаараа тогтоохыг зарим шүүгч, түшмэл, эрдэмтэй  хүмүүст зарлиг болж, тэд боломжийн бүх заалт, торгуулийг агуулсан загварыг төрөл бүрт, эдгээрийг эсэргүүцэхээргүй, шүүмжлэхээргүй тохируулан зохиож, олон ашигтай санаа оноог багтаасан зохист номлолыг нэмэн үйлдтүгэй. Тэд загваруудыг нэгэн ботид хурааж, гаргуун эрдэмтэн мэргэд нэрээ тавин цохож, зөв болохыг нь баталгаажуулсугай.   

[30] Тухайн загварыг үндэслэх албагүй буюу хуульд нийцэхгүй гэж үзвэл шинээр шийдвэр гаргахаар байх тул харгалзаж байжээ. 

[31] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1044, 1050 дахь тал 

[32] Шашдирын чуулган (гутгаар дэвтэр).., орчуулсан Г.Аким., Улаанбаатар., 2020. 1036-1037 дахь тал