Бүтээлийн нэр
ЗАХИРГААНЫ ГЭРЭЭНД ИРГЭНИЙ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ
НӨХӨН ТОХИРУУЛЖ ХЭРЭГЛЭХ АСУУДАЛ
Зохиогч
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Захиргааны гэрээ гэсэн бие даасан эрх зүйн институт хууль зүйн утгаараа Монголын захиргааны эрх зүйд шинээр нэвтэрч, энэ нь нэг талаар Монголын захиргааны эрх зүй нь орчин үед дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн Германын “сонгодог” захиргааны эрх зүйтэй хөл нийлүүлэн алхах томоохон ач холбогдолтой болсон бөгөөд нөгөө талаараа “захиргааны гэрээ” хэмээх эрх зүйн институтыг Монголын хууль зүйн шинжлэх ухаанд сайтар судлах, хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүй, зарчимд үндэслэн үр нөлөөтэй суурьшуулах, улмаар нэг мөр хэрэглэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.
Захиргааны ерөнхий хууль нь нийтлэг зарчмын зохицуулалтыг агуулдаг бөгөөд ямар нэгэн тухайн тохиолдлын зохицуулалт дутагдах нь олонтаа тохиолддог. Иймд захиргааны гэрээний хувьд тухайн тохиолдлын зохицуулалт байхгүй бол иргэний эрх зүйн хэм хэмжээнүүдийг, тодруулбал, Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой хэмээн үздэг.
Энэхүү бүтээлд ямар тохиолдолд захиргааны гэрээнд Иргэний хуулийг нөхөн тохируулж хэрэглэж болох хийгээд ямар тохиолдолд болохгүй талаар авч үзсэн болно.

Түлхүүр үг
захиргааны гэрээ, захиргааны гэрээнд Иргэний хуулийн зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэх, захиргааны гэрээ ба Иргэний хууль, захиргааны гэрээ ба гэрээний чөлөөт байдлын зарчим,
Бичигдсэн огноо
2016.12.16
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Бүтээл
Байршуулсан огноо
2017-01-04
Товч мэдээлэл үзсэн
3820
Бүрэн эхээр нь үзсэн
393
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Равданбямба Оюундэлгэр ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ
Дашпүрэв Баяр Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик