Даатгалын нөхөн төлбөр авахад гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол бий болсон гэдгийг холбогдох нотлох баримтаар даатгуулагч нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд хамаарах эрсдэлүүд нь маш өргөн хүрээтэйгээр тусгагдсаны улмаас өмгөөлөгчийн ямар үйлдэл зөрчилд хамаарах нь нэн тодорхойгүй байх бөгөөд практикт Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэх боловч энэ нь даатгалын тохиолдол үүссэн эсэхийг хангалттай нотлох боломжгүй баримт бичиг юм. Ингэхээр нэг талаасаа манай улсын хувьд нотлох эрх бүхий байгууллага, албан тушаалтан байхгүй байгаа ба цаашлаад даатгуулагч нотлох боломжгүй нөхцөл байдал үүсэхийн зэрэгцээ нөхөн төлбөр шаардах эрх хэрэгжих үндэслэлээ алдаж байгааг тодруулан бичихийг зорьсон болно.
Мөн Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалаас үүссэн хохиролд шүүхийн зардал, өмгөөлөгчийн хөлс болон бусад холбогдох зардлууд хамаардаг. Гэтэл өмгөөлөгчийн хөлсийг хохиролд тооцох эсэх болон зөрчлөөс өмнө үзүүлсэн үйлчилгээний хөлсийг хэрхэн тогтоох асуудал нь ойлгомжгүй байхын зэрэгцээ шүүхийн практикт нэг мөр болж тогтоогүй байгаа юм.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” нь хохирлын үнэлгээ хэрхэн хийх талаар нарийвчлан зохицуулсан ганц зохицуулалт боловч энэ нь хөрөнгө буюу биет зүйлийн хохирлын хэмжээг тогтооход чиглэсэн зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоох, тооцоолол хийхтэй холбоотой зохицуулалт хараахан бүрэлдээгүй байх ба шүүх эрх мэдэлд халдахгүйгээр зааг, ялгааг нь нарийн тогтоож, гагцхүү өмгөөлөгчийн үйлдлийн улмаас үүссэн бодит хохирлын хэмжээг тогтооход бэрхшээлтэй байгаа зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг судлахыг зорьсон болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Отгонбаяр Ч. Ганболд С., “Даатгалын эрх зүй”. 2005 он. УБ
2. Монголбанк. “Даатгалын ач холбогдол” санхүүгийн боловсрол олгох гарын авлага. 2020. УБ
3. Баярсайхан Д. Эрх зүйн онол. 2010 он. УБ
4. Заяа Б. “Даатгалын суурь зарчим”. 2019 он. УБ
5. Б.Тэмүүлэн, Д.Энхзул, Б.Буянхишиг нар “Иргэний эрх зүйн ерөнхий анги” анхны хэвлэл. 2010 он. УБ
6. Болдбаатар Д, Молом Ц. “Даатгал”. 2000 он. УБ
7. Буянхишиг Б. Иргэний эрх зүйн Тусгай анги (тавдугаар хэвлэл). 2019 он. УБ
8. Мөнхжаргал Т. Монгол улсын Иргэний эрх зүй (Үүргийн тусгай төрөл). 2005 он. УБ
9. Ханс Зайделийн Сан “Эрх зүйн боловсрол академи”. Арилжаа (худалдаа)-ны хуулийн, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан. 2019. УБ
10. Оюунтунгалаг Ж. “Харьцуулсан иргэний эрх зүй”. 2013 он. УБ
11. Буянхишиг Б. “Хувийн эрх зүй: Онол- Арга зүй, эдийн засгийн анализ, харьцуулсан судлал” эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхтгэл, 2017. УБ
12. Буянхишиг Б. Үүргийн эрх зүйн ерөнхий анги. 2013 он. УБ
13. Баярмаа Н. “Өрсөлдөөний эрх зүй ба гэрээ” Эрдэм шинжилгээний өгүүлэл, эсээ. 2018.01.26
14. Балж Г. “Эрсдэл ба даатгал”. 2006. УБ
15. Доржпалам Х. Гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүй. 2015 он. УБ
16. Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо. Хуульчийн ёс зүйн зөрчил, шийдвэрлэлтэд хийсэн дүн шинжилгээ, судалгаа. 2018. УБ
17. Монгол улсын Иргэний хуулийн тайлбар (шинжлэх ухааны тайлбар) 2006. УБ
18. Шварц Вандт. Хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүй (Зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хорын эрх зүй). 2017 он. УБ
19. Ариунзаяа Э. “Шүүхийн практик дахь гэрээний стандарт нөхцөлийн хэрэглээний асуудал” бакалаврын судалгааны ажил. 2018. УБ
20. Germen Cooperation Deutsche Zusammenarbeit, Financial Regulatory Commission of Mongolia. “Regulatory Impact Assessment Inclusive Insurance Mongolia” August 2017
21. Joseph T.Bockrath, A.B, J.D.: “Contract and the Legal Environment for engineers and architects”, sixth edition, (2000)
22. Justin McMinn. The principle of Insurance. October 6, 2020
23. Simon Whittaker, “The Optional Instrument of European Contract Law and Freedom of Contract”
24. K.Zwegert&H.Koetz. “An Introduction to Comparative Law”: Vol II, The Institutions of Private Law” (1977)
25. University of Pennsylvania, Law Review, Vol.161:653 Kenneth S.Abraham: “Four conception of Insurance, (2013)
26. Simon Cooper. The Insurance and Reinsurance Law Review: Cyber Insurance. 27 April 2020. 4th conclusion.
27. CMS law. Insurance Law and regulation in Germany. 14 March 2018.
28. CCBE Questionnaire on Professional Indemnity Insurance. October 2014
29. Bulletin of the Transilvania University of Brasov. Vol3 (52)-2010 Series VII.
30. Kazantseva O, Shpits L. Institute of Compulsory Insurance of the lawyers’ professional liability in the Russian Federation anf the Republic of Kazakhstan: a comparative legal analysis. 2019.
31. Tokmakov I S 2011 Compulsory lawyer professional liability Insurance: Is there a need? Law Practice 4
32. Zgonnikov A P 2015 Professional law liability Insurance in the Russian Federation: theory and practice of application
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
1 day ago
Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
2 weeks ago
Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
3 weeks ago
2024 оны 12 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
4 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ тогтоохтой холбогдох харилцаа нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан гэж дүгнэв.
2025-01-30
-
Албан хаагчийн хүсэлт ажлаас чөлөөлөгдөх агуулгагүй бол ажлаас халах үндэслэл болохгүй.
2025-01-29
-
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.
2025-01-28
-
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-30 Сэтгүүлдуудаж байна ! -
Сэргэлэн Аминаа
2025-01-30 Судалгааны тойм & Тойм судалгаадуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2025-01-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-28 Сэтгүүлдуудаж байна ! -
Гунгаагийн Баясгалан
2025-01-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-01-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-01-27 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-01-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !