Бүтээлийн нэр
Эрүүгийн хэрэг дэх эвлэрлийн тухай ойлголтыг нөхөн сэргээх шударга ёсны үзэл баримтлалын үүднээс боловсронгуй болгох нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Ял шийтгэлийн аргаар гэмтнийг гэсгээх, нийгмийг гэмт хэргээс хамгаалах арга барил төдий л хангалттай хэмжээнд үр нөлөө үзүүлж чадахгүй байгааг олон талын судалгааны үр дүнгүүд нотолсоор байна. Ийнхүү орчин үеийн эрүүгийн эрх зүйд хэргийн оролцогчдын угаас заяасан жам ёсны эрхийг хүндэтгэх, ухамсарлуулан ухааруулах арга хэрэгслүүдийг эрүүгийн эрх зүйд нэвтрүүлж хөгжүүлэхэд хүнлэг ёсны чиг хандлагын үнэт зүйлс давамгайлж байна. Хүнлэг ёсны хандлага нь ганц ялын бодлогоор зогсохгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хялбарчилсан, шүүхийн бус процессуудыг нэвтрүүлэх, ялаас хөнгөрүүлэх, чөлөөлөх нөхцөлүүдийн хүрээг өргөжүүлэхэд суурь дэмжлэг болж байна.
Нөхөн сэргээх шударга ёс нь хүнлэг ёсны хандлагын хүрээнд хөгжиж буй олон улсын түвшинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал юм. Энэхүү үзэл баримтлалаар гэмт хэргийн үр дагаврыг залруулах ажиллагаанд хохирогч болон гэм буруутай талуудыг идэвхтэй оролцуулахын ач холбогдлыг гаргаж ирснээрээ эрүүгийн процесс дахь шүүхийн бус аргуудын онолын суурийг бүрдүүлсэн.
Энэ өгүүллийн хүрээнд Монгол улсын эрүүгийн эрх зүйд уламжлагдан хуульчлагдаж ирсэн эвлэрлийн институцид дүн шинжилгээ хийж, түүнийг боловсронгуй болгох асуудлыг нөхөн сэргээх шударга ёсны онолын үзэл баримтлал, харьцуулсан эрүүгийн эрх зүйн үүднээс тодруулах, цаашид судалгааны ажлыг өргөжүүлэх хэрэгцээ шаардлагыг эрэлхийллээ.
Түлхүүр үг
эрүүгийн эрх зүй, хүнлэг ёсны чиг хандлага, Restorative Justice, эрүүгийн хэрэг дэх шүүхийн бус процесс, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Бичигдсэн огноо
2022-01-01
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-03-10
Товч мэдээлэл үзсэн
2506
Бүрэн эхээр нь үзсэн
33
Эшлэлийн тоо
41
Санал болгож буй эшлэлийн загвар
З.Янжинлхам “Эрүүгийн хэрэг дэх эвлэрлийн тухай ойлголтыг нөхөн сэргээх шударга ёсны үзэл баримтлалын үүднээс боловсронгуй болгох нь” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1519
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Энэхүү өгүүлэл нь анх “Монголын төр, эрх зүй” дотоодын мэргэжлийн, эрдэм шинжилгээний улирал тутмын сэтгүүлийн 2022 No4 (102) дугаартхэвлэгдсэн.

2. Өгүүллийн дараагийн хэсэгт энэ талаар тоо баримтуудад дүн шинжилгээ хийж үндэслэлийг тайлбарласан.

3. Хавсралт No2 оруулсан хүснэгтээс дэлгэрүүлэн харна уу.

4. Шүүхийн  ерөнхий  зөвлөл,  Монгол  Улсын  шүүхийн  мэдээ  2019-2020,    цахим  эх  сурвалж: https://www.judcouncil.mn/site/news/22   (2022оны 12 дугаар сарын 08-ны өдөр үзэв.)

5. Энэхүү  сэдвийн  хүрээнд:Ш.Баасандорж, “Эрүүгийн  эвлэрүүлэн зуучлалыг  харьцуулан  судлах  нь”Хууль дээдлэх  ёс  3(2018 оны  намар): 138-145; болон  Ч.Нямсүрэн,  Гэмт  хэргийн  виктимологи (Улаанбаатар: Улаанбаатар  Соёмбо,  2005),   215-253  зэрэг  эрдэм  шинжилгээний  харьцуулсан  судалгаа  болон  онолын бүтээлүүд бичигдсэн байна. Гэвч эдгээр бүтээлүүдэд эрүүгийн хэргийн эвлэрүүлэн зуучлалын онолын суурийг хөндөөгүй байна.

6. Д.Баярсайхан, эмх., Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд: эрдэм шинжилгээний илтгэл, төсөл, өгүүлэл (Улаанбаатар: Соёмбо принтинг, 2019), 9.

7. Д.Баярсайхан, “Өнөөгийн Монголын Эрүүгийн эрх зүй дэх хэм хэмжээ, институц, тогтолцооны шинэтгэлийг харьцуулсан эрх зүйн үүднээс дүгнэх нь” Эрх зүй сэтгүүл2(2014 оны хавар): 101.

8. Т.Золбоо, Эрүүгийн эрх зүйн ерөнхий анги: гэмт хэргийн бүтээц (Улаанбаатар: Соёмбо принтинг, 2018), 15-23

9. Howard Zehr, Little Book of Restorative Justice (USA: Skyhorse Printing, 2002),12. https://www.ojp.gov/ncjrs/virtual-library/abstracts/little-book-restorative-justice

10. Jonathan Masur, John Bronsteen and Christopher Buccafusco, “Happiness and Punishment”[Аз жаргалтай байдал ба   Ял   шийтгэл]The     University     of     Chicago     Law     review     1037     (Summer     2009):     1037-1081 https://chicagounbound.uchicago.edu/cgi/viewcontent.cgi?article=1264&context=journal_articles (2022  оны  11 дүгээр сарын 10-ны өдөр үзэв)

11. Үүнийг Австралийн криминологич Жонн Брайнвайт /John Brainwaite/ “stigmatizing shame”буюу шившиглэх ичгүүр хэмээн нэрлэсэн байна.

12. Гэвч үүнээс ч өмнө буюу 1970-аад оны үеэс хүнлэг чанарыг эрхэмлэсэн шинэ онол буюу судлаачийн зүгээс таниулахыг зорьж буй нөхөн сэргээх шударга ёсны үзэл санааны суурь хэдийнээ тавигдсан байсныг энэ хэсэгт зориуд тэмдэглэж байна.

13. Д.Баярсайхан, “ӨнөөгийнМонголын Эрүүгийн эрх зүй дэх хэм хэмжээ, институц, тогтолцооны шинэтгэлийг харьцуулсан эрх зүйн үүднээс дүгнэх нь” Эрх зүй сэтгүүл 2 (2014 оны хавар): 102.

14. Д.Баярсайхан, эмх., Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын шинэтгэлийн асуудлууд: эрдэм шинжилгээний илтгэл, төсөл, өгүүлэл (Улаанбаатар: Соёмбо принтинг, 2019), 10.

15. Howard Zehr, Little Book of Restorative Justice (USA: Skyhorse Printing, 2002),25.https://www.ojp.gov/ncjrs/virtual-library/abstracts/little-book-restorative-justice

16. Мөн тэнд.

17. Daniel W.VAN, Karen Heetderks Strong, Jonathan Derby and L. Lynette Parker, Restoring Justice: An Introduction to Restorative Justice,6thedition (New York: Routledge, 2022), 128. https://www.taylorfrancis.com/books/mono/10.4324/9781003159773/restoring-justice-daniel-van-ness-karen-heetderks-strong-jonathan-derby-lynette-parker

18. Howard     Zehr,     Little     Book     of     Restorative     Justice (USA:     Skyhorse     Printing,     2002),14-19.https://www.ojp.gov/ncjrs/virtual-library/abstracts/little-book-restorative-justice

19. Мэн тэнд.

20. Мөн тэнд.

21. UN The Economic and Social Council, Basic Principles on the use of Restorative Justice(2002) 2.1.

22. Council of Europe Committee of Ministers, Recommendation concerning Mediation in Penal Matters No. R (99) 19(1999)-г үзнэ үү.

23. Criminal Code of German,(1998), 46а.

24. Criminal Procedure Code of German,(1987), 153.2.4.

25. Specific Programma Criminal Justice Europian Commision, Restorative Justice in Germany: Final National Report of  Germany(2013),  8. http://3e-rj-model.web.auth.gr/files/national_reports/Germany.pdf (2022 оны  11  дүгээр сарын 15-ны өдөр үзэв.)

26. Хавсралт No1-д заасан графикийг харна уу.

27. Criminal Code of Hungary, (2012), 29.

28. Criminal Procedure Code of Hungary, (2012), 225a.

29. European Council for Juvenile Justice and International Juvenile Justice Observatory, Research and Selection of the Most Effective Juvenile Restorative Justice Pratices in Europe, Vol. 1 (2015), 89. http://www.antoniocasella.eu/restorative/Dunkel_2015.pdf (2022оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үзэв.)

30. Tunde A. Barabas,“Restorative Justice in Hungary:a rapibly growing field of Practice” [Унгар лус дахь нөхөн сэргээх шударга ёс: хурдтай өсч буй туршлага] Restorative  Justice  an International  Journal3 (2015): 387-390. https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/20504721.2015.1109348 (2022 оны  11 дүгээр  сарын 16-ны  өдөр үзэв.)

31. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл/, Б.Бат-Орших, УБ хот, 2021 он, хуудас 114-с дам эшлэв.

32. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл/, Б.Бат-Орших, УБ хот, 2021 он хуудас 116-с дам эшлэв.

33. Эрх зүй сэтгүүл, УБ хот, 2001 он Дугаар:4, хуудас 110-112

34. Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл/, Б.Бат-Орших, УБ хот, 2021 он хуудас 118-с дам эшлэв.

35. БНМАУ-ын хууль тогтоомжийн системчилсэн эмхэтгэл 9, 1995 он, хуудас 89

36. БНМАУ-ын хууль тогтоомжийн системчилсэн эмхэтгэл 9, 1995 он, хуудас 95

37. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлт, 1994 он, 29 дүгээр зүйл

38. Товч. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)

39. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр гаргадаг шүүн таслахажиллагааны тайлан мэдээнд тус тоо баримтыг бүртгэдэггүй байна.

40. Цахим эх сурвалж: https://www.ksh.hu/stadat_files/iga/en/iga0002.html (2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үзэв. )

41. Б.Бат-Орших,Эрүүгийн  хэргийг  хялбаршуулсан  журмаар  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  эрх  зүйнзохицуулалтын үндсэн асуудал/хууль зүйн докторын зэрэг горилсон бүтээл/(Улаанбаатар, 2021), 153-аас дам эшлэв.