Бүтээлийн нэр
Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах зорилгоор 2007 онд нийслэлийн хороо, дүүрэг бүрд хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, хэсгийн байцаагч, өрхийн эмч, харьяа тойргийн боловсролын салбарын нийгмийн ажилтнуудыг хамруулсан “Хамтарсан баг” байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Улмаар Баянхонгор, Дорнод, Өвөрхангай аймгуудад Засаг даргын захирамжаар “Хамтарсан баг” байгуулагдсанаар орон нутагт олон салбарын мэргэжилтнүүдийн оролцоог хангасан хамтарсан багууд үүсэж, хохирогч хамгааллын чиглэлээр ажиллах суурь тавигдсан
юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн гишүүдийг гэр бүлийн хүчирхийллээс, хүүхдийг гэр бүлийн болон нийгмийн бусад орчинд хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр
бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, хохирогчид хуульд заасан үйлчилгээг үзүүлэх хамтарсан баг болон нэг цэгийн үйлчилгээний төв, хохирогчийг хамгаалах түр хамгаалах байрны ажиллах эрх зүйн зохицуулалтыг хуульчилсан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хамтарсан багтай холбоотой заалтуудад зарчмын өөрчлөлт оруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнээс Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх асуудлын хүрээнд буюу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд шилжүүлсэн байна.
Улсын хэмжээнд нэг цэгийн үйлчилгээний төв 17, түр хамгаалах байр 21 нийт 38 нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр ажиллаж байгаагаас 22 нь орон нутагт байна. ХЭҮК, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2021 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаа нь хохирогчид ээлтэй, хүний эрхэд суурилсан, бодитой, хүртээмжтэй нийцтэй эсэхэд 21 аймгийн 24 сум, 16 багийн нийт 40 хамтарсан баг, 19 аймгийн 14 түр хамгаалах байр, 7 нэг цэгийн үйлчилгээний төвийг сонгон авч, хяналт, үнэлгээ хийж, энэхүү илтгэлдээ тусгалаа.
Түлхүүр үг
хамтарсан баг, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, хамтарсан багийн чиг үүрэг, хамтарсан багийн санхүүжилт
Бичигдсэн огноо
2021-12-31
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-10-27
Товч мэдээлэл үзсэн
2519
Бүрэн эхээр нь үзсэн
47
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1689
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !