Бүтээлийн нэр
Амьтны учруулсан гэм хорыг арилгуулахтай холбогдох шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Тэмдэглэл
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цуврал 12-т иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийгдсэн судалгаа болно. https://forum.mn/ сайтаас үнэ төлбөргүй татах боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Хүн төрөлхтөн эртнээс амьтныг гаршуулан тэжээж, тэдгээрийг аж ахуйн болон амины хэрэгцээндээ өсгөж ирсэн билээ. Амьтан нь эрх зүйн чадамжгүй бөгөөд тухайн эзнийхээ өмч хөрөнгөд тооцогддог. Энэ үүднээс өөрийнх нь өмчөөс улбаатай үр дагаврыг тэдгээрийн эзэн нь хариуцан арилгах үүрэгтэй. Энэ хүрээнд аль Ромын эрх зүйгээс амьтны учруулсан гэм хорыг түүний эзэн хариуцах тогтолцоо байсан бөгөөд энэ тогтолцоо одоо ч ач холбогдолтой хэвээр байна.
Учир нь, дэлхий дээр маш олон тооны амьтад хүний нийгэмд бидний ойролцоо хамт амьдарч байх бөгөөд амьтны ухамсаргүй буюу инстинктээр бусдад хохирол учруулах эрсдэл их бага хэмжээгээр байсаар байна. Ялангуяа, гэрийн тэжээвэр амьтад хүнтэй илүү ойр хүрээлэлд байх бөгөөд тэдгээрт зориулсан хууль, дүрэм, зохицуу лалтыг улс бүр өөрийн онцлогт тохируулан харилцан адилгүйгээр бий болгож байна. Маргаангүй, зөрчилдөөнгүй харилцаанд зохицуу лалт шаардлагагүй. Хууль дүрмээр зохицуу лах шаардлага үүсэж байна гэдэг нь тухайн харилцаанд оролцогчид өөрсдөө хэлэлцэн тохиролцож шийдэлд хүрч чадахгүйг илтгэнэ.
Манай улсын хувьд, бэлчээрийн мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйтай байсан боловч сүүлийн жилүүдэд газар тариаланг түгээмэл эрхлэх нь элбэгшжээ. Үүнээс улбаатай бэлчээрийн мал тариалангийн талбай сүйтгэх зэрэг асуудал цөөнгүй гарч буй бөгөөд түүнээс бий болох хохирлыг хэн хэрхэн хариуцах вэ гэдэг нь тийм ч илэрхий тодорхой бус байна.
Тиймээс энэхүү судалгаагаар дамжуулан Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийг тодорхой хэрэг маргаануудад хэрхэн тайлбарлан хэрэглэж буй талаар шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийх замаар тэдгээр тайлбар нь маргааныг зохистойгоор шийдвэрлэж чадаж буй эсэхэд дүгнэлт хийхийг зорилоо.
Түлхүүр үг
Бэлчээрийн мал аж ахуй, Амьтны учруулсан гэм хор, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, гэрийн тэжээвэр амьтан, тариалангийн талбай, Иргэний хуулийн 501 дүгээр зүйл
Бичигдсэн огноо
2023-12-20
Хуудсын тоо
64
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-24
Товч мэдээлэл үзсэн
2391
Бүрэн эхээр нь үзсэн
142
Эшлэлийн тоо
43
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Гүнбилэг
Д.Ганхүрэл
“Амьтны учруулсан гэм хорыг арилгуулахтай холбогдох шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” (2023), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1791
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
2 days ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !