Бүтээлийн нэр
XIII зууны Монголын төр, эрх зүйн талаархи шүүмжлэлийг эсэргүүцэх нь
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Бусад
Бүтээлийн товч
ХШ зууны монголчуудын нэгдсэн төр нь ханлиг улсуудын нэгдсэн төр улс байсан бөгөөд өрнийн улс орнуудтай харьцуулвал, газар зүйн орчин, амьдрах аж төрөх аргаас шалтгаалан нүүдлийн соёл иргэншилтэй байсан учраас нүүдлийн айл саахалт, ураг төрлийн холбоонд үндэслэн хамтран аж төрж байсан юм. Иймд суурьшмал соёл иргэншилтэй эртний Хятадуудын газар тариалан эрхэлдэг 5 өрхийг хөршийн нэгдэл /линь/ гээд, 5 хөршийн нэгдлийг тосгон /ли/ гэж үзэж байсантай харьцуулан үзэж болохгүй. Тийм ч учраас нийгмийн нэгж нь нутаг дэвсгэрээр хязгаарлагдсан ураг төрлийн холбоо байсныг үгүйсгэх аргагүй бөгөөд үүнээс шалтгаалан газар нутгийн хуваарилалт, хил хязгааргүй байсан гэж үзэж болохгүй. Учир нь тухайн үеийн нүүдэлчин монголчууд эртнээс нутаглаж ирсэн газар нутаг, ой, гол мөрөн сав газраар тусгаарлагдсан, томоохон ханлиг улсуудаас /тухайлбал, Тоорил ханаар удирдуулсан Хэрэйд аймгийн улс буюу иргэд гэх мэт/ бүрдсэн, Байгал нуураас Хятадын Цагаан хэрэм хүртэл өргөн уудам газар нутагтай улс байсан билээ. Мөн монголчууд бусад улс орноос тусгаарлагдмал хил хязгаартай байсан бөгөөд энэхүү хил хязгаар нь нэн эртнээс бий болсон байсан юм. Үүний нэг тод илрэл бол Хятадын Цагаан хэрэм болно. Хятадын Цагаан хэрэмийг эртний Монгол, Хятад улсын нутаг дэвсгэрийг заагласан хил хязгаар болохыг түүхчид хүлээн зөвшөөрөх болов уу гэж үзэж байна.
Түлхүүр үг
Монголын төр, хууль, их засаг, их засаг хууль, яаса, их йаса, их засаг, Монголын нууц товчоо
Бичигдсэн огноо
2012-05-30
Хуудсын тоо
6
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-18
Товч мэдээлэл үзсэн
322
Бүрэн эхээр нь үзсэн
16
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Сэлэнгэ “XIII зууны Монголын төр, эрх зүйн талаархи шүүмжлэлийг эсэргүүцэх нь” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1934
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Т.Д. Скрынникова. “харизма и власть в эпоху Чингис-хана”. М. 1997. Стр- 30

[2] Т.Д. Скрынникова. “харизма и власть в эпоху Чингис-хана”. М. 1997. Стр- 38

[3] Эртний Ром нь Тибр мєрний эрэгт  байгуулагдсан.. Дорнодахины суурьшмал улс орнууд ч ялгаагүй, тухайлбал, Энэтхэг улс Инда, Ганга мєрний сав газраар, Хятад улс нь Шар мєрний эрэгт байгуулагдсан.

[4] Энд єрнє болон дорно дахинд нийгмийн байгуулалын доод нэгж нь цусан тєрлийн холбоонд їндэслэгдсэн нэгдлүүд /обшина/ байсныг дахин хэлье.

[5]  Ц. Сарантуяа.  Тєрийн ерєнхий онол. УБ. 1998. 18-22-р хуудас

[6] Ц. Сарантуяа.  Тєрийн ерєнхий онол. УБ. 1998. 57-р хуудас

[7] Лувсанданзан. Алтантовч.УБ.1990.123-р тал.

[8] Х. Сэлэнгэ. “ХШ зууны Монголын тєр, эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зїйл” .УБ. 2004. 106-118-р хуудас

[9] “Монголын нууц товчоо”-г їзнэ її.

[10] Энд тэмдэглэхэд эртний улс орнуудад хүй нэгдлийн нийгмийн хэв шинжүүд нийгэм, улс тєрийн байгуулалд хадгалагдан їлдсэн байсан бєгєєд үүний нэг илрэл нь эртний Грек, Ромын тєрийн нэг гол институт болох омгийн ахлагчдаас бүрдсэн ахмадын зєвлєл билээ. Эртний Ромын  сенат нь Ромын 300 омгийн ахлагчдаас бїрдэж байсан ба яваандаа хєрєнгєтэй язгууртнуудаас бїрэлдэх болсон. Спартын Геруси ч омгийн байгууллагаас хадгалагдан їлдсэн ахмадын зєвлєл билээ. Єрнийн эртний улсуудын язгууртнууд нь омгийн язгууртнуудаас бий болсон юм.

[11] Монголын философийн түүх.1-р дэвтэр.УБ.1997.153-р тал.

[12] Монголын философийн түүх.1-р дэвтэр.УБ.1997.155-р тал.

[13] Ч.Далай.Эзэн Чингисийн гэрээслэл ба эдїгээ миний бодол. Чингисийн туг. УБ.1990. №1. Сайшаал.”Чингис хааны товчоон.1, 2-р дэвтэр.Євєрмонгол.1987.492-р тал.

[14] Перецен.”Чингис хааны байлдааны бодлого ба арга” Өвөр Монгол хэвлэл.1983.114-р тал.

[15] Персийн түүхч Жувейны тухайн үед Монголд хоёр удаа очиж, их хаантай нїїр тулан уулзаж байсан бєгєєд 1252-1253 онд Хархорумд байхдаа бүтээлээ эхлүүлж, /Ц.Минжин. “Их засаг” түүх, эрх зүйн шинжилгээ. УБ. 2009. 13-р хуудас/ “Дэлхийг байлдан дагуулагчийн түүх” бүтээлдээ Яса-гийн талаар анхаарал татсан зүйлүүдийг бичиж үлдээсэн нь судалгааны чухал эх сурвалж гэж үзэхэд хүргэж байгаа болно.

[16] Жувейны. Дэлхийг байлдан дагуулагчийн түүх. 1- р дэвтэр. Хятад хэвлэл. 1989. 42- р тал

[17] Х. Сэлэнгэ. “ХШ зууны Монголын тєр, эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл” .УБ. 2004. 71-89-р хуудас

[18] Ц. Сарантуяа. Эрх зүйн тухай сонгодог ойлголт. Шихихутаг. УБ.1999.№2.12-р хуудас

[19] Ц.Минжин. “Их засаг” түүх, эрх зїйн шинжилгээ. УБ. 2009. 15-р хуудас

[20] Ц.Минжин. “Их засаг” түүх, эрх зїйн шинжилгээ. УБ. 2009. 15-р хуудас