Бүтээлийн нэр
Улсын дээд шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Тэмдэглэл
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цуврал 11-д Улсын дээд шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ болно. https://forum.mn/ сайтаас үнэ төлбөргүй татах боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Орчин цагийн компанийн эрх зүйд нэгт, хуулийн этгээдийн эрхийн чадвар, хоёрт, хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуц лага гэсэн ойлголт суурь зарчмын түвшинд хэвшиж тогтжээ.
Эх газрын эрх зүйн бүлд хуулийн этгээдийн эрхийн чадвар нь хуулийн этгээд тусгайлсан хөрөнгөтэй байж үйл ажиллагааны үр дүнд үүссэн үүргийг гагцхүү өөрийн хөрөнгөөр хариуцах ёстой (англи хэл, separate patrimony) гэсэн агуулгыг илэрхийлнэ. Монгол Улсын хувьд ч уг суурь зарчмыг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажилла гаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуц-даг ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” хэмээн хуулийн этгээдийн үндсэн шинж болгон хуульчилсан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй” хэмээн нарийвчлан тусгаж өгсөн байна.
Түүнчлэн хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлага нь хувьцаа эзэмшигч компанийн хувьцааг эзэмшсэний төлөө тухайн компанид хувь нийлүүлэхээс өөр үүрэг компани болон гуравдагч этгээдийн өмнө хүлээхгүй (англи хэл, limited liability of shareholders) гэсэн агуулгыг илэрхийлнэ. Энэ талаар Монгол Улсын Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” хэмээн баталгаажуулсан байдаг.
Эдгээр зарчим нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбог-долтой боловч хувьцаа эзэмшигчийн зүгээс хуулиар олгогдсон эрхийн давуу байдлаа урвуулан ашигласны улмаас компанийн шаардах эрх бүхий этгээдэд хохирол учруулах зэрэг шударга ёс, тэгш байдлын үүднээс авч үзвэл сөрөг үр дагаварт хүргэх нь бий. Энэ тохиолдолд хууль тогтоогч, эсхүл шүүхийн зүгээс тусгайлсан эрх зүйн сургаал (doctrine)-д тулгуурлан хуулийн этгээдийн эрхийн чадвар болон хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагын зарчмыг “нэвтлэх” замаар компанийн өр, төлбөрийг хувьцаа эзэмшигч, түүнтэй нэгдмэл сонирхол бүхий этгээдэд хүлээлгэж болох практик байдаг.
Энэ шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх боломжийг олго-сон ННФ-ын хамт олон, менежер Пүрэвдоржийн Бадамрагчаа болон шүүмж өгсөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, профессор Батболдын Амарсанаа, боловсруулах ажилд хувь нэмрээ оруулсан шавь Батцэнгэлийн Тэлмэнд талархсанаа илэрхийлье.

Түлхүүр үг
Компани, компанийн нэгдэл, улсын дээд шүүх, хувьцаа эзэмшигч, дампуурал, дампуурлын хэрэг
Бичигдсэн огноо
2023-01-21
Хуудсын тоо
40
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-07-29
Товч мэдээлэл үзсэн
1451
Бүрэн эхээр нь үзсэн
146
Эшлэлийн тоо
10
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Давааням
“Улсын дээд шүүхийн тогтоолд хийсэн дүн шинжилгээ” (2023), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2060
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2025-03-11 Сэтгүүлдуудаж байна !