Бүтээлийн нэр
ХМХ | Согтуурлын хүнд зэрэгтэй хохирогчийн амийг хөнөөсөн нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах уу?
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Шүүгдэгч нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар хохирогчийн нүүр лүү нь өшиглөн, арматурын төмрөөр цохиж, олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн үед дээрх хохирогчийг өмөөрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг өшиглөх, арматурын төмрөөр цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Мөн 2021 оны 6/10, 8/07, 8/10 болон 2022 оны 6/01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.
Энэхүү Хэргийн мэдээллийн хуудас (“ХМХ”)-т шүүгчдэгчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлын зөвхөн ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах дүгнэлтийг авч үзэв.
Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн цусанд 3.7, шээсэнд 4.8, ходоодны агуулагдахуунд 2.2 промиль спирт илэрснийг согтуурын хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн зүгээс хүч хэрэглэн халдах үед хохирогч нь ямар байдалтай байсан, эсэргүүцэл үзүүлсэн эсэх талаар гэрч, хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар цуглуулжээ.

Түлхүүр үг
шүүгдэгч, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүн алах, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, гэр бүлийн хүчирхийлэл
Бичигдсэн огноо
2024-09-09
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-09-09
Товч мэдээлэл үзсэн
926
Бүрэн эхээр нь үзсэн
21
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Согтуурлын хүнд зэрэгтэй хохирогчийн амийг хөнөөсөн нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах уу?” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2086
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
13 hours ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
3 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
4 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
5 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !