Бүтээлийн нэр
Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд нотолгооны стандартыг тусгайлан авч үзэх асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Товчлол: Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн процессыг цаг хугацааны хувьд боломжит богино хугацаанд явуулах, энгийн, хүндрэл чирэгдэлгүй байлгах үндсэн зорилготой. Энэ нь шүүхийн практик хэрэгцээнд үндэслэн хөгжсөн бөгөөд эрх зүйн системийн онцлог ялгаанаас үл хамааран энгийн, хялбар, богино хугацаанд хэрэгжих боломжтой байх шинжүүдийг аяндаа нөхцөлдүүлж байдаг. Эх газрын эрх зүйн бүлийн орнуудад хялбаршуулсан буюу түргэвчилсэн ажиллагаанд тавигдах эрүүгийн процессын шаардлага, нотолгооны стандартыг ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай адил өндөр түвшинд байх шаардлагыг тавьдаг. Гэвч ингэснээр процессын үр нөлөөг бууруулах сөрөг үр дагавартай болох нь бусад улс орнуудын туршлагаас харагдаж байна.
Түлхүүр үг
эрүүгийн хэргийн бодит үнэн, эрүүгийн процесс дахь тохиролцох арга, эрүүгийн процессын эрх зүй, ял тохиролцох, мөрдөн нотлох тогтолцоо
Бичигдсэн огноо
2024-08-10
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-10-14
Товч мэдээлэл үзсэн
847
Бүрэн эхээр нь үзсэн
64
Эшлэлийн тоо
40
Санал болгож буй эшлэлийн загвар
З.Янжинлхам “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд нотолгооны стандартыг тусгайлан авч үзэх асуудал” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2128
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Бат-Орших, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал /хууль зүйн ухааны докторын зэрэг горилсон бүтээл/, (2021), 45 дахь тал.

[2] Эдгээр зохицуулалтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны (цаашид ЭХХША гэх) практикт өргөн ашиглагдаж, үр нөлөөгөө гаргасаар иржээ. Гэсэн хэдий ч 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар хохирогч яллагдагчтай эвлэрснээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг халсан нь судлаач, хуульчдын дунд шүүмжлэлийг дагуулсаар байна.

[3] Б.Бат-Орших дурдсан бүтээлээс дам эшлэв. Правоведение. Юридический журнал, 2009 (№1). с 18-20.

[4] Ж.Бямбаа болон Ж.Эрхэсхулан, Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал, (2018), 69 дэх тал

[5] Black’s Law dictionary 8th ed, (2004), 4399 page

[6] Roberts Schehr, “Standard of proof, presumption of innocence, and plea bargaining: how wrongful conviction data exposes inadequate pre-trial criminal procedure”, California Western Law Review (Vol.54, 2018), 59.

[7] Ibid.

[8] Ibid.

[9] Giovanni Tuzet, “Evidene assessment and standart of proof: a missy issue”, International Journal on Evidential Legal Reasoning, no.2 (November 2021); George Fletcher, Basic Concepts of Criminal Law, (Oxford University Press, 1998), 17; and Micheal Bohlander, Principles of German Criminal Procedure, (Hart Publishing, 2012), 24.

[10] Micheal Bohlander, Principles of German Criminal Procedure, (Hart Publishing, 2012), 24.

[11] Ibid.

[12] Францын Эрүүгийн процессын хуулийн 427 дугаар зүйлд зааснаар “шүүгч нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэл үнэмшлийн үндсэн дээр шийдвэр гаргана”.12 Үүнд дурдагдаж буй шүүгчийн дотоод итгэл үнэмшил гэдэг нь логик оюун дүгнэлтийн дүрмүүд, рациональ шаардлага, шинжлэх ухаан-танин мэдэхүйн хязгаарлалтуудаас ангид субьектив буюу сэтгэл хөдлөлд тулгуурлах тухай ойлголт биш.12 Эсрэгээрээ, хэрэг бүрийн онцлогийг харгалзан хариуцлагатай шийдвэр гаргах ухаалаг шийдвэр гаргагчаар дамжуулан хэрэг бүрд нотлох баримтыг ухаалгаар үнэлүүлэх тухай санаа юм.12 Францад үүсэж бий болсон дотоод итгэл үнэмшлийг баримтлах арга нь цаашлаад эх газрын эрх зүйн бүлийн улс орнуудад тархжээ. Тухайлбал, ХБНГУ-ын Эрүүгийн процессын хуулийн 261 дүгээр зүйлд “Шүүгч шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэн өөрийн бүрэн эрх, итгэл үнэмшилд тулгуурлан нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргана” гэж заажээ.

[13] Giovanni Tuzet, supra note 10 , 91.

[14] Тухайлбал, Италийн Эрүүгийн процессын хуулийн 192 дугаар зүйлд “Шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үнэлэх шалгуур, үүнээс үүссэн дүгнэлтийг тодорхойлох замаар нотлох баримтуудыг үнэлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, тодорхой аргачлал, стандарт заагаагүй боловч шүүгч өөрийн сонгосон шалгуур, үндэслэлийг тайлбарлахаар тусгасан байна. Мөн хуулийн 533 дугаар зүйлд “Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь үндэслэл бүхий эргэлзээнээс ангид нотлогдсон бол шүүхээс түүнийг гэм буруутай талаар шийдвэр гаргана. Ийнхүү шийдвэр гаргаснаар шүүхээс ял болон албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”14 гэж зааснаас харвал тус улсад нотолгооны стандарт, нотлох баримтыг үнэлэх шүүгчийн чөлөөт эрх хэмжээг хамтад нь хэрэглэдэг болох нь харагдаж байна. Түүнчлэн Чили улсын эрүүгийн болон эрүүгийн процесс хуулиудад шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн зарчмыг илэрхийлсэн “reglas de la sana crítica” буюу шүүхийн шийдвэр нь логикийн хууль, орон зай ба цаг хугацаанаас хамаарах хамаарал, хүний эрүүл сэтгэлгээ зэрэгт тулгуурласан байх14 зарчим үндэслэл бүхий эргэлзээнээс ангид байх нотолгооны стандарттай зэрэгцэн үйлчилдэг байна.

[15] Ж.Эрхэсхулан, “Монголын Эрүүгийн процессын амин сүнс ба сорилт, бэрхшээл”, Эрх зүй сэтгүүл 61 (1), 2023, 322-323 дахь тал.

[16] Ж.Эрхэсхулан, Шүүхийн шатанд эрүүгийн хэргийг үнэн бодитойгоор тогтоох онол практикийн үндсэн асуудал: Эрүүгийн процессын эрх зүй, нотолгооны эрх зүй (хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл), 2018, 38 дахь тал.

[17] Ханнс-Зайделийн сан болон Эрх зүйн боловсролын академи, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль, (2010), 357 дахь тал.

[18] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр яллагдагч мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэсэн нөхцөлийг нэмж хуульчилсан. Түүнчлэн үзлэг хийх; шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах; хохирогч, гэрчээс мэдүүлэг авах; хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах; эд хөрөнгийг битүүмжлэх; шинжээч томилох болон мөрдөгчийн бие даан явуулж болох бусад ажиллагаануудыг хийж гүйцэтгэхийг прокуророос даалгаж болохоор нэмж зохицуулсан.

[19] Б.Бат-Орших, өмнө дурдсан бүтээл 1, 66-67 дахь тал.

[20] Ч.Бямбасүрэн, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа: Эрүүгийн процессын эрх зүйн зарим асуудал /магистрын зэрэг горилсон бүтээл/, (2016), 13 дахь тал.

[21] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/3450?daterange=2018-01- 01%20-%202023-09-27&id=3&court_cat=2&bb=1 [сүүлд үзсэн: 2024.07.26]

[22] Прокуророос эсэргүүцэлдээ яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, аудитын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг эш татсан байна.

[23] Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №83 тогтоолын 15, 17 дугаар цогцолбороос эшлэв.

[24] Talia Fisher, “The Boundries of Plea Bargaining: Negotiating the Standard of Proof”, The Journal of Criminal Law and Criminology Vol. 97, (2007), 496

[25] Richard L.Lippke, The Ethics of Plea Bargaining, (Oxford University Press, 2011), 217-240.

[26] Talia Fisher, supra note 26.

[27] Richard L.Lippke, supra note …, 217-240.

[28] Roberts Schehr, supra note …, 57.

[29] Ibid, 50.

[30] Ibid, 63.

[31] Ibid, 65.

[32] Micheal Bohlander, supra note …, 86.

[33] Matthias Jahn and Charlotte Schmitt-Leonardy, “The German ““Verständigung” and Consensual Elements in German Criminal Trials”, German Law Review (2020), page 1134-1148.

[34] Ibid.

[35] Criminal Procedure Code of Germany (1950), article 257с.1.

[36] Criminal Procedure Code of Germany (1950), article 257с.3.

[37] Criminal Procedure Code of Germany (1950), article 257с.4.

[38] Эх газрын эрх зүйн тогтолцоотой орнуудын хувьд хэргийн бодит үнэнийг тогтоох зарчим нь нотолгооны стандартыг чиг үүргийг гүйцэтгэдэг.

[39] Alexander Schemmel, Christian Corell and Ntatlie Richter, “Plea Bargaining in Criminal Proceedings: Changes to Criminal Defense Councel Practise as a Result of the German Constitutional Court Verdict of 19 March 2013?”, German Law Journal (Vol.15, 2014), 43-64

[40] Matthias Jahn and Charlotte Schmitt-Leonardy, supra note 35.