Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн хяналт: Үндсэн хуулийн шүүхээс шүүхийн шийдвэрийг хянахад анхаарах зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
Зохиогч миний бие Монгол Улсын үндсэн хуульт ёсны 100-110 жилийн өмнөх түүхийг цухас дурдсаны учир нь, өнгөрсөн цаг хугацаанд манай улс 1924, 1940, 1960, 1992 онд гээд 4 удаа Үндсэн хуулиа баталж, энэ хугацаанд үндсэн хуульт ёс, үндсэн хуульт байгууллын хувьд олон арван ололт амжилт, саад бэрхшээлийг даван туулж ирснийг тунгаан бодох, өнөөгийн энэ цаг үед ч бидэнд шийдвэрлэх онол, практикийн олон чухал асуудлууд байгаа болохыг сануулан сэрээх явдал юм.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгээс хуулийн төслүүдийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Тус ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэд хэдэн шинэлэг асуудал орсны дотроос зохиогч надад хамгийн ихээр сонирхол татсан асуудал нь “шүүхийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хянах” тухай асуудал юм.
Тиймээс энэхүү эрдэм шинжилгээний илтгэлийн хүрээнд эл асуудалд холбоотой зарим нэг чухал гэж үзсэн агуулгуудыг товч байдлаар хөндөх бөгөөд энэ нь цаг шахуу байсантай холбоотойгоос гадна илтгэлээр бүхий л асуудлыг дэвшүүлэн тавих боломжгүйтэй холбоотой гэдгийг тухайлан тэмдэглэж байна.
Энэхүү илтгэлийн хүрээнд Үндсэн хуулийн шүүхээс шүүхийн шийдвэрийг хянан үзэх тогтолцоонд голлох байр суурь эзэлдэг Австри, ХБНГУ-ын тэргүүлэх туршлага, онолын суурь үзэл баримтлалыг толилуулах зорилго мөн тавигдсан.
Илтгэлийн эцэст зохиогчоос хуулийг боловсронгуй болгоход дэмжлэг болох байх хэмээн найдаж тодорхой саналуудыг дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн шүүх, Үндсэн хуулийн цэц, үндсэн хуулийн хяналт, үндсэн эрх, үндсэн хуулийн гомдол, шүүх эрх мэдэл, шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг хянах
Бичигдсэн огноо
2024-11-13
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-11-26
Товч мэдээлэл үзсэн
1142
Бүрэн эхээр нь үзсэн
43
Эшлэлийн тоо
21
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Мөнх-Эрдэнэ
“Үндсэн хуулийн хяналт: Үндсэн хуулийн шүүхээс шүүхийн шийдвэрийг хянахад анхаарах зарим асуудал” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2183
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !