Бүтээлийн нэр
Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хэрэгцээ, шаардлага, гадаад орны туршлага судлах
Тэмдэглэл
Захиалагч: Хууль зүй, дотоод хэргийн яам Гүйцэтгэгч: Оюуны-Инноваци ТББ Судалгааг Ц.Цогт, П.Баттулга, З.Ганзориг, Ч.Мөнхболор, Т.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр нар гүйцэтгэсэн болно.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Зөрчил
Бүтээлийн товч
Судалгааны зорилго
Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хоорондын уялдаа холбоог судалж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, улмаар үүнийг шийдвэрлэх санал зөвлөмжийг дэвшүүлэхэд судалгааны ажлын зорилго оршино.

Судалгаа хийх хүрээ
Захиргааны ерөнхий хууль ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хоорондын уялдаа, холбоог судлах судалгааны ажлын хүрээнд эрүүгийн ба захиргааны хариуцлагын харилцан хамаарал, захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргах ажиллагаа ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчлийг шалган шийдвэрлэж зөрчлийн захиргааны акт/шийтгэлийн хуудас/ гаргах ажиллагаа, зөрчлийн хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн харьяалал, зөрчлийн захиргааны актыг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа, уг ажиллагаан дахь прокурорын оролцооны асуудлыг авч үзсэн болно.

Судалгааны арга зүй
Энэхүү үнэлгээг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг ерөнхийд нь баримтлан хийж гүйцэтгэв. Түүнчлэн хуулиудын уялдаа холбоог судлахдаа эрх зүйн харьцуулалт хийх үүний хүрээнд Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Оросын Холбооны Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эрх зүйн зохицуулалт, туршлагыг судлах, задлан шинжлэх (анализ), баримт бичигт дүн шинжилгээ хийх, кэйс судалгаа гэсэн хууль зүйн шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашигласан болно.
Түлхүүр үг
захиргааны хариуцлага, эрүүгийн хариуцлага, зөрчил, захиргааны зөрчил, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн захиргааны акт, прокурорын дүгнэлт, хууч хамаарал, ерөнхий хяналт
Бичигдсэн огноо
2018-10-25
Хуудсын тоо
97
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-01-20
Товч мэдээлэл үзсэн
111
Бүрэн эхээр нь үзсэн
6
Эшлэлийн тоо
129
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хэрэгцээ, шаардлага, гадаад орны туршлага судлах” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2260
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоол

[2] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах харилцаанд, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага (эрх бүхий албан тушаалтан)-аас гаргасан шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг зөрчлийн захиргааны акт” гэж илэрхийллээ-Зохиогчид.

[3] Administrative Sanctioning Powers of and in the Community. Towards a System of European Administrative Sanctions? JAE Vervaele.Pp. 193.

https://dspace.library.uu.nl/bitstream/handle/1874/4885/4366.pdf?sequence=2

[4] Хууль, сурах бичгийн түвшинд онолын үндэслэл нь тодорхой судлагдахгүй учир эрдэм шинжилгээний өгүүллүүд, нэг сэдэвт ном бүтээлүүдэд суурилахыг оролдов. Судалгааны материалыг JSTORE, HeinОnline, Google Scholar, Google books, Springer, SSRN зэрэг цахим сангуудаас бүрдүүлсэн болно.

[5] http://uscode.house.gov/ The United States Code is a consolidation and codification by subject matter of the general and permanent laws of the United States. It is prepared by the Office of the Law Revision Counsel of the United States House of Representatives.

[6] Кодификаци хийсэнээр АНУ-ын хуулиудыг “U.S. Code”гэсэн нэгтгэсэн (codification) бөгөөд энэ нь Конгресс дангаар нь баталсан хууль (positive law title) болон олон тусдаа батлагдсан хуулиудыг нийтлэг зохицуулж буй харилцаагаар нь уялдуулан агуулгаар нь эрэмбэлэн нэгтгэсэн (non-positive law title) хоёр төрлөөс бүрддэг, одоогоор нийт 54 бүлэгтэй байна. Энэхүү кодексыг “USC” гэсэн товчлолоор нь хэрэглэдэг. Кодекст хуулийг бүлэг болгон дугаарлаж нэгтгэсэн байдаг, тухайлбал Administrative Procedure Act (APA-1946) буюу Захиргааны үйл ажиллагааны хуулийг“ 5 USC” гэж.

[7] Энэ загварын талаар дэлгэрүүлж Dubber, Markus D., The Police Power: Patriarchy and the Foundations of American Government (2005) үзнэ үү.

[8] Захиргааны зүгээс ногдуулж болох шийтгэлийг АНУ-ын холбооны хуульд (ихэвчлэн public law-д) “civil monetary penalties” гэж тодорхойлох нь бий. Жишээ нь: 12 USC 1735f-14: Civil money penalties against mortgagees, lenders, and other participants in FHA programs. Түүнчлэн “civil sanctions”, “administrative sanctions” гэж томъёолдог байна.

[9] МУ-ын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн зарчим тусгагдсан байдаг.

[10] Давхар хариуцлага хүлээлгэх буюу “Ne Bis in Idem” тухай David S. Rudstein, Double Jeopardy and the Fraudulently-Obtained Acquittal, 60 Mo. L. Rev. (1995). –с дэлгэрүүлж үзнэ үү https://scholarship.law.missouri.edu/mlr/vol60/iss3/3

[11] “The Distinction between ‘Mala Prohibita’ and ‘Mala in Se’ in Criminal Law.” Columbia Law Review, vol. 30, no. 1, 1930, pp. 74–86. JSTOR, www.jstor.org/stable/1114831

[12] “Public welfare offences”эсхүл “regulatory offenses” гэж захиргааны зөрчлийг эрүүгийн гэмт хэргээс ялгахаас гадна эрүүгийн гэмт хэргийг “core” буюу үндсэн цөм хэсэг, “periphery” буюу үндсэн эрүүгийн хэрэгт хамаарахгүй бусад хэрэг гэж ангилсан судалгаанууд байдаг ажээ. Тухайлбал, Stuntz, William J., The Pathological Politics of Criminal Law. Michigan Law Review, Vol. 100, December 2001. Klaus Günther, Responsibility to Protect and Preventive Justice in Prevention and the Limits of the Criminal Law.

[13] Энэ загварын талаар Kenneth Mann, Punitive Civil Sanctions: The Middleground Between Criminal and Civil Law, 101 Yale L.J. (1992). http://digitalcommons.law.yale.edu/ylj/vol101/iss8/4–с үзнэ үү.

[14] Kidron, Eithan, Understanding Administrative Sanctioning As Corrective Justice (2018). University of Michigan Journal of Law Reform, Vol. 51, No. 2. https://ssrn.com/abstract=3144993

[15] Хохирогч, түүний эрх нь эрүүгийн эрх зүйгээр хамгаалагддаг “нийтлэг эрх”–ийг бүрдүүлэгч нэг л гишүүн.

[16] 18 USC 2: Principals§2. Principals

(a) Whoever commits an offense against the United States or aids, abets, counsels, commands, induces or procures its commission, is punishable as a principal.

[17] Ингэхдээ энэ нь хохирогчийг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх байдалд бодитоор сэргээх биш (тухайлбал, нас барсан хүнийг амилуулах боломжгүй) харин эрх зүйн хувьд (хохирол нөхөн төлөх замаар гэх мэт). Corrective justice –н талаар дэлгэрэнгүйг Poama, A. Criminal Law, Philosophy (2017). https://doi.org/10.1007/s11572-017-9447-4 үзнэ үү.

[18] Эрүүгийн хариуцлагын төрөл болох ял шийтгэл нь шүүгчдэгчийн эрхийг “хязгаарлах” биш “үгүйсгэдэг” гэж үздэг ажээ. (Denial of offender’s right v. Restriction of offender’s right). Энэ талаар Alan Brudner, Punishment and freedom: a liberal theory of penal justice. 2009, at 47 n.32. –с дэлгэрүүлж үзнэ үү.

[19] Мөн тэнд (Brunder at 38-45).

[20] Мөн тэнд 5-р бүлэг (Brunder at 169-173).

[21] Жишээлбэл, Монгол Улс өвлийн цагт бага насны хүүхдийг унаачаар хурдан морины уралдаанд оролцуулахыг хориглохоор хуульчилж, улмаар зөрчсөн тохиолдолд тодорхой шийтгэл ногдуулахаар зохицуулья гэж үзье. Ингэхдээ уг хуулийн зөрчлийг эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх хэмжээний гэж үзвэл эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэргийг шинээр зүйлчилж, ногдуулах ял шийтгэлийг тодорхойлж өгөх, эсхүл бусад хуульд хариуцлага хүлээлгэхээр заана (хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс зөрчигдсөн тохиолдолд ямар нэг байдлаар “хариуцлага” хүлээгэхээр тусгах нь зүйн хэрэг). Аль ч тохиолдолд уг үйлдлийг “хуулийн зөрчил” гэж үзэж, тодорхой “хариуцлага” хүлээлгэх нь тухайн хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангах механизм болох юм.

[22] Mark D. Alexander, Increased Judicial Scrutiny for the Administrative Crime, 77 Cornell L. Rev. 612 (1991-1992), pp. 615.

[23] Ишлэл 12 дахь бүтээл, хуудас 337-с үзнэ үү.

[24] Fredrich H. Thomforde, Controlling Administrative Sanctions, Jr. Michigan Law Review, Vol. 74, No. 4 (Mar., 1976), pp. 721-723. https://www.jstor.org/stable/1287966

[25] “Administrative Crime” гэдэг томьёоллыг анх James Goldschmidt хэрэглэсэн байх бөгөөд энэ нь хуулиар “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр” зохицуулсан захиргааны зөрчлүүдийг илэрхийлж буй ухагдахуун юм. The Administrative Crime, Its Creation and Punishment by Administrative Agencies, Edmund H. Schwenk, Michigan Law Review, Vol. 42, No. 1 (Aug., 1943), at 85 n.160.

https://www.jstor.org/stable/1283601

Түүнчлэн, ишлэл 20 дахь бүтээлээс энэ төрлийн хэргүүдийн талаарх дүгнэлтийг үзэж болно. Тухайлбал, хуудас 618-д United States v. Grimaud нь “захиргааны гэмт хэрэг” хэмээх шинэ төрлийн анхны хэрэг болох тухай гэх мэт.

[26] Парламент захиргааны зөрчилд эрүүгийн хариуцлагын шийтгэлийн төрлүүдийг хэрэглэж болохоор хуульчилсан тохиолдолд энэ боломжтой гэж үзжээ. Robert B. McKay, Sanctions in Motion: TheAdministrative Process, 49 Iowa L. Rev. 441 (1964), pp. 443-445.

https://heinonline.org/HOL/LandingPage?handle=hein.journals/ilr49&div=26&id=&page=

[27] Жишээлбэл, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг буу зэвсэг эзэмшихийг хориглох нь тухайн хүний субьектив санаа зорилготой ямар ч хамаарал холбоогүй обьектив хууль зүйн арга хэмжээ юм.

[28] Ишлэл 23 дахь бүтээл, хуудас 85-86-с үзнэ үү.https://www.jstor.org/stable/1283601

[29] https://www.help.gv.at/Portal.Node/hlpd/public/content/99/Seite.991348.html, сүүлд 2018.08.31-нд зочилсон.

[30] https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=10005770, сүүлд 2018.08.31-нд зочилсон.

[31] https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/I/I_01618/, сүүлд 2018.08.31-нд зочилсон.

[32] Захиргааны хэргийн шүүхийн тогтолцооны эрх зүйн шинэтгэл хэрэгжсэнээр тэдгээр 120 орчим байгууллагыг бүхэлд нь татан буулгаж, хэргийн харьяаллыг Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлсэн байна, Т.М.

[33] Тус нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, танилцуулгыг дараах линкээр үзэж болно: https://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/I/I_01618/, сүүлд 2018.08.31-нд зочилсон.

[34] https://www.ris.bka.gv.at/GeltendeFassung.wxe?Abfrage=Bundesnormen&Gesetzesnummer=20008255, сүүлд 2018.08.31-нд зочилсон.

[35] М.Н.Марченко, Теория государства и права, Классический университетский учебник, 2-е издание, М., 2017. 632-633 дахь тал, мөн түүнчлэн М.Н.Марченко, Е.М.Дерябина, Правоведение, 3-е издание, М., 2017., 440 дэх тал

[36] Мөн тэнд

[37] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_34661/, хамгийн сүүлд 2018.09.07-нд зочилсон.

[38] ОХУ-ын Захиргааны эрх зүйн зөрчлийн тухай кодексын 23 дугаар зүйл.

[39] ОХУ-ын Захиргааны эрх зүйн зөрчлийн тухай кодексын 24-29 дүгээр зүйл.

[40] ОХУ-ын Захиргааны эрх зүйн зөрчлийн тухай кодексын 30 дугаар зүйл.

[41] http://www.constitution.ru/10003000/10003000-9.htm, сүүлд 2018.09.17-нд зочилсон.

[42] http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_262/9612db5d2407ba1a131cc074e3c50a01fb2ddf97/, сүүлд 2018.09.17-нд зочилсон.

[43] Эрүүгийн эрх зүй болон Эрүүгийн хуулийн үндсэн зорилго нь гэмт хэрэг гэж тооцогдсон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага (=ял) оногдуулах явдал байдаг, Т.М.

[44] Dieter Kugelmann, Polizei- und Ordnungsrecht, 2. Auflage, 2012, Verlag Springer, 1 дэх тал

[45] Дүрэм (хэв) журмын зөрчлийн эрх зүй /Захиргааны байгууллагад зориулсан гарын авлага/,http://www.fhvr-aiv.de/fileadmin/user_upload/fhvr/dozenten/boettcher/Skript_Ordnungswidrigkeiten_fuer_Verwaltungsbehoerden_Leseprobe.pdf, хамгийн сүүлд зочилсон 2018.09.07.

[46] https://www.gesetze-im-internet.de/owig_1968/, хамгийн сүүлд 2018.08.31-нд зочилсон.

[47] Оппортунитетын зарчим – Захиргааны зөрчлийн эрх зүйд “сонгох боломжтой байх зарчим” буюу “principle of opportunity” хэрэгждэгээрээ эрүүгийн эрх зүйгээс ялгаатай хэмээн эх газрын эрх зүйн тогтолцоонд хамаарах орнуудын эрх зүйн онолд үздэг бөгөөд энэ нь тухайлбал ХБНГУ, Австри зэрэг орны зөрчлийн хуульд тусгалаа олсон.

“Сонгох боломжтой байх зарчим”-ын агуулгад дараах 2 зүйл хамаардаг байна. Үүнд:

1/ Захиргааны зөрчлийг прокурор шалган тогтоох бус, захиргааны байгууллага шалган тогтоох боломжтой, түүнчлэн,

2/ Зөрчил гаргасан этгээдийг заавал торгож шийтгэх бус, эхний удаад анхааруулан сануулах боломжтой байх учиртай гэсэн агуулга хамаарна, Т.М.

[48] Легалитетын зарчим – Гэмт хэрэг байгаа бол ял байна, Т.М.

[49] https://www.gesetze-im-internet.de/vwgo/, хамгийн сүүлд 2018.09.05-нд зочилсон.

[50] Зөрчлийн урьдчилан сэргийлэх шинжийг “превентив” шинж гэх бөгөөд энэ тухай судалгааны 1.2 дахь хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.

[51] Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйл.

[52] Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу тус хуулийн үйлчлэл үл хамаарах харилцааг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “3.1.4 дэх заалт”-д өөрчлөлт оруулахаас өмнөх агуулгаар тодорхойлж илэрхийлэв.

[53] П.Одгэрэл, Захиргааны эрх зүйн ерөнхий анги (Улаанбаатар: Мөнхийн үсэг хэвлэлийн компани, 2016), 163-164 дэх тал.

[54] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4

[55] “Монгол улсын шүүхийн шийдвэрийн эмхтгэл. Захиргааны хэрэг II” УБ., 2005.214-216 дахь тал.

[56] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг “Шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно:” 12.1.4 дэх заалт. “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол”

[57] http://legalinfo.mn/law/details/582?lawid=582

[58] http://forum.parliament.mn/projects/87 мөн хуулийн төслийн танилцуулгад “Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн чиглэлээр нэгдэж орсон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэхийн зэрэгцээ 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуультай, түүнчлэн Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай тус тус уялдуулан боловсруулсан болно” гэжээ.

[59] http://forum.parliament.mn/projects/87

[60] Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хууль зүйн байнгын хорооны  5 дугаар сарын 09-ний  өдрийн хуралдааны тэмдэглэл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийн гишүүн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ш.Батсуурь “Засгийн газраас анх орж ирсэн төсөл маань болохоороо зөрчлийг эрүүгийн шүүхэд гомдол гаргах журмаар шийддэг байдлаар орж ирсэн. Тэгсэн тохиолдолд яг энэ тэр чигээрээ явсан бол шүүхийн ачаалалд бол нэлээн өөрчлөлт орохоор байсан. Захиргааны шүүх дээр шийдэж байгаа нийт маргааны 20 орчим хувь нь яг энэ зөрчил, зөрчилтэй холбоотой маргаан байдаг. Одоо энэ ажлын хэсэг дээр энэ Засгийн газрын оруулж ирсэн энэ байдлыг өөрчлөөд яг одоо явж байгаа байдлаар нь буюу одоо захиргааны шүүхэд хянагдаж байгаа тэр байцаагч нарынх нь зөрчил шалган шийдэх ажиллагааны талаар гомдлыг бол захиргааны шүүхэд гаргахаар хийсэн. Тийм учраас одоо захиргааны шүүхэд, эрүүгийн шүүх дээр бол ачаалал нэг их өөрчлөгдөхгүй болов уу гэж бодож байгаа. Зүгээр эрүүгийн шүүх бол гомдол шалгадаг тийм журам нэвтэрч байгаа” гэжээ.

[61] Харбих.Ю “Захиргааны зөрчлийн эрх зүйн үндсэн асуудлууд” Монголын төр, эрх зүй сэтгүүл УБ., 2010. №2. 7 дахь тал.

[62] Ерөнхийдөө захиргааны хэргийн дагнасан шүүхийн тогтолцоотой улсад л зөрчлийн хэргийг захиргааны хэргийн шүүх эсхүл ердийн шүүх хянан шийдвэрлэх үү гэсэн маргаан гардаг нь харагдаж байна.

[63] Харбих.Ю “Захиргааны зөрчлийн эрх зүйн үндсэн асуудлууд” Монголын төр, эрх зүй сэтгүүл УБ., 2010. №2. 7 дахь тал.

[64]Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  221/ШТ2018/0085 тогтоолын үндэслэлээс.

[65] Ц.Цогт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганы “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт 6 дугаар салбар хуралдаанд бэлтгэж хэлэлцүүлсэн илтгэл. 2011.04.14

[66] Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг.

[67] Boldbaatar Chunt, ed., 1940 оны Үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал [The 1940 Constitution: History and Legislation] (Ulaanbaatar, 2016), 20.

[68] Мөн тэнд 15-д Ibid., 15.

[69] 1772 онд Хаант Орос “ерөнхий прокурор” гэсэн албан тушаалтнаар дамжуулан захиргааны шинэчлэл хийхийг зорьсон байдаг. René Beermann, “A Historical Approach to the Definition of Soviet Administrative Law,” in Soviet Administrative Law: Theory and Policy, ed. George Ginsburgs et al. (BRILL, 1989), 9–24.

Мөн 1846 онд шүүхийн шинэчлэлийн арга хэмжээний хүрээнд, Шүүхийн байгууллагын хуулиар захиргааны үйл ажиллагаанд “прокурорын хяналт”-ыг хэрэглэхийг “ухралт, хоцрогдол” гэж үзэж зогсоосон бөгөөд прокурорын чиг үүргийг дийлэнхдээ эрүүгийн процесст яллах байгууллага болгосон байдаг. Oda, “The Emergence of Pravovoegosudârstvo (Rechtsstâat in Russia),” 391.

[70] Boldbaatar Chunt, 1940 оны Үндсэн хууль: Түүх, эрх зүйн асуудал, 12.

[71] Hiroshi Oda, “In Search of the Law-Governed State: The Law-Based State and the CPSU” (n.d.): 1, https://www.ucis.pitt.edu/nceeer/1991-805-01-Oda.pdf (accessed August 14, 2016).

[72] БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх тухай хууль [The MPR Civil Investigation Procedure Law], art. 99 (1952).

[73] Procuracy is the cornerstone of the Soviet legal system. Harold J. Berman, “The Dilemma of Soviet Law Reform,” Harvard Law Review 76, no. 5 (March 1963): 939.

[74] Since the October Revolution, the concept of "revolutionary legality" later "socialist legality,” which replaced the principle of the Rechtsstaat or pravovoe gosudarstvo (state ruled by law), was prolonged in Soviet Union until Perestroika.

[75] 1955 Зөвлөлтийн хууль тогтоомжоор прокурорын ерөнхий хяналтыг дахин нэвтрүүлсэн. Donald D. Barry, “Administrative Justice: The Role of Soviet Courts in Controlling Administrative Acts,” in Soviet Administrative Law: Theory and Policy, ed. George Ginsburgs et al. (BRILL, 1989), 75.

[76] 1722 онд анх Петр хаан Ерөнхий Прокурорын албан тушаалыг бий болгосон, сүүлд 1922 онд захиргааны үйл ажиллагаанд прокурорын хяналтын чиг үүргийг дахин ашиглах болсон. Walter Gellhorn, Ombudsmen and Others: Citizens’ Protectors in Nine Countries (Harvard University Press, 1967), 345.

[77] Б.Чимид "БНМАУ-ын захиргааны эрх" УБ., 1973, 392–393 дэх тал.

[78] It was “…simply because no…private interest exists; hence, no occasion arises either for administrative decision or for judicial review in those areas,” as Professor Gellhorn explained. Gellhorn, Ombudsmen and Others, 340.

[79] Oda, “The Emergence of Pravovoegosudârstvo (Rechtsstâat in Russia),” 412.

[80] ЗХУ-д уламжлалаар бол зөвхөн захиргааны байгууллага “захиргааны шийтгэл” ногдуулах боломжтой байсан боловч 1961 онд захиргааны шийтгэл, захиргааны хариуцлагын хувьд шүүх шийдэх систем бий болсон.  The 1961 law "On Further Limiting the Application of Administratively Imposed Fines".

[81] Walter Gellhorn, “Review of Administrative Acts in the Soviet Union,” Columbia Law Review 66, no. 6 (June 1966): 1059.

[82] Хуулийн зөрчлийг илрүүлэхийн тулд бүхнийг шалгаж цаг, хүч алдаж байхын оронд шууд тодорхой зөрчил байж болзошгүй асуудлыг шалгах нь чухал талаар БНМАУ-ын прокурорын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд үзэж байсан. Sovd Galsan, V. Riabtsev, and S.Tserendorj, “Perfecting the Organization and Legal Basis of Procuracy Agencies is a Vital Force Strengthening Legality,” in The Mongolian Legal System: Contemporary Legislation and Documentation, ed. William Elliott Butler (BRILL, 1982), 136.

[83] Because in Soviet idea of administrative justice “fell into disfavor during the Stalin period, largely for two inter-related reasons: 1) first, it was deemed to be a "bourgeois" legal concept and, therefore, like most ideas suggesting influence from the West, it had to be rejected; 2) second, some Soviet writers associated administrative justice with a separate system of administrative tribunals such as those operating in several West European countries; since a system of separate administrative courts did not have much support among Soviet lawyers, this was another reason for rejecting administrative justice.” Barry, “Administrative Justice: The Role of Soviet Courts in Controlling Administrative Acts,” 65.

[84] Б.Чимид "БНМАУ-ын захиргааны эрх" УБ., 1973, 394 дэх тал.

[85] Ж.Долгорсүрэн "Монгол Улсын захиргааны эрх зүйн удиртгал" 175 дахь тал.

[86] Butler, The Mongolian Legal System, 636–37.

[87] Монгол Улсын иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай (1990 оны) хуулийн 3 дугаар зүйлд

“Монгол Улсын иргэн байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлоо холбогдох байгууллага, албан тушаалтны шууд харьяалах төрийн захиргааны дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлнэ.

-Гомдлыг иргэн өөрөө буюу түүний хууль ёсны төлөөлөгч эсхүл тухайн иргэний хүсэлтээр олон нийтийн байгууллага, хөдөлмөрийн хамт олны итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүнчлэн прокурор гаргаж болно.”

[88] Path Dependence гэсэн ойлголтыг Монгол хэлэнд “хууч хамаарал” гэж буулган хэрэглэсэн болно. (Ц.Ц)

[89] The famous phrase by Otto Mayer: “a Constitution changed but administrative law endures.” Pieter Henning, “Thoughts on Administrative Law,” Comp. & Int’l L.J. S. Afr. 2 (1969): 94.

[90] “БНМАУ-ын Ерөнхий прокурор Г.Бахдал: Гүйцэтгэх засаглалын байр сууринд прокурорын байгууллагыг тавимааргүй байна. Шүүхэд прокурор хяналт тавьдаг ёсыг өөрчлөх ёстой гэж бодож байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байсан. 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах ажлын явцад 1991-9-10 болон 11-ны өдрүүдэд төрийн ордонд болсон “Бие даасан шүүхийн тогтолцоо, төр засгийн байгууллагуудтай харьцах харилцаа, шүүхийн бие даасан үйл ажиллагаа шүүгдийг сонгох” асуудлаар болсон салбар хуралдааны протоколд 8-9 хуудсанд. Б.Чимид багшийн тэмдэглэн үлдээснээр Г.Бахдал, М.Одонхүү, М.Алтанхуяг нарын тухайн цагийн прокурорын байгууллагын удирдлагууд ҮХ-ийн 56 дугаар зүйлийн үзэл баримтлалыг томьёолоход түлхүү оролцсон байдаг. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” Хоёр дахь хэвлэл, 317 дахь тал.

[91] Үндсэн хуулийн төсөл боловсруулж эхлэхээс өмнө ч, явцад ч бусад орны шүүхийн, түүний дотор Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судалж байсан бөгөөд түүний үр дүнд Захиргааны хэргийн шүүхийн тухай шинэ Үндсэн хуульд анхлан тусгаж чадсан болов уу. (Ц.Ц)

Б.Чимид “Монгол Улсын захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, нийгэм – эрх зүйн ач холбогдол. Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын жишиг” УБ., 2004, 44 дэх тал.

[92] Ж.Амарсанаа, Б.Чимид, Р.Мухийт, Л.Төр-Од, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2010, 87 дахь тал.

[93] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” Хоёр дахь хэвлэл, 320 дахь тал.

[94] Ер нь “хэрэг бүртгэх” гэсэн үг оруулаад л юуг ч прокурорын чиг үүрэгт хамруулж болохоор уу (Ц.Ц)

[95] Энэ талаар 2000 онд профессор Б.Чимид анхааруулахдаа “Иргэний зэрэг бусад маргаан шүүхээр шийдвэрлэхэд оролцоно гэдэг бол иргэн-төр хоёр адил тэнцүү эрх зүйн байдалд байдаг онцгой өөр нөхцөлийг харгалзахыг шаардана. Энд ч бас бодох, тодруулах, магадгүй одоогийн практикийг эрс өөрчлөх зүйл цөөнгүй” гэж байсан. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” Хоёр дахь хэвлэл, 322 дахь тал.

[96] 1993 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3-д.

[97] 2002 оны Прокурорын байгууллагын тухай хууль 11 дүгээр зүйл.Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналт.

[98] Нилээд эртний төсөлд прокурор “төрийн өмнөөс яллах үүргийг гүйцэтгэнэ” гэж илүү эрүүгийн хэрэгт гэдгийг маш тодорхой заасан бичилт явж байсан байдаг. Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комисс, Монгол Улсын Их Цааз /Үндсэн хууль/ төсөл 1991-IV-18, 18 дахь тал.

Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар тогтоолоор “Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцож, өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэсэн заалтын "…өмгөөлөгчийн бүрэн эрх эдэлнэ" гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгож шийдсэн.

[99] Х.Тэмүүжин “Үндсэн хуульд суулгахдаа л “Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцоно” гээд явах ёстой чиглэлийг нь өөр зүг рүү гаргачихсан..” гэж бичиж байсан. Шүүх эрх мэдэлд “Прокурор” хэн байх ёстой вэ?, Эрх зүй сэтгүүл,УБ., 2000, №1, 56 дах тал. Энд уг судлаач “төрийг төлөөлөн яллах” чиг үүргийг заахын оронд “төрийг төлөөлнө” гэсэн ойлгомжгүй, хэт өргөн агуулгаар ойлгогдохоор болсон гэсэн санааг илэрхийлсэн болов уу (Ц.Ц)

[100] “In broad terms, “path dependence” means that an outcome or decision is shaped in specific and systematic ways by the historical path leading to it.” Oona A. Hathaway, “Path Dependence in the Law: The Course and Pattern of Legal Change in a Common Law System” (2000): 104, https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=239332 (accessed February 17, 2017).

[101] Нийслэлийн прокурорын газрын 2004 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 5/814 дугаар албан бичгээр “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурорыг заавал оролцуулах хуулийн заалт одоогоор байхгүй. Түүнчлэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор хэрхэн оролцох эрх зүйн байдал нь тодорхойгүй, энэ талаар Улсын дээд шүүхийн ямар нэг тайлбар гараагүй байгаа тул шүүх хуралдаанд прокурорыг томилж оролцуулах боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн хариуг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн ЗХХШтХуульд зааснаар “прокурор оролцуулах” тухай хүсэлтэд өгсөн байдаг. ХЗҮТөв “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөвшил” судалгааны ажил. 2006 он.

2004-2006 оны хооронд Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн нийт 250 хэргийн зөвхөн 4 хэрэгт прокурор оролцжээ. Ж.Амарсанаа нар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2010, 92 дахь тал.

[102] Үүнээс 1 хэрэг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх бусад 19 хэрэг нь аймгуудын захиргааны хэргийн шүүх хуралдаанд прокурор оролцсон байна. Маргааны төрлөөс үзвэл газар, сонгууль тус бүр 4, төрийн алба 3, нийгмийн даатгал, орон сууц хувьчлах тус тус 1 хэрэг байна. Мөн 16 нь 2004-2006 оны хоорнд, 4 нь 2009-2016 оны шүүх хуралдаан байжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хийсэн судалгаа. 2017 он.

[103] Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн тойм, 2004-2014. Монгол Улсын Дээд шүүх. 2014 он. 6 дахь талд.

[104] “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хувийн хэрэг, УИХ-ын тамгын газрын архив” 19 дэх тал.

[105] Мөн тэнд 73 дахь талд.

[106] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” Хоёр дахь хэвлэл, 320 дахь тал.

[107] Мөн тэнд 321 дэх тал.

[108] Ж.Амарсанаа нар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2010, 100 дахь тал.

[109] Боломжит хувилбар буюу “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх” чиг үүргийг “Нийтэд үйлчлэх ТББ”-дад олгогдсонтой холбоотой. (Ц.Ц)

[110] ЗШШтХуулийн төслийн танилцуулга болон түүнд хавсаргасан Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлан. Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс харвал дан эрүүгийн эрх зүйн чиглэлийн мэргэжилтэн, ажилтнуудаас бүрдсэн байгаа нь зохих хэмжээгээр нөлөөлсөн байхыг үгүйсгэхээргүй байна.

[111] ЗШШтХуулийн төслийн танилцуулга болон түүнд хавсаргасан Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах үнэлгээний тайлан 5-6 дахь тал.

[112] Мөн тэнд 11-12 дахь тал.

[113] Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйл, 2.2 дугаар зүйл, 4.1 дүгээр зүйлийн 3

[114] http://forum.parliament.mn/projects/87

[115] http://www.constitution.kz/razdel7/

[116] https://www2.ohchr.org/english/bodies/cescr/docs/e.c.12.hun.3-annex2.pdf

[117] https://www.constituteproject.org/constitution/Hungary_2013.pdf?lang=en

Мөн тус улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий прокурор ба прокурорын алба нь: а. хуульд заасны дагуу мөрдөн байцаалттай холбоотой эрхийг хэрэгжүүлэх, b. шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллах талыг төлөөлөх, с. ял эдлүлэх ажиллагааны хууль ёсны байдалд хяналт тавих, d. нийтийн ашиг сонирхлыг хамгаалах болон Үндсэн хууль ба бусад хуульд заасан эрх мэдэл ба чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заажээ.

[118] Г.Банзрагч “Эрх зүйт төр-захиргааны хэргийн шүүх”  Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2014 оны № 2 дугаарт нийтлэгдсэн.

[119] Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01/6724 дүгээр албан бичиг.

[120] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 221/ШТ2017/0788, 221/ШТ2017/0848 дугаар тогтоолууд.

[121] Хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболдын ярилцлага. https://ubinfo.mn/read/7118 

[122] ЗШШтХ-ийн 1.8 дугаар зүйлийн 6.5, 6.6, 6.8-д эрх бүхий албан тушаалтан

[123] ЗШШтХ-ийн 1.8 дугаар зүйлийн  6.1,  6.2, 6.3, 6.9, 6.13, 6.26, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.26, 6.27, 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19-д заасан эрх бүхий албан тушаалтан.

[124] Уг үзүүлэлтэд цагдаа, тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтны шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болох (эрүүгийн) зөрчлийн хэрэг бүртгэлтээс гадна захиргааны чиг үүрэг, шийдвэрийг хэрэгжүүлж байгаатай холбоотой зөрчлийг хасч тооцоогүй болно.

Тухайлбал, ЗШШтХ-ийн 1.8 дугаар зүйлийн 6.5 дахь заалтаар тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтанд шалган шийдвэрлэхээр харъяалуулсан Зөрчлийн тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 7-т заасан “Барилга байгууламж, инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, зураг төсөл зохиох, барилга байгууламж, шугам сүлжээ байгуулахдаа тэдгээрийн талбайд орсон харилцаа холбооны шугам, сүлжээг зохих зөвшөөрөлгүйгээр тасалсан, эсхүл зөөсөн, эсхүл үүний улмаас тухайн шугам сүлжээ /холбооны кабель, агаарын баганат шугам, хэрэглэгчийн кабелийн хайрцаг, шүүгээ, оруулгын утас, трансформатор, сувагчлал, шуудангийн хайрцаг зэрэг/-г гэмтээсэн, эсхүл ашиглалтгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх зөрчил тагнуулын байгууллагын эрх бүхий алба хаагчийн эрүүгийн хэргийг бүртгэх чиг үүрэгт үл хамаарах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болно.

[125] Ж.Амарсанаа нар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2010, 102 дахь тал.

[126] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж заасан.

[127] Зөрчлийн тухай хуульд нэрлэж заасан 905 төрлийн зөрчлөөс цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, олон нийтийн цагдаа, тагнуулын байгууллагын эрх бүхий ажилтан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан 220 гаруй зөрчлийг харъяаллын дагуу хянан шалгах ажиллагааг явуулж байна. Харин татварын улсын байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Монголбанкны хянан шалгагч зэрэг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан 680 гаруй зөрчлийн хэргийг харьяалал, чиг үүргийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилжээ.

[128]   7.1.Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.

      7.2.Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй.

[129] Захиргааны хяналтын байцаагч нарын үйл ажиллагаанд Прокурорын хяналтыг нэвтрүүлэх болсон шалтгааны талаарх хэлэлцүүлэгт “үзэмжээрээ ханддаг, хүний эрхийг хууль бусаар хязгаарладаг практикийг зогсоох” зорилгоор оруулж байгаа талаар яригдсан байдаг. УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нэгдсэн хуралдааны тэмдэглэлд.