Бүтээлийн нэр
ХМХ | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмж төлөгдсөн капитал данснаас мөнгө гаргаж нэмсэн бол “мөнгөн бус хэлбэрээр ногдол ашиг хуваарилсан” гэж үзнэ
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Татварын эрх зүй
Бүтээлийн товч
Татварын ерөнхий газраас “Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 8,093,019,484 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчид тооцооллын маргаангүй, харин хууль хэрэглээний хувьд тогтоосон төлбөрийг төлөх эсэхэд маргасан байна.
“Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаар тогтоолоор нэгж энгийн хувьцааны үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгож өсгөхийг зөвшөөрсөн, ийнхүү нэрлэсэн хувьцааны үнийг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор өөрийн хөрөнгийн нөөцийн сангаас 5 тэрбум, нэмж төлөгдсөн капитал данснаас 14 тэрбум, нийт 19 тэрбум төгрөгийг энгийн хувьцааны дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Тодруулбал, 2015 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар хувь нийлүүлсэн хөрөнгө 32,9 тэрбум, өмнөх үеийн хуримтлагдсан ашиг 404,8 тэрбум төгрөг байснаас өмнөх үеийн хуримтлагдсан ашиг данснаас “хувьцаанд хөрвөх эх үүсвэр” данс руу бичилт хийж, түүнээс хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50,0 тэрбум төгрөг болсон байна.
Татварын улсын байцаагч нараас “Ногдол ашиг хувь нийлүүлэгч нарт олгохдоо суутгагчийн үүрэг биелүүлээгүй” гэж, 17,209,782,000 төгрөгийн зөрчилд, нөхөн төлбөр 2,753,565,300, торгууль 826,069,690, алданги 550,713,060 төгрөгийн төлбөр тогтоосон.
“Х” ХХК-иас “Банкны тусгайлсан зохицуулалтын хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум болгож өсгөх үүрэг хүлээж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөсөн. Энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болохоос ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлнэ гэдэг нь тухайн хүнд тодорхой тооны хувьцаа нэмж хөрвүүлэх тухай ойлголт” гэж маргажээ.

Түлхүүр үг
Татвар, хувь хүний орлогын албан татвар, ногдол ашиг, суутган төлөгч, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмж төлөгдсөн капитал данснаас мөнгө гаргаж нэмэх
Бичигдсэн огноо
2025-03-17
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-03-17
Товч мэдээлэл үзсэн
696
Бүрэн эхээр нь үзсэн
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмж төлөгдсөн капитал данснаас мөнгө гаргаж нэмсэн бол “мөнгөн бус хэлбэрээр ногдол ашиг хуваарилсан” гэж үзнэ” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2341
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
3 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
5 days ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх хууль, шийдвэрийг Цэц хянахгүй байх нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн тогтоол (2024, №02)-ын тойм
2025-07-03
-
Зээлийн гэрээ байгуулсан төдийгөөр биш, зээл авах хүсэл зоригоо илэрхийлсэн этгээд нь зээлийн үүргийг хариуцна
2025-07-02
-
Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй
2025-06-29
-
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !