Бүтээлийн нэр
Гэмт хэргийн үндсэн болон туслах тоо бүртгэл, тэдгээрийн хууль зүйн учир холбогдол
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй, Криминологи
Бүтээлийн товч
Нийгмийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь тухайн нийгмийн гишүүд аливаа хууль бус үйл ажиллагаанаас хохирох эрсдлээс баттай хамгаалагдсан байх явдал юм.
Гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаа, орон зай, нутаг дэвсгэрт буй болдог өөрийн гэсэн өвөрмөц онцлог, зүй тогтол, шинж чанар бүхий нийгмийн сөрөг үзэгдэл юм. Гэмт хэрэг бол өөрөө нийгмийн амьдралын сөрөг үр дагавар бөгөөд улс орны эдийн засаг доройтож ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, үнэ, инфляци өсөхийн хирээр гэмт хэргийн гаралт ч бас нэмэгдэж байдаг зүй тогтолтой. Энэ ч утгаараа гэмт хэргийн статистикийн үзүүлэлтийг олон улсын түвшинд амьдралын чанарын үзүүлэлтэд тооцдог байна.
Гэмт хэргийн тоо бүртгэлийн үндсэн мэдээлэл нь, статистикийн үндсэн үзүүлэлтүүд нь хууль сахиулах ажиллагааны удирдлага, төлөвлөлт, бодлого боловсруулалтын эх үүсвэр болохоос гадна үндэсний болон олон улсын байгууллагуудаас эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшинг үнэлэх, хянахад чухал ач холбогдолтой юм.
Гэмт хэргийн статистикийн мэдээллээр гэмт хэргийн гаралт, тархалт, бүтэц, хөдөлгөөн, гэмт хэргийн шалтгаан, нөхцөл зэргийг судлахаас гадна гэмт хэрэгтний нийгэм, хувь хүн байгууллагад учруулсан хохирол, хохирлын нөхөн төлүүлэлт, гэмт хэргийн хохирогчийн эрхийг хамгаалах талаарх хууль сахиулах байгууллагуудаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хохирогчийн эрхийг хамгаалах талаарх хууль эрх зүйн орчин ямар хэмжээнд байгаа, хүний эрх түүний дотроос гэмт хэргийн хохирогчийн эрхийн хамгаалалт ямар түвшинд байгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа гэх мэтчлэн олон асуудлыг хөндөн судалдаг.
Гэмт хэргийн тоо бүртгэлийн нэгдсэн цогц мэдээллийн сангүйгээс цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудын мэдээллийн харилцан уялдаа муу, статистикийн үзүүлэлтийн зөрүүтэй байдлаас удирдах бүрэлдэхүүнд үл ойлголцох байдал үүсдэг, цагдаагийн байгууллагын дотоод ажлыг дүгнэхдээ тодорхой шалгуур үзүүлэлт болгодогоос гэмт хэргийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил бодит байдалд нийцэхгүй байгаа асуудлууд байгаад дүгнэлт хийх шаардлагатай байна.
Монгол улсад сүүлийн 10 жилд гэмт хэрэг өсч, шинэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нь гэмт хэргийн тоо бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох , орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан, тусгай программ хангамжаар гэмт хэргийн мэдээллийг үнэн зөв бүртгэх, цуглуулсан мэдээ мэдээллийг үнэлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, хууль сахиулах байгууллага тэр дундаа цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд гэмт хэргийн тоо бүртгэлийг хэрхэн явуулж байгаа аргачлалийг практик талаас нь судалж, дүн шинжилгээ хийх нэгдсэн цогц бие даасан байгууллагыг байгуулах үйлсэд бидний судалгааны ажил хувь нэмэр болох зорилго дэвшүүлж “Гэмт хэргийн үндсэн болон туслах тоо бүртгэл, тэдгээрийн хууль зүйн учир холбогдол” сэдвийг сонгон авч судлаллаа.
Түлхүүр үг
гэмт хэрэг, гэмт хэргийн статистик, тоо бүртгэл, гэмт хэргийн үндсэн тоо бүртгэл, гэм хэргийн туслах тоо бүртгэл, гэмт хэргийн статистик, тоо бүртгэлийн хууль зүйн учир холбогдол, Монгол Улсад гэмт хэргийн тоо бүртгэлийг хөтөлж буй үйл ажиллагаа, гэмт хэргийн тоо бүртгэлийн нэгдсэн сан
Бичигдсэн огноо
2015-04-11
Хуудсын тоо
90
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2018-03-09
Товч мэдээлэл үзсэн
7671
Бүрэн эхээр нь үзсэн
487
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Золбоо “Гэмт хэргийн үндсэн болон туслах тоо бүртгэл, тэдгээрийн хууль зүйн учир холбогдол” (2015), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/339
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх