Бүтээлийн нэр
Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог:гадаадын зарим орны туршлагаас
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний процессын эрх зүй,
Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Дампуурлын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу өргөн утгаар нь авч үзвэл төлбөрийн чадваргүй болсон үүрэг гүйцэтгэгчийн санхүүгийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх механизмыг үндсэнд нь
1) Дампуурлын тухай хуулийн дагуу хэрэгжих ажиллагаа: дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа (reorganization), хариуцагчийн хөрөнгийг бэлэн мөнгөнд хөрвүүлж, хуваарилах ажиллагаа (liquidation);
2) Дампуурлын тухай хуулийн зохицуулалтаас гадуур үүрэг гүйцэтгэгч ба гүйцэтгүүлэгчид сайн дурын үндсэн дээр хэлэлцэн тохирч хэрэгжих ажиллагаа;
3) Банк санхүүгийн секторт санхүүгийн бэрхшээлтэй асуудлыг системийн түвшинд тусгайлан шийдвэрлэх захиргааны ажиллагаа гэсэн гурван хэсэгт хувааж үздэг байна.
Манай улсын хувьд Дампуурлын тухай хууль дампуурлын хэрэгтэй холбоотой материаллаг ба процессын эрх зүйн чиг үүргийг аль алиныг гүйцэтгэдэг боловч өмнө дурдсанчлан огт зохицуулалтгүй үлдээсэн томоохон харилцааны нэг нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдэд тавих шаардлагаа шүүхэд, эсхүл хэрэг гүйцэтгэгчид хэрхэн гаргах, уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа үндсэн дампуурлын ажиллагаатай ямар харилцаа холбоонд орших, эдгээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргах эрх хэнд хадгалагдаж буй зэрэг дампуурлын хэргийн явцад гаргах нэхэмжлэлийн шаардлагын мөрөөр хийгдэх ажиллагаа юм. Энэ мэт болон бусад олон өвөрмөц зохицуулалт шаардах зохицуулалтын орон зайг нөхөж өнөөдөр шүүхийн практикт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байна. Гэвч энэ практик хэр оновчтой болохыг тунгаах цаг нэгэнт иржээ.
Түлхүүр үг
Дампуурал, төлбөрийн чадваргүйдэл, хэрэг гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа, мөнгөн хөрөнгө хуваарилалт, дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, өрөөс чөлөөлөх
Бичигдсэн огноо
2018-04-30
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2018-08-28
Товч мэдээлэл үзсэн
11770
Бүрэн эхээр нь үзсэн
494
Эшлэлийн тоо
13
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
“Дампуурлын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог:гадаадын зарим орны туршлагаас” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/368
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !