Бүтээлийн нэр
Өмгөөлөгчийн хөлсийг эсрэг талаар төлүүлэх зардал болгон хуульчлах нь зохистой эсэх
-The legal analysis of attorney fee shifting-
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Өмгөөлөл
Бүтээлийн товч
Монгол улсад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээс үл хамааран өөрсдийн хөлсөлсөн өмгөөлөгчийн хөлсөө хариуцдаг. Иймээс манай иргэний процессын тогтолцоонд ялагдсан тал нь ялсан талын төлөөлөлтэй холбоотой ямар нэгэн төлбөр төлөхийг шаарддаггүй болно. Энэхүү өгүүллээр өмгөөлөгчийн хөлсийг ялагдсан тал хариуцах зардалд хамааруулан хуульчлах боломжтой эсэх талаар авч үзнэ. Уг тогтолцоо нь эрхийг бүхэлд сэргээх болон ач холбогдолгүй нэхэмжлэл шүүхэд гаргахаас урьдчилан сэргийлэх хоёр үндсэн санаанд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах эсэх, эсрэг талаас гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах эсэх талаарх шийдвэр гаргахад бодитоор нөлөөлж байдаг тогтолцоо юм. Гэвч цааш нь судалж үзвэл энэ тогтолцоо нь манай орны эрх зүйн тогтолцоонд нийцэхгүй болох нь харагдаж байна. Уг тогтолцоо талууд шүүхэд хандах эсэхэд нөлөөлж байгаа учир шүүхээр хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд саад болохоор байна. Учир нь ялагдвал эсрэг талын өмгөөлөгчийн хөлсийг төлөх эрсдэл бий болдог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь эрсдэлээс эмээсэн байхад, хариуцагч нь эрсдэл гаргах боломжтой эсвэл эрсдэлээс эмээсэн байдаг. Ямар нэгэн эдийн засгийн эрсдэлийн улмаас шүүхэд хандахгүй байх тохиолдол байж болохгүй. Хүн бүр шүүхэд хандах эрх тэгш боломжоор хангагдсан байх нь Үндсэн хуулийн баталгаа юм.
Харин угаас тэнцвэргүй талуудыг хооронд нь тэнцвэржүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах, хэрэглэгчийн эрх, хүүхдийн эрх, хувьцаа эзэмшигчийн эрхтэй холбогдох нэхэмжлэлтэй тодорхой төрлийн хэрэгт зөвхөн нэхэмжлэгч ялсан тохиолдолд өмгөөлөгчийн хөлсөө эргүүлэн олж авдаг тогтолцоог бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл ялсан нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөө эргүүлж авах боломжтой байхад ялсан хариуцагч боломжгүй байна.
Түлхүүр үг
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, Өмгөөлөгчийн хөлс, Шүүхээр хамгаалуулах эрх, Ex post болон Ex ante хууль зүйн анализ хийх арга, Тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах, Ялагдсан тохиолдолд эсрэг талын өмгөөлөгчийн хөлсийг хариуцах
Бичигдсэн огноо
2017-06-01
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2018-08-30
Товч мэдээлэл үзсэн
9676
Бүрэн эхээр нь үзсэн
311
Эшлэлийн тоо
39
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Норовсамбуу
“Өмгөөлөгчийн хөлсийг эсрэг талаар төлүүлэх зардал болгон хуульчлах нь зохистой эсэх
-The legal analysis of attorney fee shifting-” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/370
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
6 days ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 week ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 week ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Үл хөдлөх эд хөрөнгөд ипотек тогтоож “буцаан худалдан авах үүрэг ногдуулах” боломжтой юу ?
2025-05-25
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-26 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямсамбуугийн Оюунтунгалаг
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна !