Бүтээлийн нэр
Шүүхийн ажиглалтын гарын авлага
Зохиогч
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Нээлттэй Нийгэм Форумын 2008 оноос хэрэгжүүлж ирсэн “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд олон улсад амжилттай хэрэгжүүлж туршсан шүүхийн ажиглалтын арга зүйг нутагшуулж 2010, 2014 болон 2017 онд шүүхийн ажиглалтын төслийг орон нутгийн иргэний нийгмийн төлөөлөл, хууль зүйн клиник сургалтын төвийн багш оюутнуудын оролцоотой хэрэгжүүлсэн юм.
Орон нутгийн иргэдэд өөрийн нутаг орны шүүхийн үйл ажиллагаандажиглалт хийх боломжоор хангах үүднээс Монгол Улсын 21 аймгийн иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудад бүсчилсэн сургалт зохион байгуулж, шүүхийн ажиглалт хийх арга зүйг танилцуулж, туршилт төслийг хэрэгжүүллээ. Цаашид шүүхийн ажиглалтыг иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг болгон хөгжүүлэхэд арга зүйн нэгдсэн гарын авлага боловсруулан түгээх нь чухал юм. Тиймээс энэхүү хялбарчилсан гарын авлагыг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар “Оюуны Инноваци” төрийн бус байгууллагын судлаачид боловсрууллаа. Эдгээр судлаачид нь 2014 болон 2017 онд шүүхийн ажиглалтын арга зүйг нэвтрүүлэхэд хамтран, шинжээчээр ажилласан туршлагатай мэргэжилтнүүд юм.
Уг гарын авлагад шүүхийн ажиглалтын талаарх ерөнхий ойлголт болон шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглахад шаардлагатай зүйлүүд, бэлтгэл ажил, анхаарах асуудлуудыг товч, тодорхой оруулав. Мөн түүнчлэн шүүх хуралдааны нийтлэг дэг журам, шүүх хуралдааныг ажиглах арга барил, ажиглалтын үр дүнг баталгаажуулах зэрэг шүүхийн ажиглагчийн зайлшгүй мэдэж байх зүйлийг инфографик хэлбэрээр багтаасны сацуу хавсралтад шударга шүүхээр шүүлгэх эрхийн тухай ойлголт, эрүү, иргэн болон захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаарх анхан шатны мэдээлэл зэргийг нэгтгэн боловсруулж орууллаа.
Ажиглагч шүүх хурал эхлэхийн өмнө энэхүү гарын авлагатай танилцаж, ажиглалт хийхэд шаардлагатай мэдээлэл авахын хамт ажиглалтын явцад асуулгын хуудсыг алдаагүй бөглөх, баталгаажуулах дадлыг эзэмших, багаар ажиллах арга барилтай танилцах нь зүйтэй. Түүнчлэн ажиглалтын багийн ахлагч баг доторх зохион байгуулалтыг хэрхэн хийх, ажиглалтын тайлангаа ямар арга зүйд үндэслэн боловсруулах талаар мэдэх боломжтой.
Шударга, хараат бус шүүхийг бий болгоход иргэний оролцоо, хяналт чухал тул энэхүү гарын авлагыг шүүх хуралдааны ажиглалт хийх сонирхолтой иргэд, байгууллагууд өргөнөөр ашиглахыг зөвлөе.
Түлхүүр үг
Шүүхийн ажиглалт, шүүхийн ажиглалтад бэлтгэх, шүүхийн ажиглалт хийх, шүүх хуралдааны нийтлэг журам, шүүх хуралдааны явц, шүүхийн ажиглалтын үр дүнг баталгаажуулах, шударга шүүхийн стандарт, эрүүгийн хэргийн шүүхийн ажиллагаа, иргэний хэргийн шүүхийн ажиллагаа, захиргааны хэргийн шүүхийн ажиллагаа, шүүх хуралдааны ажиглалтын жишиг хуудас
Бичигдсэн огноо
2018-02-25
Хуудсын тоо
54
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-02-15
Товч мэдээлэл үзсэн
5871
Бүрэн эхээр нь үзсэн
115
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ
“Шүүхийн ажиглалтын гарын авлага” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/451
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !