Бүтээлийн нэр
Юрген Харбих: Засгийн газрын үйл ажиллагаа ба Шүүхийн хяналт
Зохиогч
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
1) Хяналт тавих шаардлага
Эрх мэдэлд хяналт шаардлагатай. Хяналтгүй эрх мэдэл буруугаар ашиглагдах боломжтой, буруугаар ашиглагдаж ирсэн туршлага ч дэлхий дахинд бий. Ялангуяа төрийн эрх мэдэлд энэ нь хамаарах юм. Төрийн үйл ажиллагаанд хараат бус бие даасан шүүхийн зүгээс хяналт тавих болсон нь ардчилсан, эрх зүйт төрийн нэн чухал ололт билээ. Иргэн, хуулийн этгээд төрийн эрх мэдлийг нэн түрүүнд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас мэдэрдэг. Төрийн захиргааны доод, дээд шатны байгууллага болон тэдгээрийн орой болох засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлнэ. Захиргааны байгууллагын (= гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага) гаргасан акт эрхийг нь зөрчиж байна гэж үзсэн хэн ч тухайн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг шалгуулахаар шүүхэд хандах эрхтэй. Харин Засгийн газрын шийдвэрт хяналт тавих нь аль шүүхийн чиг үүрэг вэ?
2) Монголын ЗХХШ тухай 2002 оны хуулийн зохицуулалт
УИХ-аас 2002 оны 12-р сарын 26-ны өдөр батлан гаргасан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн § 4.1.1-д Засгийн газраас гаргасан захиргааны актын эсрэг захиргааны хэргийн шүүхэд хандаж болохоор заасан байсан. Уг заалтыг Үндсэн хуулийн цэц 2005 онд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 болон Дөчин тавдугаар зүйлийн 2-ыг үндэслэн Үндсэн хуульд харш хэмээн дүгнэхдээ “Засгийн газар бол үндсэн хуулийн байгууллага бөгөөд үндсэн хуулийн байгууллагаас гаргасан актыг захиргааны хэргийн шүүх бус харин Үндсэн хуулийн цэц харъяалан шийдвэрлэнэ” хэмээх үндэслэлийг дурдсан. Цэцийн энэхүү дүгнэлтийн үр дүнд ЗХХШТХ-ийн § 4.1. дэх захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудлын жагсаалтаас засгийн газрын захиргааны актыг хассан байдаг.
3) 2015 оны ЗХШХШТХ-ийн зохицуулалт
Шинэчлэн найруулсан ЗХШХШТХ хүчин төгөлдөр болсноор 2016 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны ЗХХШТХ хүчингүй болсон. Уг шинэ хуулийн § 13.1-д захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудлыг ерөнхийлөн заах зарчмаар хуульчилсан. Үүний дүнд захиргааны аль байгууллага гаргаснаас үл хамааран бүхий л захиргааны актыг захиргааны хэргийн шүүх харъяалан 2 шийдвэрлэхээр болсон. Энэхүү шинэ зохицуулалт нь эрх зүйт төрийн төлөвшил хөгжилд дэвшил авчирсан чухал заалт юм. ХБНГУ-д ийнхүү ерөнхийлөн заасан зохицуулалт 1949 оноос нэвтэрсэн бөгөөд иргэн, төрийн хоорондох итгэлцлийг бэхжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Түлхүүр үг
Засгийн газар, захиргааны хэргийн шүүх, шүүхийн хяналт, Засгийн газар ба захиргааны хэргийн шүүх
Бичигдсэн огноо
2018-10-17
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-03-12
Товч мэдээлэл үзсэн
4030
Бүрэн эхээр нь үзсэн
75
Санал болгож буй эшлэлийн загвар
Le.Data
“Юрген Харбих: Засгийн газрын үйл ажиллагаа ба Шүүхийн хяналт” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/476
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
4 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
1 week ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
2024-11-22
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-11-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !