Бүтээлийн нэр
“Монгол Улс дахь ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал” судалгаа
Зохиогч
Цэнджавын Амарсанаа
П.Баянбаатар
О.Батсүх
Ё.Болормаа
Т.Сүхбаатар
Р.Оюунбадам
Б.Хүрэлчулуун
Э.Эрдэнэтуяа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Хөдөлмөрийн эрх зүй
Бүтээлийн товч
Шихихутуг Судалгааны хүрээлэнгийн судлаач-багш нараас бүрдсэн судалгааны баг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисстой байгуулсан NoХЭҮК/2018/030 гэрээний дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” Монгол Улсын хуулийн (2011 он)хэрэгжилтийг тандан судлах, “Ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал”-ыг МУБИС, ХААИС, ҮБХИС, Зэвсэгт хүчний 016, 256 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 407, 421 дүгээр анги, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг 9 байгууллагын 1120 ажилтан, албан хаагчдыг хамруулан санал асуулга авах замаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
Судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ ажлын байрны бэлгийн дарамтын талаар цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, холбогдох хууль, үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, байгууллагуудын дотоод дүрэм, журам болон олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд анализ хийлээ.
Судалгааны баг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх ойлголт мэдлэгийг судлах зорилгоор судалгааны санал асуулгын асуумжийг боловсруулж, ХЭҮК-т хүргүүлж хянуулан судалгаанд хамрагдсан байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас санал авах, дүнг нэгтгэн гаргаж дүгнэлт хийх ажлыг зохион байгуулж хийлээ.
Судалгааны зорилго: Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хууль (2011 он)-ийн хэрэгжилт, ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал, төлвийн талаар олон нийтийн санаа бодолд тулгуурлан тандан судалгаа хийх, ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулах (саармагжуулах)талаар санал, зөвлөмж боловсруулах6
Судалгааны зорилтууд:
Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтийгУлсыгаюулаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд (Зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд)болон дээд боловсролын зарим байгууллагуудад (ҮБХИС, АШУҮИС, ХААИС, МУБИС зэрэг)дээр тандан судалгаа хийх;
Судалгаанд хамрагдсан байгууллагуудад ажлын байрныбэлгийн дарамтын нөхцөл байдал, учир шалтгаан, урьдчилан сэргийлэх, арилгах (бууруулах, саармагжуулах)талаар зохион байгуулж буй ажил, үр дүнддүн шинжилгээ хийх;
Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг хэрэгжүүлэх, ажлын байрны бэлгийндарамтаас урьдчилан сэргийлэх асуудлаар богино хугацааны сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион ажлын талаарсанал, зөвлөмж боловсруулах.
Түлхүүр үг
хүний эрх, эрх чөлөө, ажлын байрны дарамт, жлын байрны бэлгийн дарамт, жлын байрны сэтгэл санааны дарамт, бэлгийн харилцааны эрх, жендэр, жендэрийн харилцаа, жендерийн ялгаа,
Бичигдсэн огноо
2019-03-30
Хуудсын тоо
75
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2019-10-21
Товч мэдээлэл үзсэн
6066
Бүрэн эхээр нь үзсэн
81
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Амарсанаа
П.Баянбаатар
О.Батсүх
Ё.Болормаа
Т.Сүхбаатар
Р.Оюунбадам
Б.Хүрэлчулуун
Э.Эрдэнэтуяа
““Монгол Улс дахь ажлын байрны бэлгийн дарамтын нөхцөл байдал” судалгаа” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/589
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
5 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !