Бүтээлийн нэр
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, Монгол Улсдахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралдөргөн барьдаг билээ.
Монгол Улсдахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд боловсруулав.
Энэ удаагийн ээлжит илтгэлийг Комиссын 2018 оны2 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцсэний дагуу Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдээс Комисст гаргасан өргөдөл, гомдол, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж, Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 25 санал хүргүүлж байна.
Нэгдүгээр бүлэг. Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт
Хүний эрхийн боловсролын агуулга нь Монгол Улсад сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсрол, мөн насан туршийн боловсролын үндэсний сургалтын бодлого, хөтөлбөрт хэрхэн туссан байгаад дүн шинжилгээ хийлээ. Түүнчлэн хүний эрхийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын тайлан, мэдээллийн эх сурвалжид үндэслэн албан болон албан бус боловсролын тогтолцоон дахь хүний эрхийн боловсролын бодлого, түүний хэрэгжилтийн байдлыг тодорхойлон гаргаж, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Хоёрдугаар бүлэг. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангах нь төрийн үүрэг тул тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр баримтжуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд хүргэх шаардлагын үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн санал, дэмжлэгтэйгээр аймгуудад хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг энэхүү бүлэгт тусгав.
Гуравдугаар бүлэг. Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал
Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдлын талаар ХЭҮК, Шихихутуг их сургуультай хамтран хийсэн судалгааны тайлан, уг асуудлаар Комисст ирүүлсэн гомдлыг шалган шийдвэрлэсэн дүн шинжилгээ болон энэ чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагын хийсэн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээний тайлан зэрэгт үндэслэн энэ бүлгийг бэлтгэв.
Дөрөвдүгээр бүлэг. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Энэбүлэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл болон Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт болон эрүү шүүлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тусгалаа. Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага болон эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан байгууллага байхгүйн улмаас эрүү шүүлттэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хангалтгүй байгаа талаар тусгасан болно.
Тавдугаар бүлэг. Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт
Онцгой байдлын байгууллагад ажиллаж буй алба хаагчдын ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, эрүүл мэндээ хамгаалуулах, амрах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангуулах зэрэг эрхийн хэрэгжилтийн талаар аймгууд дахь Онцгой байдлын газар болон Үндэсний аврах бригадыг хамруулан зохион байгуулсан хяналт шалгалт, судалгааны ажлын дүн, тус байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, алба хаагчидтай хийсэн ярилцлагыг үндэслэн тус бүлгийг боловсруулав.
Зургадугаар бүлэг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусгасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудын хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, олж авсан ололт амжилт, ахиц дэвшил, зөрчил, дутагдлыг судалсны үндэслэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн байдлыг энэхүү бүлэгт дүгнэв.

Түлхүүр үг
Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт,
Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал,
Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал,
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа,
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт,
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал

Бичигдсэн огноо
2019-01-16
Хуудсын тоо
292
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-01-20
Товч мэдээлэл үзсэн
6951
Бүрэн эхээр нь үзсэн
264
Эшлэлийн тоо
225
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/672
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !