Бүтээлийн нэр
Монгол Улсын компанийн тухай хууль дахь хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах нь: Харьцуулсан судалгаа
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Компани
Бүтээлийн товч
1991 оноос Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих үед төрийн өмчит улсын үйлдвэр, аж ахуйн нэгжийг өмч хувьчлалаар хувьчлан, 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар хувийн өмчийг хүлээн зөвшөөрч, хөрөнгийн зах зээл үүссэн. Улмаар хувийн өмчит компаниуд бий болсноор Компанийн эрх зүйн суурь тавигдсан гэж үзэж болно. Ийнхүү Монгол улсад анх 1991 онд Монгол улсын аж ахуйн нэгжийн тухай хууль батлагдсан нь өдгөө компанийн эрх зүйн үүслийг тавьсан анхдагч хууль тогтоомж гэж хэлж болох юм. Үүнийг даган 1995 оноос хөрөнгийн хоёр дахь зах зээлийн арилжаа эхэлснээр хувьцаат компаниудын хяналтын багц нь цөөн тооны хөрөнгө оруулагчдад төвлөрснөөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал эхэлсэн гэж үздэг бөгөөд энэхүү нөхцөл байдлаас шалтгаалан жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах механизмыг агуулсан 1999 оны Компанийн тухай хууль батлагдсан.
Харин одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2011 онд батлагдсан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хэрэгжиж эхлээд даруй 10-аад жил болж байна. Манай улсын хувьд гадаад эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлт өсөн нэмэгдэж, компаниудийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдэж буй өнөө үед олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн сайн засаглалын зарчмыг хуульчлах, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх мэргэжлийн хороонуудын чиг үүргийг тодорхой болгох, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны бие даасан хараат бус байдлыг хангах, компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлын зохицуулалтыг боловсронгуй болгон уг хурлыг хувьцаа эзэмшигчид жинхэнэ ёсоор эрхээ хэрэгжүүлдэг механизм болгох, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог хуульчлах цаг үеийн шаардлага үүссэн нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй компанийн тухай хууль батлагдах урьдач нөхцөл болсон юм.
Ийнхүү 2011 оны Компанийн тухай хууль нь хөрөнгө оруулагч, түүний дотор жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ компанийн удирдлагын үр ашгийг дээшлүүлж, компанийн засаглалыг бэхжүүлэн, тэдний зүгээс улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилготой батлагдсан хэдий ч хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах зохицуулалтын нэг болох хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэх эрхийг 1999 оны Компанийн тухай хуульд заасан тэр хэвээр нь 2011 оны Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуульчилсан байсан. Дээрх хувьцаа эзэмшигчийн компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг дериватив нэхэмжлэл хэмээн нэрлэдэг бөгөөд тус эрх нь компанийн хувьцаа эзэмшигч ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах чухал механизм болж өгдөг. Өөрөөр хэлбэл компанийн удирдлага нь үүргээ үнэнч, шударгаар биелүүлж байгаа эсэхэд хяналт хийх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох механизм билээ. Компанийн хувьцаа эзэмшигч нь компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах буюу дериватив нэхэмжлэл гаргах эрхийг Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хуульчилж өгсөн ч хувьцаа эзэмшигч практикт эрхээ хэрхэн хэрэгжүүлэх, түүнчлэн тус эрхээ хувьцаа эзэмшигч хэрэгжүүлэхтэй холбогдон хэд хэдэн асуудлууд тулгамдаад байгаа юм. Иймд хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгцээ шаардлага, уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх асуудлуудыг тодорхойлж, бусад улс орнуудтай харьцуулан судалсны үндсэн дээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг олох нь энэхүү сэдвийг сонгон судлах болсон үндэслэл болно.

Түлхүүр үг
компани, хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн эрх, дериватив нэхэмжлэл, компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах
Бичигдсэн огноо
2019-04-17
Хуудсын тоо
69
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-04-06
Товч мэдээлэл үзсэн
6747
Бүрэн эхээр нь үзсэн
773
Эшлэлийн тоо
108
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхнасан
“Монгол Улсын компанийн тухай хууль дахь хувьцаа эзэмшигч компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах нь: Харьцуулсан судалгаа” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/699
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна !