Бүтээлийн нэр
Гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээг хуульчлах хэрэгцээ шаардлага
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэн орж, гишүүн улс болсноос хойш төрөөс олон тулгуурт хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого баримтлан, улмаар худалдааг чөлөөтэй хийх болсон. Үүний үр дүнд манай улсын худалдааны статистик тоон үзүүлэлтүүд жил бүр өссөөр ирсэн боловч худалдааны салбарыг зохицуулах хангалттай хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна.

Үүний учир нь бид гадаад худалдааг хувийн эрх зүй талаас нь зохицуулж болж байгаа хэдий ч энэхүү салбарт төрийн зүгээс баримтлах бодлого, зохицуулалтыг хийж өгөөгүйн улмаас экспорт, импртын харьцаа алдагдаж улмаар манай улсын зах зээлд импортын бараа бүтээгдэхүүн хэтэрхий чөлөөтэй орж ирж байгаа нь дотоодын зах зээлийг уналтанд оруулах, гадаад худалдааны аюулгүй орчин, цаашлаад эдийн засгийн хувьд бусад улс орны хараат болох нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй болоод байна.

Иймд, энэхүү өгүүллээр гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээ гэж чухам юу болох, энэхүү арга хэмжээг авахгүй байснаар юуг алдаж болохыг тодорхойлж, одоогийн байдлаар зохицуулж буй олон улсын болон үндэсний хэм хэмжээг дурьдан улмаар цаашид хэрхэн зохицуулбал зохистой талаар өөрийн саналыг дэвшүүлнэ.
Түлхүүр үг
Хамгаалалтын арга хэмжээ, демпинг, сэйфгуард, татаас, Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ),
Бичигдсэн огноо
2019-09-15
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-08-24
Товч мэдээлэл үзсэн
3071
Бүрэн эхээр нь үзсэн
131
Эшлэлийн тоо
38
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Лхамсүрэн “Гадаад худалдааны хамгаалалтын арга хэмжээг хуульчлах хэрэгцээ шаардлага” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/764
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх