Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: Шүүхийн тухай хууль С.Зориг, А.Энхбат, Ш.Шагдарсүрэн нар
Зохиогч
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн аль ч байгууллагаас гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэх ёстой болохыг заасан байдаг . Өөрөөр хэлбэл, дээрх 3 эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэр Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхэд халдаж болохгүй гэсэн үг. Энэхүү асуудлыг Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбож байгаагийн учир нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд зааснаар Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих нь Цэцийн гол үүрэг билээ . Энэ утгаараа Монгол Улс Үндсэн хуулийн Цэц нэртэй Үндсэн хуулийн шүүхтэй болсон нь манай улсын хувьд орчин үеийн ардчилсан эрх зүйт төр рүү хийсэн зарчмын том алхам болсон хэмээн дүгнэж болно. Үндсэн хуулийн хяналтыг зохион байгуулалтын хувьд хэд хэдэн загварт хувааж үздэг бөгөөд манай улсын хувьд Австрийн буюу Үндсэн хуулийн эх газрын хяналтын загварт хамаардаг .
Энэхүү дүн шинжилгээгээр Монгол Улсын шүүхийн тухай хуультай холбогдсон маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дүгээр цэцийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан асуудлаар Улсын Их Хурлаар одоо хэлэлцэгдэж байгаа Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал өгөхийг зорилоо.
1993 онд Шүүхийн тухай хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсний дараа Монгол Улсын иргэн С.Зориг, А.Энхбат, Ш.Шагдарсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж, уг мэдээллийн агуулга “шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчийн томилгоо, шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэргийг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд хэн байх, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч гадаадад зорчих, байх хугацаандаа дипломат эрх ямба, дархан эрх эдлэх зэрэг”-аар Цэц маргаан үүсгэж, Цэцээс 1994 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №01 дугаар дүгнэлтийг гарсан байдаг.
Судлаачийн хувьд уг цэцийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийхдээ (1) үүссэн нөхцөл байдал (2) Үндсэн хууль зөрчсөн асуудал, (3) шийдэл, (4) үндэслэгээ, (5) шүүмж ба дүгнэлт гэсэн хэсгүүдэд хуваан задлан шинжилсэн болно.

Түлхүүр үг
Түлхүүр үг: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тухай хууль, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдал.
Бичигдсэн огноо
2020-04-12
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-09-09
Товч мэдээлэл үзсэн
5075
Бүрэн эхээр нь үзсэн
417
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Төрболд
“Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: Шүүхийн тухай хууль С.Зориг, А.Энхбат, Ш.Шагдарсүрэн нар” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/774
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
3 days ago
“Оюуны-Инноваци” ТББ-ын 2024 оны #ОнцлохСудалгаа танилцуулж байна
4 days ago
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 week ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Бүрэнбатын Ган-Эрдэнэ
2024-12-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Сүхбаатарын Сүхчулуун
2024-12-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Сүхбаатарын Сүхчулуун
2024-12-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-12-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Алтангэрэлийн Доржсүрэн
2024-12-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-12-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна !