Бүтээлийн нэр
Өршөөлийн эрх зүйн зарим асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14-д Монгол Улсын Их Хурал “өршөөл үзүүлэх шийдвэр гаргах” онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан. Энэ хүрээнд (1) Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага болон ялаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, (2) хуульд заасан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийг татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрөөс болон эрүү, захиргааны хариуцлагаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх хэлбэрээр хэрэгжүүлж иржээ. Үүний нэг дэх асуудал болох эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх асуудлыг тусгайлан авч үзлээ.
Монгол Улсын Их Хурал нь 1991 оноос хойш нийт 6 удаа /1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 он/ өршөөлийн хуулийг баталсан. Эдгээр өршөөлийг ихэвчлэн Монгол Улсад ач холбогдол бүхий түүхэн үйл явдлыг тохиолдуулан үзүүлжээ.
Цаг хугацааны үечлэлээс харвал 3-аас 6 жил хүртэлх мөчлөгтэйгээр өршөөлийн хууль батлагдсан байх бөгөөд хууль болгон түүхэн ой, тэмдэглэлт өдөртэй холбоотой байна. Тухайлбал, 1991 оны хууль Улс, хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулж, 1996, 2006 оны хуулиуд Тулгар төр үүсэн байгуулагдсаны 790, 800 жилийн ойг тохиолдуулж, 2000, 2009 оны хуулиуд Улсын Их Хурлын сонгуулийг тохиолдуулж, 2015 оны хууль Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан тус тус гарсан. Үүнээс үзвэл манай улсын хувьд өршөөлийг тэмдэглэлт ойн баяр болон сонгуулийг тохиолдуулан хэрэгжүүлдэг уламжлалтай гэж хэлж болохоор байна.
Монгол Улс 1991 онд 1300-1400 орчим, 1996 онд 140 орчим, 2000 онд 1500 орчим, 2006 онд 3500 орчим, 2009 онд 3300 орчим хүнд тус тус өршөөл үзүүлсэн гэсэн тойм мэдээлэл байдаг. Гэхдээ өршөөлийн хууль батлагдсаны дараа хэдэн хүн өршөөлд хамрагдсан, түүнээс хэдэн хүн суллагдсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэдэн хүнд холбогдох хэрэг байсан, захиргааны хариуцлагын арга хэмжээ авагдсан хэдэн хүн байсан талаар тодорхой судалгаа, албан ёсны мэдээлэл байхгүй, өршөөлийн хууль гарах болсон шалтгаан нөхцлийг бүрэн тодорхойлсон баримт, судалгааны материал олон нийтэд ил биш байна. Цаг хугацааны мөчлөг хэт ойрхон, Монгол Улсад болж байгаа болон цаашид болох тэгш ойн баяр, сонгууль зэрэг түүхэн үйл явдлуудыг тохиолдуулан өршөөл үзүүлэх нь нийгэмд эерэг нөлөөтэй эсэх нь эргэлзээтэй юм. Жишээлбэл, Монгол Улсын хэмжээнд 2014 онд 27318 гэмт хэрэг, 2015 онд 27757 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэтэл 2015 оны Өршөөлийн хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүмүүс эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдсөн байх бөгөөд үүний дараа бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буураагүй, харин ч өссөн үзүүлэлттэй байдаг.
Өршөөлийн асуудал харьцангуй бага судлагдсан асуудал болохыг зарим эрдэмтэд өөрийн бүтээлдээ дурдсан байна. Тухайлбал: “өршөөлийг ямар үед, хэдийд, ямар үндэслэлээр үзүүлэх болон түүний нөлөө, үр дагаврыг бодитойгоор тооцох, уг институтын зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тавигдаж байна” гэж доктор Д.Баярсайхан өгүүлсэн байдаг. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ихэвчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхгүй байх тохиолдол элбэг байдаг талаар Улсын ерөнхий прокурорын сургалт, судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд нэг сэдэвт өгүүлэлдээ дурдсан байгаа нь цаашлаад хохирлын талаар эрх зүйн болон практик судалгаа хийх шаардлага байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллагаас гаргасан тайлан, судалгаа хангалтгүй байгаа төдийгүй энэ чиглэлээр дагнан судалсан бүтээл ховор байна.
Цаашлаад өршөөлийн хуулийг ойр ойрхон батлах нь шударга ёсонд нийцэх эсэх, гэм буруутай эсэхийг шүүхийн өмнөх шатанд шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд тохирч байгаа эсэх нь ихээхэн эргэлзээ дагуулж байна.

Түлхүүр үг
Эрүүгийн эрх зүй, өршөөл, Улсын Их Хурал, гэмт хэрэг, ял шийтгэл, гэм буруугийн зарчим, Үндсэн хууль зөрчсөн, хохирол нөхөн төлөх, ялаас чөлөөлөх.
Бичигдсэн огноо
2020-12-15
Хуудсын тоо
22
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-09-24
Товч мэдээлэл үзсэн
5213
Бүрэн эхээр нь үзсэн
184
Эшлэлийн тоо
63
Санал болгож буй эшлэлийн загвар
Ж.Батмөнх
“Өршөөлийн эрх зүйн зарим асуудал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/784
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !