Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хууль дахь ерөнхий сайдад итгэл хүлээлгэх зохицуулалт ба хууль тогтоох байгууллагын оролцоог хязгаарлах механизмын зарим асуудал
Зохиогч
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 12 дахь удаагийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны оюутны хэсэгт Тэргүүн байр эзэлсэн илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Парламентын засаглалтай улсын хувьд Засгийн газар нь хууль тогтоох байгууллагынхаа итгэлийг хүлээж байх нь Засгийн газрын оршин ажиллах зайлшгүй үндэс болдог. Энэ нь угтаа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл тус тусдаа бие даасан хариуцлагын хил хязгаартай байхын хамт хоёр талын бодлого стратегийн хувьд нийцэж байх ёстой гэсэн зарчмын нэг илрэл. Тиймээс парламентын засаглалтай улсуудад Засгийн газар(Ерөнхий сайд) нь парламентын итгэлийг нэгэнт алдсан тохиолдолд огцруулах болон Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэхийг илэрхийлж болох тухай зохицуулалтууд Үндсэн хуульд нь тусгалаа олсон байдаг.
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин гурав болон дөчин дөрөвдүгээр зүйлд уг итгэл хүлээлгэх асуудлыг хуульчилсан. Үүнээс хойш нийт 14 Засгийн газар байгуулагдсанаас ердөө хоёр нь л бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байжээ. Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдож байсан тохиолдол ч гарч байв. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 4 жил боловч одоогоор Монгол Улсын Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил байгаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тасралтгүй тууштай хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх боломжгүй болгож, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж байгаа юм. Иймээс 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн дөрвөн чиглэлийн нэг нь гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх байсан.
Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд олон улсын чиг хандлага, жишиг зохицуулалтуудыг өөрийн орны тулгамдсан асуудал, эрх зүйн зохицуулалттай харьцуулсан судалгаа, шинжилгээний ажил шаардлагатай. Энэхүү илтгэлээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх талаар онолын асуудлыг судалж, ХБНГУ болон Польш, Унгар, Чех зэрэг пост социалист орнуудын зохицуулалтуудыг судалан, сайн туршлага бүхий зохицуулалтуудыг илрүүлэх замаар МУҮХ-ийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр орсон зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, дотоодын эрх зүйн тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн дүгнэлт, санал боловсруулахыг зорилоо.

Түлхүүр үг
Үндсэн хууль, Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, итгэлийн санал хураалт, конструктив механизм
Бичигдсэн огноо
2020-12-25
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-01-29
Товч мэдээлэл үзсэн
3762
Бүрэн эхээр нь үзсэн
206
Эшлэлийн тоо
37
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Мягмарсүрэн
“Монгол Улсын Үндсэн хууль дахь ерөнхий сайдад итгэл хүлээлгэх зохицуулалт ба хууль тогтоох байгууллагын оролцоог хязгаарлах механизмын зарим асуудал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/867
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Лицензит талбайд ашигт малтмалын олборлолтын үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос хувь хүртэх тохиролцоо нь хууль зөрчөөгүй
2025-04-07
-
Гэрлэлт цуцлуулж буй гэрлэгсэд бусдад өртэй бол өрийг тэнцүү хуваах зарчим үйлчилнэ
2025-04-04
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам Цэвэгжавын Мөнхдэлгэр, Цамбаагийн Дашцэрэн
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулга Чинчимэг
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тамирын Нарандэлгэр
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам Цэвэгжавын Мөнхдэлгэр
2025-04-04 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна !