Бүтээлийн нэр
ЭРХ ЗҮЙН ТҮҮХЭН ОНОЛ
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Салбар
Эрх зүйн философи
Бүтээлийн товч
Заншлын хэм хэмжээ эрх зүйгээс өмнө үүссэн бөгөөд төрөөс хамгаалагдан дэмжигдэж төрийн хуулинд тусгагдан баталгаажсанаар эрх зүйд хувирдаг. Ёс суртахууны хэм хэмжээ эрх зүйд хувирсаны үр дүнд жам ёсны эрхийн номлол үүсч хөгжсөн бол заншлийн хэм хэмжээ эрх зүйд хувирсаны үр дүнд эрх зүйн түүхэн онол үүссэн юм. ХVIII зууны сүүлч, ХIХ зууны эхэн үед Германд эрх зүйн түүхэн онолыг Карл Фридрих Савиньи, Георг Пухта, Густав Гуго нар үндэслэжээ.
Эрх зүйн түүхэн онолыг баримтлагчид нь ард түмний хэл яриа төрөөс тогтоогддоггүйн адил эрх зүй нь хууль тогтоогчийн үзэмжээр тогтоогддоггүй, хүмүүсийн хоорондын харилцааны явцад аажмаар аяндаа үүсч, нийгмийн хөгжлийн явцад ард түмний оюун санаатай барьцалдан нуугдмал байдалтай байдаг. Энэхүү
нэгэнт бий болсон бэлэн эрх зүйг илрүүлэх үүрэг нь хууль тогтоогч, эрх зүй судлаачдад оноогдох зүй тогтолтой. Хууль тогтоогч, эрх зүй судлаачид нь судалгааныхаа үр дүнд бэлэн эрх зүй байна гэж хэлэхээс хэтэрдэггүй юм. Учир нь эрх зүй нь зан заншил, уламжлалд хэдийнээ нэвтэрч шингэсэн байдаг юм.
Зан заншил нь ард түмний оюун санаа ухамсраас үүдэлтэй. Эрх зүй нь хөгжлийнхөө эхний шатанд заншлын хэлбэртэй байх бөгөөд хоёр дахь шатанд хууль тогтоогч, эрх зүй судлаачид эрх зүйн үндсийг алдагдуулахгүйгээр боловсруулалт хийдэг. Ийнхүү позитив эрх нь нэгэнт бий болсон одоо амьд үйлчилж буй эрхийг гагцхүү баяжуулахаас хэтэрдэггүй бөгөөд нийгмийн харилцааг зохицуулах тэрхүү бодит эрхийг бүрэн тогтоож чадахгүй.
Позитив эрх нь сайндаа л заншлын хэм хэмжээг журамлан тогтоодог 6a нийгмийн амьдралын сөрөг үзэгдэлтэй бүрэн тэмцэл явуулж чаддаггүй гэжээ. Иймд хууль тогтоогч нь ард түмний оюун санааг аль болох бодитой тусгаж чадвал позитив эрх нь үнэ цэнтэй байна гэж үздэг юм.

Түлхүүр үг
Позитив эрх, зан заншил, эрх зүйн түүхэн онол, ёс суртахуун, хууль тогтоогч, хэм хэмжээ
Бичигдсэн огноо
2000
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-02-03
Товч мэдээлэл үзсэн
2132
Бүрэн эхээр нь үзсэн
26
Эшлэлийн тоо
12
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах хууль зүйн үндэслэл байхгүй
2 days ago
-
Тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно
1 week ago
-
Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно
1 week ago
-
Бүрэнбатын Ган-эрдэнэ
2022-08-04 Гарын авлага, аргачлал -
Сэмбээчамбуугийн Амбасэлмаа
2022-08-03 Бакалаврын төгсөлтийн ажил -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-02 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-08-01 Эрх зүйн шүүмж -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2022-07-29 Эрх зүйн шүүмж -
Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН
2022-07-25 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/ -
Дашням Батням
2022-07-20 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батмөнхийн Лхагвасүрэн
2022-07-19 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Батцэнгэлийн Тэлмэн
2022-07-02 Бакалаврын төгсөлтийн ажил