“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
5 months ago
Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Легал дата” ХХК, “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК тус тус хамтран их, дээд сургуулийн оюутан, судлаач, мэргэжлийн албан хаагчдын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарлаж байна.
Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны зорилго:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой зохицуулалтууд, түүнээс үүсэж, өөрчлөгдөж, нөлөөлж буй үр дүнд нээлттэй дата мэдээлэлд үндэслэсэн судалгаа, шинжилгээний ажил, бүтээл, судлаачдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад сонгуулийн болон сонгуулийн процессын эрх зүйн чиглэлээр хийгдэх судалгааны идэвхийг нэмэгдүүлэх, сонгуулийн дата мэдээллийг энэ чиглэлээр судалгааны эргэлтэд оруулахад уралдааны зорилго оршино.
Ерөнхий сэдэв:
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор жендэрийн тэгш эрхийг дэмжсэн болон бусад хуулийн зохицуулалтын үр нөлөөг тодорхой дүгнэх,
-Сонгуулийн процессын эрх зүйд тулгамдаж буй асуудлыг бодит тоон мэдээлэлд тулгуурлан хөндөж, сайжруулах санал боловсруулах.
Сэдэвтэй холбоотой дата өгөгдлийн дүрслэлтэй Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны фейсбүүк хуудсаар /https://www.facebook.com/gecmongolia/ зочлон танилцана уу. Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны байранд хүрэлцэн ирж “Өөрчлөлтийн зүгт” сонгуулийн нээлттэй өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
- Судалгааны ажил нь сонгуулийн дата мэдээлэлд үндэслэгдсэн байна.
- Судалгаа, шинжилгээний тодорхой арга зүй, арга техникийг хэрэглэсэн байх;
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, тодорхой дүн шинжилгээ хийсэн, практикт хэрэгжих боломжтой байх.
- Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэх боломжтой,
- Илтгэлийг World болон РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.
Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавигдах шаардлага:
- Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндэслэл, дүгнэлт, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
- Эшлэл зүүлт ашигласан байх;
- Агуулга хоёрдмол утгагүй ойлгомжтой бөгөөд тодорхой байх;
- Илтгэл нь А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 1.5 см тус тус зайтай, Times New Roman фондоор үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 4-10 нүүрэнд багтсан байх.
Хугацаа: Бүртгүүлэх: Хуралд оролцохыг хүсэгчид 2024.11.15-ны өдрөөс 2024.11.25-ны өдөр хүртэлх хугацаанд /https://forms.gle/FDaCeU7sbvuUMXBc9/ холбоосоор бүртгүүлнэ.
Илтгэл илгээх: Илтгэлийг 2024.12.10-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулах комисст цаасаар /Засгийн газрын 11-р байр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо/ болон цахимаар /gecm@gec.gov.mn/ хүлээлгэн өгөх.
Шалгаруулалт: 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Зохион байгуулалт
I шат: Илтгэлүүдийг хүлээн авч шалгаруулах. Бүтээлд тавигдах бичлэгийн болон агуулгын шалгаруулалт 2024.12.18-ны өдрийн дотор. (зохион байгуулагчдын зүгээс шалгаруулалт хийн хэлэлцүүлэх шаардлага хангасан илтгэлүүдийн баталгаажуулж хэлэлцүүлэг зохион байгуулах судлаачдад хүргүүлэх)
II шат: Илтгэлүүдийг хэлэлцүүлэх. Хурал товлогдсон өдөр буюу 2024.12.20-ны өдөр шүүгчдийн онооны нийлбэрээр агуулгын хүрээнд 3 байр шалгаруулна.
Шагналын сан:
1-р байр, өргөмжлөл, мөнгөн шагнал /3.000.000 төгрөг, legaldata.mn цахим санг ашиглах Алтан багцын 1 жилийн эрх /
2-р байр, өргөмжлөл, мөнгөн шагнал /2.000.000 төгрөг, legaldata.mn цахим санг ашиглах Алтан багцын 6 сарын эрх /
3-р байр, өргөмжлөл, мөнгөн шагнал /1.000.000 төгрөг, legaldata.mn цахим санг ашиглах Мөнгөн багцын 6 сарын эрх /
Шалгарсан бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Хууль дээдлэх ёс сэтгүүл, Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн гаргадаг Сонгуулийн боловсрол сэтгүүлд нийтлүүлэх, Хууль зүйн нэгдсэн цахим сан legaldata.mn-д видео болон цахим байршуулна.
Бүртгүүлэх: https://forms.gle/FDaCeU7sbvuUMXBc9
Сэдэвтэй холбоотой өгөгдлийн дүрслэлийг Сонгуулийн ерөнхий хорооны фейсбүүк хуудас болон Тунгаахуй өгөгдлийн урлангийн өгөгдлийн дүрслэлийн нээлттэй сан (http://tungaahui.mn/pages/data-art.php)-аас татан авах, зохиогчийг дурдах нөхцөлтэйгөөр ашиглах боломжтой.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО МЭДЭЭЛЭЛ, СУДАЛГАА, СУРГАЛТЫН ТӨВ
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 months ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
2 months ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Банкнаас авч буй цалингийн зээл эргэж төлөгдөх боломжгүй болсон тохиолдол бүрт даатгуулагчаас даатгагчид гэрээний үндсэн дээр шаардах эрхийг шилжүүлэх боломжгүй
2025-05-01
-
Мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийвэл саналын хуудсыг хүчингүйд тооцох заалттай холбоотой 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-29
-
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-04-29 Сэтгүүлдуудаж байна !