Бүтээлийн нэр
Эрүүдэн шүүхтэй тэмцэх нь
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Хүн эхээс төрөхдөө эрүүдэн шүүгч болж төрдөггүй, харин тэд ямар нэгэн зүйлээс сэдэл авч, хэн нэгнээс суралцаж, өдөөгдөж, бэлтгэгдэж байдаг. Олонх тохиолдолд энэ нь эрүүдэн шүүх болон зүй бусаар хандахад ашиглах албадлагын хэрэгслийг үйлдвэрлэж, ханган нийлүүлж байгаа гадаадын компани, аль нэг улсын засгийн газар болон дээрх хэрэгслийг өндөр төвшинд эзэмшсэн мэргэжилтнүүдтэй холбоотой байх нь бий. Нэг хэсэг улс нь дээрх зүй бус худалдаанд шууд хамааралтай байхад, нөгөө хэсэг улс нь мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг.
Эрүүдэн шүүх хэрэгслийн зарим нь мөн чанарын хувьд туйлын харгис бөгөөд эдгээрийг хэрэглэх нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар харьцаж шийтгэж байгаа үйлдэлд ямар ч эргэлзээгүйгээр хамаарна. Эдгээрт дундад зууны үед түгээмэл хэрэглэж байсан хөлний дөнгө, хүзүүний гав, өргөст бороохой, төмөр гинж болон ташуур, түүнчлэн эдүгээ бидний үед хэрэглэж байгаа хүчтэй өвтгөх зориулалт бүхий орчин үеийн хэрэгсэл гэгдэх цахилгаан бороохой, цахилгаан гүйдлээр цохигч буу, бүс зэргийг нэрлэж болно. Эдгээр хэрэгслийг хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглахыг бүрэн хориглох нь зүйтэй. Харин нулимс асгаруулагч хий болон цацлага, гав зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн зохистойгоор хэрэглэхийг зөвшөөрч болно. Гэхдээ эдгээрийг хүнийг эрүүдэн шүүх болон бусад байдлаар зүй бус хэрцгий хандах зорилгоор ашиглаж байдгийг санах хэрэгтэй. Тиймээс дээрх хэрэгслийн худалдаа, ашиглалтад хуулийн чанга хатуу зохицуулалт шаардлагатай.
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс үндэстэн эрүүдэн шүүх хэрэгслийн худалдааг хориглон хязгаарлах дотоодын болон бүс нутгийн эрх зүйн зохицуулалтыг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гаргасаар байна. Үүнд Европын холбооны жишээг дурдаж болно. Дээрх зорилгын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр Эрүү Шүүлтийн хэрэгслээс ангид худалдааг дэмжих Дэлхийн Холбоо байгуулагдсан бөгөөд эдүгээ тив дэлхийн 60 гаруй улс “Эрүү шүүлт, цаазын ялыг гүйцэтгэхэд ашигладаг хэрэгслээс урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хориглох” болон “дээрх хэрэгслийн худалдааг хориглон хязгаарлах үр нөлөөтэй эрх зүйн механизмыг бий болгох” зорилго бүхий Бодлогын Тунхаглалд гарын үсэг зуржээ.
Эмнести Интернэшл болон Омега Судалгааны Сан нь дээрх санаачлагыг сайшаан дэмжиж байгаа бөгөөд дэлхийн олон улс энэхүү бодлогыг хөхиүлэн дэмжихийг уриалж байна. Дэлхийн Холбоо нь эрүү шүүлтийн хэрэгслийн худалдаатай тэмцэх үндэсний болон олон улсын түвшний үр нөлөө бүхий механизмыг хөгжүүлэх, дэмжих чиглэлд хангалттай нөөц бололцоотой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Түлхүүр үг
эрүүдэн шүүлт, хориглосон болон хяналттайгаар хэрэглэх зэвсэг, хэрэгсэл, хориглох шаардлагатай тусгай хэрэгслүүд, хяналттайгаар хэрэглэвэл зохих тусгай хэрэгсэл
Бичигдсэн огноо
2018-07-04
Хуудсын тоо
26
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-14
Товч мэдээлэл үзсэн
3505
Бүрэн эхээр нь үзсэн
47
Эшлэлийн тоо
40
Санал болгож буй эшлэлийн загвар
Эмнести Интернэшнл
“Эрүүдэн шүүхтэй тэмцэх нь” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1064
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 day ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 week ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна !