Бүтээлийн нэр
Жагсаал цуглааны эсрэг цагдаагийн хүчийг хэрэглэхээс зайлсхийх нь
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Гэмт хэрэгт сэжиглэгдсэн иргэдийн гэм буруугийн асуудлыг БНХАУ-ын шүүхээр шийдвэрлүүлдэг байх Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн баталсан хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны Лхагва гарагт хэдэн зуун мянган иргэд Хонконгийн улс төрийн амьдралын төв болсон гудамжнуудад тайван жагсаал цуглаан явуулсан билээ.
Энэ үеэр тайван жагсаал цуглаанд оролцсон үй олон жирийн иргэдийн эсрэг зайлшгүй шаардлага үүсээгүй байхад цагдаагийн хүч, албадлагыг хэтрүүлэн хэрэглэсэн, ялангуяа цагдаагийн тусгай хүчин, түүний тусгай бүлгийг ашигласан нь нэгэнт нийтэд илэрхий болсон юм.
Цагдаа нар жагсаал цуглааныг албадан тараах зорилгоор нулимс асгаруулагч хий, резин болон цацрагч хуванцар сумтай буу, нулимс асгаруулагч хий болон чинжүүт цацлага, бороохой зэргийг ашиглажээ. Хүний амь насанд хор хөнөөлгүй гэгдэх дээрх хэрэгсэл нь олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэдий ч хүний биед хүнд гэмтэл учруулах, тэр ч бүү хэл үхэлд хүргэх боломжтой байдаг. Эдгээр албадлагын тусгай хэрэгслийг зөвхөн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор тусгай журмаар хэрэглэх бөгөөд тайван замаар жагсагчдын эсрэг ашиглахыг хориглосон байдаг. Тухайлбал, олон улсын хэм хэмжээний дагуу нулимс асгаруулагч хийг зөвхөн зайлшгүй шаардлага үүссэн үед олон нийтийг тараах зорилгоор хэрэглэхийг зөвшөөрдөг.
Эмнести Интернэшнл хүний эрхийн зөрчлийг баримтжуулсан хэд хэдэн дүрс, бичлэгийг цуглуулсан бөгөөд тэдгээрийн 20 орчим нь олон нийтийн хамарсан жагсаал цуглааны үеэр цагдаа нар хүч албадлагыг хэтрүүлэн хэрэглэсэн 14 тохиолдлыг баримтжуулжээ. Дээрх бичлэгүүдийг орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн байгууллага, жирийн иргэд хийсэн бөгөөд олон нийтийн хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Бид дээрх үйл явдлын талаарх холбогдох баримтуудыг ул суурьтай судалсны үндсэн дээр 6 дугаар сарын 12- ны өдөр зохион байгуулагдсан тайван жагсаалд оролцож байсан олон мянган иргэдийн эсрэг цагдаагийн албан хаагчид хүч албадлага хэрэгсэн нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчсөн болохыг олж тогтоосон.
Хууль сахиулах байгууллага нь хүч албадлага хэрэглэхээс аль болох зайлсхийж, нөхцөл байдлыг хүндрэхээс сэргийлж холбогдох талуудтай уулзалт зохион байгуулан хэлэлцэн зөвшилцөх шаардлагатай байдаг. Дээрх үүрэг нь болзошгүй хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Харин хүч албадлагыг хэтрүүлэн хэрэглэж, асуудалд үл тэвчсэн байдлаар хандаж байгаа цагдаагийн байгууллагын хандлага нь үүсээд байгаа нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж, зөрчилдөөн, дайсагнасан хандлагыг өдөөх эрсдэлтэй байна. Цагдаагийн байгууллагын асуудалд хэрхэн хандаж байгааг илтгэх гадаад хэлбэр (тухайлбал, ашиглаж байгаа хэрэгсэл, дайчлагдсан цагдаагийн тоо), илэрч байгаа хандлагууд нь нөхцөл байдлыг улам бүр хурцатгахаас зайлсхийсэн байвал зохино. Хэрэв хууль сахиулагчид хүч хэрэглэхэд хүрвэл энэ нь хуульд заасан үндэслэл бүрдсэн байх, зайлшгүй бөгөөд гарцаагүй байх, тохиромжит байдлаар хэрэглэх гэсэн хүний эрхийг хязгаарлах суурь зарчимд нийцсэн байх шаардлагатай.

Түлхүүр үг
Бороохой болон хуванцар сумыг хууль бусаар ашиглах,
Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг зүй бусаар ашиглах,
Цагдаагийн албан хаагчийг таних боломжгүй байдал,
Сэтгүүлч болон эмнэлгийн яаралтай тусламжийг хязгаарласан нь
Олон улсын хүний эрх хэм хэмжээ

Бичигдсэн огноо
2019-09-25
Хуудсын тоо
24
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-14
Товч мэдээлэл үзсэн
3592
Бүрэн эхээр нь үзсэн
56
Эшлэлийн тоо
12
Санал болгож буй эшлэлийн загвар
Эмнести Интернэшнл
“Жагсаал цуглааны эсрэг цагдаагийн хүчийг хэрэглэхээс зайлсхийх нь” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1065
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 day ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 week ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна !