Бүтээлийн нэр
Зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү шаардсан маргааны шүүхийн шийдвэрийн шинжилгээ
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн Судалгааны бүрэн эхийг ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Судлаачдын баг шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд www.shuukh.mn хуудсанд байршуулсан Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь шүүхийн шийдвэрүүдээс банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлтэй холбоотой иргэний хэргийг шийдвэрлэсэн УДШ-ийн тогтоол болон Давж заалдах шатны шүүх (ДЗШШ)-ийн магадлалаас 360 орчим шийдвэрийг судалсан байна. Тэдгээрээс банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн олгосон зээлтэй холбоотой буюу зээлдүүлэгч зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардсан нэхэмжлэлийн шаардлага бүхий 120 хэрэг сонгож, түүнээс нийт 20 иргэний хэргийг түүвэрлэн авч судалсан.
Шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийхтэй холбоотойгоор банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зээлийн гэрээний эрх зүйн онцлог зохицуулалтууд, бусад зээлийн гэрээнээс хэрхэн ялгагддаг тухай болон тэдгээр гэрээнээс татгалзсан, цуцалсан үндэслэлээр үүрэг дуусгавар болохтой холбоотой онолын үзэл баримтлалыг мөн тодрууллаа.
Онол, эрх зүйн зохицуулалтуудыг тодруулсны дараа дээрх шалгууруудаар түүвэрлэн авсан шүүхийн шийдвэрүүдтэй танилцсаны дагуу зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болон хэрэгсэхгүй болгосон гэсэн төрлөөр шийдвэрүүдийг ангилж, хуулийн ямар зохицуулалтыг үндэслэн ямар тохиолдолд хангасан, ямар тохиолдолд хэрэгсэхгүй болгосныг тодорхойлох байдлаар дүн шинжилгээ хийлээ.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийхээс гадна судалгааны сэдвийн хүрээнд банк, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгосон зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох асуудлыг гадаад улсын хууль тогтоомжид хэрхэн зохицуулж, шүүх нь үүнтэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэдэг байдлыг харьцуулахаар Япон Улсын жишээг сонгож судлав.
Түлхүүр үг
зээл, зээлийн гэрээ, зээлийн гэрээний маргаан, банк, эрх бүхийн этгээдээс зээл олгох, зээлийн хүү шаардах, зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээг цуцалснаас хүү шаардах, зээлийн маргааны шүүхийн шийдвэр
Бичигдсэн огноо
2021-05-31
Хуудсын тоо
82
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-27
Товч мэдээлэл үзсэн
6206
Бүрэн эхээр нь үзсэн
432
Эшлэлийн тоо
32
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Ананд
Л.Анхбаяр
М.Балжинсүрэн
“Зээлийн гэрээг цуцалснаас хойш хүү шаардсан маргааны шүүхийн шийдвэрийн шинжилгээ” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1099
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !