Бүтээлийн нэр
Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна. Иргэний хуульд иргэн, хуулийн этгээдийг тодорхойлсон хэдий ч хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын ойлголт, эрх, үүргийг нарийвчлан заагаагүй юм. Практикт хуулийн этгээдийн эрхгүй зарим байгууллага хуулийн этгээдийн эрх эдэлж, харин үүрэг хүлээхгүй байгаа бөгөөд тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлсон хэм хэмжээ хоорондоо зөрчилдөж байна. Энэ нь зарим хууль тогтоомж Иргэний хуульд нийцэхгүй байгаагийн илрэл төдийгүй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын эрх зүйн байдлыг судлах үндэслэл болж байна.

Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, түүний төрлүүдийн эрх зүйн байдлыг хууль тогтоомжоор тодорхойлохдоо Иргэний хуулийн Дөрөвдүгээр бүлэгт зааснаас өөрөөр хуульчилснаас болж хуулийн этгээд гэдэг ухагдахууныг нэг мөр ойлгох, хэрэглэхэд бэрхшээлтэй байна. Иймд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалснаар зарим нэр томьёоны агуулгыг тодорхойлох боломжтой болох юм.

Тухайлбал, “аж ахуйн нэгж” гэдэгт хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй этгээд хамаардаг бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж гэсэн ойлголтыг тодруулахын тулд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг тодорхойлох шаардлага үүсч байна. Түүнчлэн нийтийн эрх зүйн этгээд гэсэн ойлголт нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс ялгаатай ойлголт эсэхийг тодруулахын тулд НЭЗЭ гэдэгт хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хамааруулах асуудлыг судлах хэрэгтэй болно.

Манай улсын хувьд хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад сууц өмчлөгчдийн холбоо, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар болон хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон байгууллагыг хамааруулж байна. Тодруулбал, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь хамтран ажиллах гэрээгээр болон бүртгэгдээгүй холбоо, нөхөрлөлийн, эсхүл хуулийн этгээдийн нэгдэл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно.

Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог бол хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлдэггүй онцлогоос үүдэн тус байгууллага эрх зүйн чадвартай эсэх нь тодорхойгүй байна.

Иймд өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар Иргэний хуульд тусгасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийхийг зорилоо. Үүний тулд сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг тодруулж, практикт ямар эрх, үүрэг эдэлж эрх зүйн харилцаанд оролцож байгаад дүн шинжилгээ хийх юм.
Түлхүүр үг
Иргэн, Хуулийн этгээд, Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар
Бичигдсэн огноо
2022-01-06
Хуудсын тоо
35
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-08
Товч мэдээлэл үзсэн
1212
Бүрэн эхээр нь үзсэн
56
Эшлэлийн тоо
59
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1754
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг
  2. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын хууль тогтоомж дахь хуулийн этгээдийн ойлголт, нэр томьёоны хэрэглээ, УБ, 2021. 5 дахь тал
  3. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг
  4. Уг нэр томьёо хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг илэрхийлэхгүй боловч шинжээрээ төстэй байгууллагыг илэрхийлэх Англо-Саксоны эрх зүйн бүлийн улсуудад хэрэглэгддэг нэр томьёо юм.
  5. Д.Баярсайхан, Эрх зүйн онол. УБ, 1996. 148 дахь тал.
  6. Мөн тэнд, 150 дахь тал.
  7. Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар. Шинжлэх ухааны тайлбар. УБ, 2015. 5 дахь тал.
  8. “Legal personality” гэж хүнээс бусад этгээдийн эрх зүйн чадвар, чадамжийг хамтад нь илэрхийлж буй ерөнхий ойлголт юм. Англи хэлэнд “legal personality”, орос хэлэнд “’правосубъектность” гэж хэлдэг бөгөөд энэхүү судалгааны хүрээнд монгол хэлэнд эрх зүйн чадавх гэж орчуулав.
  9. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэг.
  10. Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1, 481.2 дахь хэсэг.
  11. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэг.
  12. Министерство образования Российской Федерации. Московская государственная юридическай академия. Калпин А.Г. (ред.), Масляев А.И. (ред.) Гражданское право. Часть первая. Учебник. 2-е изд., перераб. и доп. М., 2002. стр.94.
  13. Мөн тэнд, стр.95.
  14. Мөн тэнд.
  15. Гордеева Ж.А, Правоспособность и правосубъектность: к вопросу о содержании и соотношении понятий. https://cyberleninka.ru/article/n/pravosposobnost-i-pravosubektnost-k-voprosu-o-soderzhanii-i-sootnoshenii-ponyatiy/viewer.
  16. Московский государственный университет имени М.В.Ломоносова. Е.А.Суханова (ред.). Гражданское право в 4-х томах. Том I. Общая часть. Учебник. 3-е изд., перераб. и доп. М., 2010.
  17. Сабирова Л.Л, Теоритические и правовые основы юридических лиц в российском и зарубежном праве. Вестник экономики, права и социологии, 2014, No2. стр.143.
  18. Б.Улаанбаатар, Иргэний эрх зүй-тайлбар толь. УБ, 2005. 137 дахь тал.
  19. Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал. УБ, 2002. 51 дэх тал.
  20. McC, J. M. Trusts for Unincorporated Associations. Legal Entity and Perpetuity. Virginia Law Review 35, no. 8 (1949): 1068–90. https://doi.org/10.2307/1069654.
  21. Г.Совд, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ, 2000. 103 дахь тал.
  22. Гражданское уложение Германии. Вводный закон к Гражданскому уложению. 3-е изд., перераб. М., 2008. стр.79.
  23. https://reg-nko.ru/sub/Obschestvennaya_organizaciya_bez_yur_lica.
  24. Green, Brian. The Dissolution of Unincorporated Non-Profit Associations. The Modern Law Review 43, no. 6 (1980): 626–49. http://www.jstor.org/stable/1095522.
  25. Lister v. Vowell (1898) 122 Ala. 264, 267, 25 So. 565, 565.
  26. Sturges, Wesley A. Unincorporated Associations as Parties to Actions. The Yale Law Journal 33, no. 4 (1924): 383–405. https://doi.org/10.2307/788053.
  27. Мөн тэнд.
  28. www.etax.mta.mn холбоосоор нэвтрэн орж дээрх жагсаалтыг үзэх боломжтой.
  29. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг.
  30. https://legalinfo.mn/mn/detail/16231242409511 УДШ тогтоол, No15, 2008.
  31. Н.Баярмаа, Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх ба сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал. 2020, 10-11 дэх тал. https://legaldata.mn/buteel/pdf?id=829.
  32. Газрын Кадастрын нэгдсэн мэдээллийн санд 2020 оны 8 дугаар сарын байдлаар бүртгэгдсэн тоон үзүүлэлт.
  33. https://legalinfo.mn/mn/detail/16231241946031 УДШ тогтоол, No 26, 2008.
  34. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар. УБ, 2007, 108 дахь тал.
  35. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн 128/ШШ2021/0413 дугаар шийдвэр, www.shuukh.mn.
  36. Эдгээрийг шүүхийн шийдвэрийн цахим сан буюу www.shuukh.mn цахим хаягаас хайж, хайлтын илэрцийг түүвэрлэн дүгнэв.
  37. Доктор Э.Байгал, “Иргэний эрх зүйн ерөнхий анги” бүтээлд дээр дурдсан бие даасан баланс ба эд хөрөнгийн төсөв бүхий шинжийн оронд хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх шинжийг тодорхойлсон байна.
  38. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага. Парламентын судалгааны эмхэтгэл, XXIII боть. УБ, 107 дахь тал.
  39. Газрын нэгдсэн тайлан 2018.pdf. Дам ишлэв: Н.Баярмаа, Нийтийн зориулалттай орон сууцны өмчлөх эрх ба сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, 2020, 1 дэх тал. https://legaldata.mn/buteel/pdf?id=829.
  40. Байгаль орчныг хамгаалах тухай хулийн 3 дугаар зүйлийн 2.8 дахь заалт.
  41. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт.
  42. https://legalinfo.mn/mn/detail/2673 ЗГ-ын тогтоол, No 227, 2009.
  43. Д.Баттулга, Ойн нөхөрлөлийн эрх зүйн байдал болон тулгамдаж буй асуудал. 2018 https://legaldata.mn/b/342.
  44. https://shuukh.mn/single_case/105983?daterange=2021-01-01%20-%202021-11-12&id=1&court_cat=1&bb=1
  45. https://shuukh.mn/single_case/105246?daterange=2021-01-01%20-%202021-11-14&id=1&court_cat=1&bb=1
  46. https://shuukh.mn/single_case/105235?daterange=2021-01-01%20-%202021-11-12&id=1&court_cat=1&bb=1
  47. https://shuukh.mn/single_case/105268?daterange=2021-01-01%20-%202021-11-14&id=1&court_cat=1&bb=1
  48. https://shuukh.mn/single_case/105547?daterange=2021-01-01%20-%202021-11-14&id=1&court_cat=1&bb=1
  49. https://shuukh.mn/single_case/105235?daterange=2021-01-01%20-%202021-11-12&id=1&court_cat=1&bb=1
  50. https://shuukh.mn/single_case/105246?daterange=2021-01-01%20-%202021-11-14&id=1&court_cat=1&bb=1
  51. https://shuukh.mn/single_case/104341?daterange=2021-01-01%20-%202021-11-14&id=1&court_cat=1&bb=1
  52. https://shuukh.mn/single_case/104071?daterange=2021-01-01%20-%202021-11-14&id=1&court_cat=1&bb=1
  53. https://shuukh.mn/single_case/102589?daterange=2021-01-01%20-%202021-11-15&id=1&court_cat=1&bb=1
  54. https://shuukh.mn/single_case/100741?daterange=2021-01-01%20-%202021-11-15&id=1&court_cat=1&bb=1
  55. https://shuukh.mn/single_case/102364?daterange=2021-01-01%20-%202021-11-15&id=1&court_cat=1&bb=1
  56. https://shuukh.mn/single_case/7840?daterange=2021-01-01%20-%202021-11-27&id=1&court_cat=3&bb=1
  57. https://shuukh.mn/single_case/8272?daterange=2021-01-01%20-%202021-11-15&id=1&court_cat=3&bb=1
  58. https://shuukh.mn/single_case/7840?daterange=2021-01-01%20-%202021-11-27&id=1&court_cat=3&bb=1
  59. https://shuukh.mn/single_case/5708?start_date=&end_date=&id=1&court_cat=3&bb=1