Бүтээлийн нэр
Хууль дээдлэх ёс: Ерөнхий хандлага ба Монгол
Зохиогч
Тэмдэглэл
Эрх зүй сэтгүүлийн 2020 оны 4 дугаарт нийтлэгдсэн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Хууль дээдлэх ёс (The rule of law, the Rechtsstaat) нь хүн бүр хуульд захирагдана, улс төрийн эрх мэдэл хуулиар хязгаарлагдана гэсэн гол агуулгатай гэдэг дээр судлаачид
ихэнхдээ санал нэгддэг боловч үүнээс илүү тодорхой утга нь юу вэ гэдэг дээр санал зөрөлддөг. Хууль дээдлэх ёсыг хэрхэн ойлгох талаар хэлбэрийн болон агуулгын гэсэн хоёр үзэл баримтлал бий. Хууль дээдлэх ёсны тухай агуулгын үзэл баримтлал нь дэлхий нийтийн түгээмэл зарчим болж хүлээн зөвшөөрөгдөж, хууль тодорхой байх, буцаан хэрэглэхгүй байх зэрэг хэлбэрийн зарчмууд төдийгүй хувь хүний үндсэн эрх гэсэн агуулгын зарчмыг багтаадаг. Хууль дээдлэх ёсны агуулгын үзэл баримтлал нь либерал үндсэн хуульт ёс бүхий нөхцөлд зайлшгүй төдийгүй Монгол шиг шилжилтийн улсад илүү тохиромжтой учраас хэлбэрийн үзэл баримтлалаасаа илүү дээр гэдгийг энэ өгүүллээр харуулсан.
1990 оны ардчилсан хувьсгалын дараа 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хууль бол хүний үндсэн эрхийн хамгаалалт, эрх мэдэл хуваарилалт, хяналт, тэнцэл, үндсэн хуулийн хяналт, хууль дээдлэх ёс зэрэг суурь зарчимд тулгуурласан парламентын ардчиллыг бий болгосон юм. Монгол дахь хуулийн судалгааны бүтээлүүдэд болон Цэцийн шийдвэрүүдэд хууль дээдлэх ёсны талаарх агуулгын үзэл баримтлал нь хэлбэрийн үзэл баримтлалаасаа илүү хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч, хууль дээдлэх ёсны талаарх ялгаатай үзэл баримтлалуудын төдийгүй уг ойлголтыг Цэц хэрхэн хэрэглэж буй талаар илүү гүнзгийрүүлэн судалж, шүүмжлэлтэй авч үзэх хэрэгцээ байна.
Цэц албан ёсоор эрх зүйт төрийг Монголын Улсын Үндсэн хуулийн эрх зүйн нэг нийтлэг зарчим гэдгийг хэд хэдэн шийдвэртээ хүлээн зөвшөөрсөн. Мөн, Цэц үндсэн эрхийн аливаа
хязгаарлалт хэмжээ хэтрээгүй байх, хууль буцаан хэрэглэхийг хориглох зэрэг зэргийг эрх зүйн нийтлэг буюу ерөнхий зарчимд тооцож хамгаалсан. Түүнчлэн, улс төрийн намын нэр хэрэглэх эрх, хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөө зэрэг агуулгын шаардлагыг зөрчсөн хуулийн заалтуудыг Цэц хүчингүй болгож байсан.
Мөн, (1) УИХ-аас баталсан хуулийг зөрчих, (2) Үндсэн хуульд хуулиар зохицуулахаар тусгайлан заасан харилцааг хуулиар бус тогтоолоор зохицуулах, (3) өмчлөх эрхэд шүүхийн бус замаар халдах, (4) Үндсэн хуулиар тусгайлан олгоогүй бүрэн эрхийг эдлүүлэх эсхүл хуульчлах, (5) тэгш эрхийг үгүйсгэж, ялгаварлан гадуурхах, (6) Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээх, (7) нам, эвслийн бүлэг дээр тогтсон бодлого, зарчмыг удирдлага болгохыг УИХ-ын гишүүнд үүрэгжүүлэх, (8) хуульд заасан үндэслэл, журмаар УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах боломжийг УИХ-д олгохгүй байх, (9) иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацааны 50-иас илүү хувь өнгөрсөн тохиолдолд тараахыг хориглох, (10) хууль тогтоомжийн хийдлийг арилгаагүй нь хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж Цэц шийдвэрлэж байжээ. Эндээс үзэхэд хууль дээдлэх зарчим нь хуулийг сахин биелүүлэхээс илүү өргөн агуулгын шинжтэй шаардлагыг илэрхийлж хамгаалж байна.

Түлхүүр үг
хууль дээдлэх ёс, төрийн эрх мэдэл, үндсэн хууль, Хууль дээдлэх ёсны тухай хэлбэрийн үзэл баримтлал, Хууль дээдлэх ёсны тухай агуулгын үзэл баримтлал, эрх зүйт төр, үндсэн хуульт ёс
Бичигдсэн огноо
2020-12-01
Хуудсын тоо
63
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-03-20
Товч мэдээлэл үзсэн
2163
Бүрэн эхээр нь үзсэн
127
Эшлэлийн тоо
106
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан
“Хууль дээдлэх ёс: Ерөнхий хандлага ба Монгол” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1936
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -

Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !