Бүтээлийн нэр
Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо
Зохиогч
Пүрвээгийн Баттулга
Мөнхбатын Мөнхжаргал
Жаргалсайханы Хунан
Тэмдэглэл
Хэвлэн нийтлэгч: Нээлттэй Нийгэм Форум
Хэлбэр
Судалгааны тойм & Тойм судалгаа
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Эрх зүйт төрийн үндэс нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах явдал байдаг бөгөөд шүүхийн томилгооны механизм үүнд чухал нөлөөтэй гэж үздэг. Учир нь шүүгчийн үнэнч, шударга, хараат бус байдал нь шүүгчийг томилох механизмтай шууд холбоотой. Хэрэв шүүгч өөрийг нь томилсон, эсхүл шүүгчийг сонгон шалгаруулах, томилох процесст оролцдог субъектүүдээс ямар нэгэн байдлаар хараат байх юм бол шүүгчийг шударга шийдвэр гаргана гэж найдах боломжгүй бөгөөд энэ байдал нь тухайн орны эрх зүйн тогтолцооны хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бүхэлд нь доош татдаг аюултай.
Улс орнуудад хэрэгжүүлж буй шүүхийн томилгооны процедур адил биш боловч үүнийг томилох болон сонгох механизм гэж хоёр ангилж болно.
Манай улсын хувьд шүүгчийг сонгон шалгаруулаад томилдог олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлдэг ба 2013 онд шүүхийн тухай багц хуулийг баталж шүүх эрх мэдлийн хүрээний эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргаад байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар анхан шат, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах шаардлагыг нарийвчлан зааж, нэр дэвшигчийг шалгах арга, ажиллагаа болон сонгон шалгаруулах тогтолцоонд зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлт оруулсны зэрэгцээ шүүгчийг огцруулах, чөлөөлөх үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.
Гэсэн хэдий ч шүүгчийн сонгон шалгаруулах болон шүүгч ид нэр дэвшигчийг үнэлэх арга, ажиллагаа нь дэвшилтэт байдлаар хэрэгжихгүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан үзэмжийнхээ хүрээнд шийдвэрлэх бололцоо оршсоор байна. Мөн шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үед Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, зарим шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, зарим шүүгчийг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлэн томилсон тохиолдол гарлаа.
Түүнчлэн шүүгчийн сонгон шалгаруулалт, томил гоонд голлох үүрэгтэй оролцдог Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) -ийн хараат бус, бие даасан байдал хангалттай хэмжээнд хангагдаагүй байна.

Түлхүүр үг
шүүхийн бие даасан байдал, шүүгчийн томилгоо, шилжүүлэн томилох, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх, сонгон шалгаруулалт
Бичигдсэн огноо
2015-10-15
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-05
Товч мэдээлэл үзсэн
3345
Бүрэн эхээр нь үзсэн
89
Эшлэлийн тоо
12
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга
М.Мөнхжаргал
Жаргалсайханы Хунан
“Шүүхийн бие даасан болон шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/790
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
14 hours ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 day ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 week ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Элекрон тамхи, түүний цэнэглэгч шингэнийг цахим орчинд сурталчлахыг хориглоно. (Австри улсын шүүхийн шийдвэр)
2025-05-15
-
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !