Бүтээлийн нэр
Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Зохиогч
Одонхүүгийн Мөнхсайхан
Ганпүрэвийн Цагаанбаяр
Ж.Алтансүх
Тэмдэглэл
Хэвлэн нийтлэгч: Нээлттэй Нийгэм Форум
Хэлбэр
Судалгааны тойм & Тойм судалгаа
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) бусад улсын шүүхийн зөвлөлтэй харьцуулахад илүү өргөн эрх мэдэлтэй ба шүүхийн захиргааны бараг бүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж эсхүл хэрэгжүүлэхэд оролцдог.
ШЕЗ нь шүүх эрх мэдэлтэй холбоотой бодлого, шүүхийн менежмент, шүүхийн төсөв, шүүгчийн шалгаруулалт, шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, шүүгчийн ёс зүй, сахилгатай холбоотой чиг үүрэг, түүнийг дагасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр 2012 оны Шүүхийн тухай багц хуульд заасан.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол Улс дахь шүүхийн захиргааны загварын тулгамдсан асуудлыг тоймлон тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр бодлогын судалгаа хийж гүйцэтгэсэн юм. Уг судалгаанд үндэслэн гаргасан бодлогын Зөвлөмжийг энэхүү Бодлогын асуудлаар нийтийн хүртээл болгож байна.
Бие даасан, хариуцлагатай шүүх эрх мэдэл төлөвшсөн улсуудад шүүхийн захиргааны гурван үндсэн загвар байдаг: Хойд Европ, Өмнөд Европ болон Хууль зүйн яамны загвар. Энэ гурван загварын эхний хоёр нь бие даасан, завсрын байгууллага болох шүүхийн зөвлөлд шүүхийн захиргааны зарим тодорхой эрх мэдэл өгдгөөрөө онцлог. Эдгээрийн алинд нь ч шүүхийн захиргааны бүх чиг үүрэг, эрх мэдлийг нэг байгууллагад төвлөрүүлдэггүй.
Тухайлбал, Хойд Европ загвартай улсуудад шүүхийн зөвлөл нь зөвхөн шүүх эрх мэдэлтэй холбоотой бодлого тодорхойлох, шүүхийн менежментийг хэрэгжүүлэх, шүүхийн төсөв, санхүүтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг бол тусдаа бие даасан байгууллагууд шүүгчийн шалгаруулалт болон шүүгчийн ёс зүйн асуудлыг хариуцдаг. Харин Өмнөд Европ загвар бүхий улсуудад шүүхийн зөвлөл голчлон шүүгчийн шалгаруулалт болон сахилгатай холбоотой чиг үүрэг хэрэгжүүлдэг бөгөөд хууль зүйн яам нь бодлого тодорхойлох, шүүхийн менежментийг хэрэгжүүлэх, шүүхийн төсөв, санхүүгийн асуудлыг хариуцдаг.
Түлхүүр үг
Бие даасан, хариуцлагатай шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн менежмент, шүүхийн төсөв, шүүгчийн шалгаруулалт, шүүгчийн гүйцэтгэлийн үнэлгээ, шүүгчийн ёс зүй
Бичигдсэн огноо
2015-04-06
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2020-10-07
Товч мэдээлэл үзсэн
4438
Бүрэн эхээр нь үзсэн
98
Эшлэлийн тоо
2
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан
Г.Цагаанбаяр
Ж.Алтансүх
“Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/791
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 week ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 week ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-26 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !