Бүтээлийн нэр
Шүүх хуралдааны ажиглалтын тайлан: /2010.04.05-2010.06.25/
Зохиогч
Нээлттэй Нийгэм Форум Н.Туяа, М.Ариунаа, Р.Оюунбадам, С.Мойлтмаа
Тэмдэглэл
Энэ судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
1.1. Төслийг хэрэгжүүлэх шаардлага
1992 оны Монгол Улсын Үндсэн хууль болон 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хуулиар шүүхийн болон шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг баталгаажуулсан билээ. Ийнхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш болон ер нь сүүлийн жилүүдэд “шүүх улс төрийн болон бизнесийн нөлөөнд автсан” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэлээдгүй бичиж, иргэдийн шүүхэд итгэх байдал буурсаар байна. Иймээс шүүхийн шударга, иргэдэд алагчлалгүй, тэгш хандах зарчим хэрэгжиж буй эсэхэд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах үүднээс Нээлттэй Нийгэм Форум шүүх хуралдааны ажиглалт төслийг хэрэгжүүллээ.

1.2. Төслийн зорилго, ач холбогдол
Төсөл нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг болох, олон нийтийн шүүхэд, шүүгчдэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг ил тод болгох, эрх зүйт ёсыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой билээ.
Энэхүү төслийн хүрээнд шүүн таслах ажиллагаа олон улсын хүний эрхийн гэрээ конвенцид баталгаажсан шударга шүүхийн стандартыг дагаж мөрдөж буй эсэхийг тодорхойлж, учирч буй хүндрэл бэрхшээлийг тогтоохыг зорилоо.
Төслийн явцад шүүх хуралдааны ажиглалтын олон улсын жишиг арга зүйг Монголын нөхцөлд туршин хууль зүйн клиник сургалтад шүүх хуралдааны ажиглалтыг нэвтрүүлэх боломж бий болгохыг зорьсон нь хууль зүйн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад мэргэжлийн зөв хандлага бий болгоход ач тустай юм.
Олон улсын практикаас харахад шүүхийн ажиглалтын арга зүйг ашигласнаар иргэд болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд шүүхийн үйл ажиллагааны талаар бодит мэдээлэлтэй болж, улмаар олон нийтийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэж байжээ.

1.3. Ажиглалтын арга зүй
“Шүүх хуралдааны ажиглалт”-ын арга зүйг Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын1 “Шүүхийн мониторинг” хөтөлбөрийн зөвлөх Лукаш Боярскийн тусламжтайгаар манайтай нийгэм, эдийн засгийн хувьд адил түвшний улсуудад хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн Монгол Улсын нөхцөл байдалд тохируулан боловсруулсан болно.
Ингэхдээ ажиглалтыг шүүгч, шүүхийн ажилтнуудад албан ёсоор мэдэгдэлгүйгээр хэрэгжүүлэх арга зүйг сонгосон бөгөөд энэ нь мэдээллийн үнэн бодитой байдлыг илүү хангах болно гэж үзлээ.
2006-2007 онд АНУ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Зүйн сургуультай хамтран “Шүүхийн ажиглалт” төслийг хэрэгжүүлсэн нь цар хүрээний хувьд бага хэдий ч шүүхийн мэдээллийг нээлттэй болгоход тус дөхөм болжээ. Тиймээс энэ төслийн үр дүнг баталгаажуулах, мониторинг хийх боломжийг давхар авч үзлээ.
Ажиглалт хийхээр болсон 9 шүүхэд ажиглагчийг сонгохдоо хууль зүйн клиник сургалтын хувьд тогтворжсон, цаашид шүүх хуралдааны ажиглалтын арга зүйг сургалтад нэвтрүүлэх сонирхол бүхий 3 сургуулиас тус бүр 10 оюутныг дараах шалгуурт үндэслэн авч ажиллууллаа.
Түлхүүр үг
шүүгчийн бие даасан, хараат бус байдал, шүүхийн ажиглалт, шүүхийн стандарт, шүүх хуралдаан, олон улсын жишиг, ажиглалтын арга зүй
Бичигдсэн огноо
2011-01-04
Хуудсын тоо
82
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-10-12
Товч мэдээлэл үзсэн
3334
Бүрэн эхээр нь үзсэн
45
Эшлэлийн тоо
24
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум Н.Туяа, М.Ариунаа, Р.Оюунбадам, С.Мойлтмаа “Шүүх хуралдааны ажиглалтын тайлан: /2010.04.05-2010.06.25/” (2011), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/802
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх