Бүтээлийн нэр
Монгол Улсын шүүхийн томилгооны системийг боловсронгуй болгох нь, Strengthening the judicial appointment system of Mongolia
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Улс орнуудын Үндсэн хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийг сонгох, томилох арга нь янз бүр боловч шилдэг хуульчдыг шүүгч болгож, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хадгалах нэг л зорилготой. Шүүгчийг ямар арга замаар, хэрхэн тодруулах асуудлын хүрээнд маргаан, мэтгэлцээн байнга өрнөж байдаг. Ялангуяа ардчилсан дэглэмд шилжээд удаагүй манайх шиг орны хувьд хараат бус, шударга, төвийн сахисан шүүгчийг нээлттэй, ил тод процесс бүхий, олон нийтийн итгэлийг төрүүлэхүйц системээр тодруулах асуудал үндсэн бэрхшээлийн нэг байсаар байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4-т “Шүүхийн ерөнхий зөвлөл ... хуульчдаас шүүгчийг шилж олох үүргийг биелүүлэх”, Тавин нэгдүгээр зүйлийн 2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж шүүгчийн томилгооны эрх зүйн үндсийг тогтоосон. Мөн 1994 оноос шүүгчийн томилгоонд голлох үүрэгтэй оролцож байгаа буюу Шүүхийн мэргэшлийн хороо гэсэн байгууллага шүүгчид нэр дэвшигчийг эхлэн шалгаж, үнэлэх ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү өгүүллээр шүүгчид нэр дэвшигчийн шударга байдал болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг ямар арга, аргачлалаар хэрхэн үнэлж, дүгнэх талаар авч үзээгүй. Харин Монгол Улсын шүүхийн томилгооны системийн хүрээнд олон нийтийн итгэлийг унагааж буй асуудлуудыг тодруулж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаарх судалгааны үр дүнд үндэслэсэн санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Түлхүүр үг
Шүүх, шүүхийн томилгоо, шүүхийн сонгуулийн систем, шүүхийн томилгооны систем, Шүүхийн зөвлөлийн томилгоо, Шүүхийн ерөнхий зөвөл, Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл ба Ерөнхийлөгчийн хоорондын харилцаа.
Бичигдсэн огноо
2020-12-14
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2020-12-17
Товч мэдээлэл үзсэн
3956
Бүрэн эхээр нь үзсэн
64
Эшлэлийн тоо
54
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Монгол Улсын шүүхийн томилгооны системийг боловсронгуй болгох нь, Strengthening the judicial appointment system of Mongolia” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/836
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл” Хоёдугаар дэвтэр, УБ., 2004, 121 дэх тал.

[2] Ю.Харбих “Эрх зүйт , ардчилсан төрд хуульчийн гүйцэтгэх үүрэг” илтгэл, 2019 он.

https://www.conscourt.gov.mn/?p=4527

[3] United States Institute of Peace “Judicial Appointments and Judicial independence” 2009, p-2

[4] Мөн тэнд.

[5] Judicial Appointments - Report adopted by the Venice Commission at its 70th Plenary Session  (Venice, 16-17 March 2007) para. 3. https://www.venice.coe.int/webforms/documents/CDL-AD(2007)028.aspx

[6] АНУ-д Холбооны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч Сенаттай зөвшилцөн томилдог байхад тус улсын зарим мужид намын сонгууль (partisan elections), намын бус сонгууль (nonpartisan elections) гэсэн 2 загвараар иргэд шүүгчийг сонгодог.[1] Намын сонгуулийн загварт шүүгчид нэр дэвшигчдийг улс төрийн намын харьяаллын шошготойгоор саналын хуудаст бичдэг (7 муж хэрэглэдэг) бол намын бус сонгуулийн загварт шүүгчид нэр дэвшигчдийг улс төрийн намын харьяаллын шошгогүйгээр саналын хуудаст бичдэг (15 муж хэрэглэдэг)-ээрээ ялгаатай. Энэ систем нь шүүгчийг сонгох, тэдэнд хариуцлага тооцох асуудалд иргэдийн дуу хоолойг илүү хүргэдэг сайн талтай гэдэг боловч шүүгчдийг улс төржүүлэх, улс төрийн компанит ажилд татан оруулдаг гэж шүүмжилдэг. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү.

https://ballotpedia.org/Judicial_selection_in_the_states

[7] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” УБ., 2018, 262 дахь тал.

[8] АНУ-ын 17 муж (7 мужид бүх шатны шүүхэд, 10 мужид давж заалдах шатны шүүхэд хэрэглэдэг)-д энэ аргыг хэрэглэж байна. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://ballotpedia.org/Retention_election Уг системийг Япон улс бас хэрэглэдэг. Тус улсын Дээд шүүхийн шүүгчдийн томилгоог Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн анхны бүх нийтийн сонгуулиар хянаж, 10 жилийн дараа мөн адил журмаар дахин хянана. Сонгогчдын олонх нь тухайн шүүгчийг огцруулахыг дэмжсэн тохиолдолд түүнийг огцруулна. (Constitution of the Japan, Art. 79).

[9] United States Institute of Peace “Judicial Appointments and Judicial independence” 2009, p-5

[10] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхээс тус бүр 3 хүнийг санал болгосноор Улсын Их Хурал томилог, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн есөн шүүгчийг Үндэсний ассамблей, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн санал болгосноор Ерөнхийлөгч томилдог (Constitution of the Republic of Korea, Art. 111 (2, 3) гэх мэт.

[11] АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч Сенаттай зөвшицөн томилдог, БНСУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч Үндэсний ассамблетэй зөвшилцөн томилдог (Constitution of the Republic of Korea, Art. 104 (1)), ОХУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгчийн санал болгосноор Холбооны зөвлөл баталгаажуулдаг (The Constitution of the Russian federation, Art. 83 (f) гэх мэт.

[12] ХБНГУ-д Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг парламентын хоёр танхим Бундесрат, Бундестагаас хувь тэнцүүлэн, гишүүдийнхээ 2/3-ын саналаар сонгодог (Basic Law for the Federal Republic of Germany, Art. 94 (1). Япон Улсад Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Засгийн газын санал болгосноор Эзэн хаан (татгалзах эрхгүй) томилдог бол Дээд шүүхийн бусад шүүгчийг Засгийн газар томилдогийг энэ загварт хамааруулж болох юм (Constitution of the Japan, Art. 80).

[13] БНСУ-д  Дээд  шүүхийн Ерөнхий шүүгч Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнтэй зөвшилцөн бусад шүүхийн шүүгчийг  томилдог (Constitution of the Republic of Korea, Art. 104 (3), Япон улсад Дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчийг Дээд шүүхийн нэр дэвшүүлсэн жагсаалт (хамгийн багадаа 2 хүний жагсаалт)-аас Засгийн газар томилдог (Constitution of the Japan, Art. 80) гэх мэт. Энэ томилгооны загвар нь шүүгчийн хараат бус байдал, мэргэжлийн ур чадварыг баталгаажуулахад сайн талтай боловч дээд шатны шүүхэд эрх мэдлийг төвлөрүүлэх, шүүхийг консерватив, төлөөлөлгүй, хариуцлага хүлээх, олон нийтийн үйлдэлд хариу өгөх чадваргүй болгодог сул талтай.

[14] АНУ-ын 29 муж улс болон Колумб дүүрэгт мерит шалгаруулалтаар шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх үүрэг бүхий Шүүхийн нэр дэвшүүлэх комисс (Judicial Nominating Commissions)-ыг ямар нэгэн байдлаар ашиглаж байна. Тодруулбал, Энэхүү Шүүхийн нэр дэвшүүлэх комиссыг 12 мужид бүх шүүгчийг, 9 мужид зарим шүүхийн шүүгчийг, 8 мужид зөвхөн завсрын сул орон тоог нөхөхөд ашиглаж байна. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://iaals.du.edu/judicial-nominating-commissions-states

[15] Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://judicialappointments.gov.uk

[16] Литва улсын Үндсэн хуульд “шүүгчийг хуульд заасны дагуу байгуулагдсан тусгай байгууллагын санал болгосноор Ерөнхийлөгч томилох”-оор заасан. (Constitution of the Lithuania, Art. 112) Үүний дагуу шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргийг долоон хүний бүрэлдэхүүнтэй Шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах комисс гүйцэтгэдэг байна. Тус улс нь Шүүхийн зөвлөлтэй боловч уг зөвлөл нь шүүгчийг томилох, шилжүүлэх, дэвшүүлэх, чөлөөлөх талаар Ерөнхийлөгчид зөвлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. (Republic of Lithuania, The law on courts, Art. 551)

[17] Шүүгчид нэр дэвшүүлэх комисс болон шүүгчийг томилох этгээдийн хоорондын харилцаанд дор хаяж дараах гурван загвар байна:

1.томилох этгээд санал болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхгүй буюу томилгоог хэлбэрийн байдлаар баталгаажуулдаг;

2.томилох этгээд санал болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзах эрхтэй байдаг;

3. томилох этгээд шүүгчийг нэр дэвшүүлэх этгээдээс гаргаж өгсөн богино хэмжээний жагсаалтаас сонгож томилдог.

The Appointment, Tenure and Removal of Judges under Commonwealth Principles: A Compendium and Analysis of Best Practice. Published: The British Institute of International and Comparative Law (2015), p-52

[18] Ирландад шүүгчийг ‘Засгийн газрын нэр дэвшүүлснээр Ерөнхийлөгч томилдог бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ шүүгчдийг Засгийн газар сонгодог гэсэн үг юм. Энэ байдлыг шинэчлэх зорилгоор тус улс 1995 онд шүүгчээр томилогдох боломжтой хүмүүсийг тодорхойлох, Засгийн газарт мэдээлэх чиг үүрэг бүхий Шүүхийн томилгооны зөвлөх зөвлөлийг байгуулсан. Зөвлөл доод тал нь долоон хүний ​​нэрсийн жагсаалтыг гаргаж, Засгийн газарт өргөн мэдүүлдэг байсан ч сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийг зөрчихвий гэсэн болгоомжлолын улмаас боломжит бүх нэрсийг Засгийн газарт өгч эхэлжээ. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. http://constitutionproject.ie/?p=713

[19] Courts and Court Officers Act of the Ireland, Art. 16 (2)

[20] АНУ-ын 29 муж улс болон Колумб дүүрэгт мерит шалгаруулалтаар шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх үүрэг бүхий Шүүхийн нэр дэвшүүлэх комиссыг ямар нэгэн байдлаар ашиглаж байна. Нэр дэвшүүлэх комиссыг 12 мужид бүх шүүгчийг сонгохдоо, 9 мужид зарим шүүхийн шүүгчийu сонгохдоо, 8 мужид зөвхөн завсрын сул орон тоог нөхөхөд ашигладаг байна. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://iaals.du.edu/judicial-nominating-commissions-states

[21] Elliot Bulmer “Judicial Appointments” International IDEA (2017), p-15

[22] Шүүхийн зөвлөл, Шүүхийн дээд зөвлөл, Хууль зүйн дээд зөвлөл, Шүүхийн үйлчилгээний комисс гэх мэт нэртэй байдаг. -П.Б

[23] Constitution of the Bulgaria, Art. 129 (2, 3)

[24] Constitution of the of the Republic of Croatia, Art. 119, 124

[25] Constitution of the Portugal Republic, Art. Art. 210, 217

[26] Constitution of the Italian Republic, Art. Art. 105

[27] Өмнө нь иш татсан Венецийн комиссын тайлан, 4 дэх тал.

[28] Recommendation of the Committee of Ministers to member states on judges: independence, efficiency and responsibilities, (2010), p-44.

https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016805afb78

[29] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл” Хоёрдугаар дэвтэр, УБ., 2004, 129  дэх тал.

[30] УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилгоо ШЕЗ-ийн оролцоогүйгээр тус шүүхийн шүүгчид дотроосоо Ерөнхий шүүгч болгох шүүгчээ шууд Ерөнхийлөгчид санал болгодог. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийг ШЕЗ-өөс УИХ-д танилцуулснаар Ерөнхийлөгч томилдог онцлог зүйлүүд бий . Харин Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг хэрхэн томилох асууудлыг Үндсэн хуулиар нээлттэй орхисон бөгөөд одоогийн байдлаар ШЕЗ-өөс сонгон шалгаруулж Ерөнхийлөгч томилж байна. Энэхүү өгүүллээр томилгооны эдгээр асуудлыг авч үзээгүй болно. -П.Б

[31] “Шилэх” олон юмны дундаас маш сайныг нь сонгож авах. Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь, УБ., 1966.

[32] 1993 оны Шүүхийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийг үзнэ үү. Мэргэшлийн хороог байгуулах хүртэл хугацаанд ШЕЗ шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх чиг үүрэг бүхий комисс байгуулан ажиллуулж байсан байдаг. Тодруулбал, ШЕЗ-ийн 1993.04.01-ний 13-р “Монгол Улсын шүүгчдийг шалгаруулах журмын тухай дүрэм”-ий баталсан ба уг дүрмийн 13-д “Нэр дэвшигч бүрийн мэргэшлийн түвшинд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс байгуулсан комисс дүгнэлт гаргана”, 14-т “Нэр дэвшигчийн мэргэшлийн түвшинд дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүнд шүүн таслах, хууль зүйн болон шаардлагатай бусад мэргэжлийн өргөн мэдлэг, дадлагатай, эрдэмтэн, мэргэжилтэн, хуульчдыг оруулна” гэж тус тус заасны дагуу ШЕЗ-ийн 1994.04.20-ны 15-р тогтоолоор 6 хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулсан байдаг.

[33] Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, хууль зүйн сайд

[34] Ерөнхийлөгч төлөөллөө оруулахдаа өөрийн зөвлөх эсхүл тамгын газрын даргаа, Улсын Их Хурлын төлөөллөө оруулахдаа нэг гишүүнээ оруулдаг байсан.

[35] Н.Лүндэндорж нар “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” Бодлогын тойм судалгаа, Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2010, 40 дэх тал, мөн Ж.Хунан нар “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн томилгоо” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2015, 68-69 дэх талаас тус тус дэлгэрүүлэн үзнэ үү.

[36] 2020 эхний 6 сарын хугацаанд хийгдсэн шүүгчийн томилгооны ажиглалтын дүнгээс үзэхэд “нийт шүүгчээр томилогдсон 32 хүнээс ШЕЗ Мэргэшлийн хорооны шалгалтын үнэлгээний эрэмбийг барьж шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тохиолдол нэг байна. Дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү. https://legaldata.mn/news/25

[37] Kyiv Recommendations on Judicial Independence in Eastern Europe, South Caucasus and  Central Asia (2010), Part I, p-1, https://www.osce.org/odihr/kyivrec 

[38] Брент  Т.Вайт  “Шүүхийн  хараат  бус  байдлыг  бэхжүүлэхэд  шүүхийн  захиргааны  гүйцэтгэх  үүрэг”  Шүүхийн  бие  даасан,  шүүгчийн  хараат  бус  байдлыг  хангахад  шүүхийн  үүрэг,  тулгамдсан  асуудлууд  ОУ-ын  онол-практикийн  бага  хурлын  эмхтгэл,  Шүүхийн ерөнхий  зөвлөл,  Шүүхийн  судалгаа,  мэдээллийн  төв,  УБ.,  2014, 22 дахь тал.

[39] 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “ШЕЗ 10 гишүүнтэй байх тэдгээрийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилох”-оор болсон. Үүнтэй холбогдуулан шинээр батлагдах Шүүхийн тухай хуульд энэ хувилбарыг тусгах боломжтой. О.Мөнхсайхан “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2020, 50 дахь тал.

[40] Шүүхийн тухай хууль (2002 он): §30.3.Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хуулийн болон шүүн таслах ажлын дадлагатай шүүгч, хуульч, эрдэмтдээс бүрдэнэ.

   Шүүхийн захиргааны тухай хууль (2012 он): §23.3.Мэргэшлийн хороо нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан шүүгч, хуульчаас бүрдэх бөгөөд Хуульчдын холбооноос санал болгосноор Ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулна.

[41] ШЕЗ Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнийг томилохдоо анхан шатны шүүхийн шүүгчийг оруулж байгаагүй гэдгийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгогдож, томилогдох ШЕЗ-ийн 10 гишүүний 5 шүүгч гишүүнд анхан шатны шүүхийн төлөөллийг оруулж болохгүй гэсэн санаагаар бус харин эдгээр 5 шүүгч гишүүний олонх нь давж заалдах, хяналтын шатны шүүхийн төлөөлөл байх ёстой гэсэн санаагаар оруулав.-П.Б

[42] ШЕЗ-ийн захиалгаар Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын хийсэн “Монгол улсын шүүхийн тухай, Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулинд өгөх санал, дүгнэлт” (2020) 8 болон 62 дахь тал

[43] Нөгөө нь “Шүүгч, Шүүхийн зөвлөл нь шүүхийн шинэчлэлийн бүхий л төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нягт холбоотой байх ёстой” гэсэн зөвлөмж. European Network of Councils for the Judiciary Presentation on “Protecting the independence of individual judges and ensuring their impartiality” (2016), para. 22

[44] Хорват улсын Шүүхийн үндэсний зөвлөл 7 шүүгч, 4 шүүгч бус гишүүдээс бүрдсэн 11 гишүүнтэй. Зөвлөл Нэр дэвшигчдийн жагсаалтыг мерит зарчмын дараалаар Зөвлөлийн цахим хуудсанд нийтлэх бөгөөд тогтоосон шалгуур, үзүүлэлт тус бүрээр өгсөн оноо болон тэдгээр онооны нийлбэр нийт онооноос бүрдэнэ. Act on the State Judiciary council, Art. 4, 54 (7, 8)

[45] Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль. §8.1

[46] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 1.6-д “Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчийн шалгалтын арга, хэлбэр, үнэлэх аргачлалыг Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулах бөгөөд уг аргачлалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраар хянуулж, энэ журамд нийцсэн эсэх тухай дүгнэлт гаргуулна” гэж заасан байв. Харин дараа нь Ерөнхийлөгчийн 2020 оны 19 дүгээр зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д “Ерөнхийлөгчийн Тамгын газраар хянуулах” хэсэг ороогүй.

[47] Уг асуудлыг Үндсэн хуулийн түвшинд шийдвэрлэхээр 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн анхны төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ” гэж тусгасан байсан боловч батлагдаагүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анхны төслийг дараах линкээр орж үзнэ үү.

http://forum.parliament.mn/projects/612

[48] Ерөнхийлөгч  Ерөнхий  зөвлөлөөс  санал  болгосон  хүнийг  томилохоос  татгалзсан    тохиолдолд    зөвхөн    “    ...-ийг    Ерөнхийлөгч    шүүгчээр    томилохоос  татгалзлаа”  гэсэн  нэг  утга  бүхий  албан  бичгийг  Тамгын  газар  нь  л  Ерөнхий  зөвлөл  рүү  явуулдаг бөгөөд    ийнхүү томилохоос татгалзсан үндэслэл, шалтгаан нь хэзээ ч тайлбарлагдаж байгаагүй  байна. Ж.Хунан нар “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо” бодлогын судалгаа. Нээлттэй Нийгэм форум, УБ.,2015, 75 дахь тал.

[49] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” УБ., 2018, 262 дахь тал.

[50] Мөн тэнд.

[51] Өмнө нь иш татсан Венецийн Комиссын тайлан (2007), 14-р параграф.

[52] Өмнө нь иш татсан Киевийн зөвлөмж (2010), 23-р зүйл.

[53] Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” УБ., 2018, 262 дахь тал.

[54] Ерөнхийлөгч өөрөө судлахгүй нь ойлгомжтой – П.Б

[1] Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Шүүхийн тухай хуулийн төсөл (http://forum.parliament.mn/projects/10844)-д дараах зохицуулалтыг тусгасан байна:

   §37.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч нь хуульд заасан шүүгчид тавигдах болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэтухай Шүүхийн ерөнхий зөвлөлд албан ёсоор мэдэгдэнэ.

  §37.3.Шүүхийн ерөнхий  зөвлөл Ерөнхийлөгчийн үндэслэлийн дагуу дахин  нягталж, томилохоос татгалзсан шалтгаан тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин  санал  болгох,  нотлогдсон  тохиолдолд  Монгол  Улсын  Үндсэн  хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.