Бүтээлийн нэр
Хэвлэлийн эрх чөлөөний мониторингийн тайлан
Зохиогч
Глоб Интернэшнл төв
Монголын Хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Тус тайланд Монгол Улсын хууль тогтоомжийн 3 бүлэг 8 хэсэгт хийсэн дүн шинжилгээг тусгав.
Эхний хоёр хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль тогтоомж дахь үзэл бодлоо илэрхийлэх ба мэдээллийн эрх чөлөөний баталгаа, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйг зохицуулах, мөн эх сурвалжийн нууц хамгаалах тухайдотоодын хууль тогтоомжийн судалгааг агуулав. Монгол Улсад олон нийтийн өргөннэвтрүүлгийн салбарт ажилладаг сэтгүүлчдээс бусад сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлахэрхийг хамгаалсан хууль тогтоомж байдаггүй. Ийм эрх эдлэх нь эхсурвалжаас сэтгүүлчид рүүчиглэх мэдээллийн урсгалыг хамгаалахад зайлшгүй чухалюм. Монгол Улсад тулгамдаж буй нэг ноцтой асуудал нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа явдал юм. Мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд мэдээлэл олж авах эрхийг хязгаарлахуйц олон заалт байна.
Тайлангийн 3 дахь хэсэгт Монгол Улсын Эрүүгийн, Иргэнийболон Зөрчлийн тухай хуулиудад хийсэн дүншинжилгээний үр дүнг тусгав. Зөрчлийн тухай хуульд зааснааргүтгэхтэй холбоотой хэргийг цагдаагийн эрх бүхий ажилтнуудадхянан шийдвэрлэх эрх олгосон. Мөн нэр төр гутаахтай холбоотой Иргэний хууль нэлээдгүй асуудал бэрхшээл дагуулж байна. Ялангуяа зохистой хамгаалалт хомсзэрэгхүндрэл учирдаг. Худал байх магадлалтай боловчмаргаан дагуулсан хэргийн талаарзайлшгүйхэвлэн нийтлэх үндэслэл байсан хэдий ч тухайн хэвлэн нийтлэгчийг хамгаалах тогтолцоо дутмаг байна.Тайлангийн дөрөв дэх хэсэгт үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөнд нөлөөлөх хязгаарлалтуудыг авч үзнэ. Ингэхдээ, хэвлэн нийтлэл болон өргөн нэвтрүүлгийн агуулга дахь зүй бус материал, шашны экстремист хандлага, шүүх процессын талаарх мэдэгдэл болон арьс үндсээс үүдсэн дайн, үймээн самуунд турхирсан суртал ухуулга зэрэг өргөн хүрээг хамарсан агуулгад тавих хязгаарлалтуудад дүн шинжилгээ хийв. Ихэнх тохиолдолд эдгээр хязгаарлалт хууль ёсны зорилго агуулсан боловч нэр томьёоны хувьд хэт ерөнхий, тодорхойлолт байхгүй, хамрах хүрээг тогтоогоогүй байна.Тав дахь хэсэгт зохицуулалтын тогтолцоонд дүн шинжилгээ хийв. Зохицуулах байгууллага нь Харилцаа холбооны тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд Засгийн газраас хараат байдаг. Монгол Улсад хүйн хэвлэл мэдээллийг бодлого, зохицуулалтын түвшинд өнөө хэр нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн өмчлөлийн ил тод байдал болон хэвлэл мэдээллийн төвлөрлийн асуудлыг зохицуулсан хууль тогтоомж байхгүй. Ийм цоорхойг нөхөх үүднээс зохицуулах байгууллагаас одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоос давсан захиргааны акт батлан хэрэгжүүлснээр, эрх бүхий төрийн байгууллагуудаас гаргасан дүгнэлтэд үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зохицуулалтуудыг эрхэлдэг. Албан тушаалтнууд албан тушаалаа ялангуяа сонгуулийн үеэр урвуулан ашиглах магадлалтай байдаг тул дээрх байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлэх эрсдэл үүсч болзошгүй. Зургаа дахь хэсэгт бид сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөөнд харшлах хатуу зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хууль тогтоомжоос хэтийдсэн хязгаарлалтуудыг халахыг зөвлөв. Тайлангийн долоо дахь хэсэгт хүний эрхийн хараат бус механизм хэмээн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн Хүний Эрхийн Үндэсний Комиссын талаарх мэдээлэл багтсан. Харамсалтай нь тус байгууллагын гомдол хянан шийдвэрлэх эрх мэдэл хязгаарлагдмал байна. Дөрөв дэх хэсэгт дөрвөн төрлийн бие даасан бүлэг судалгаанаас бүрдэх мониторингийн үр дүнг толилуулав.Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн төлөв байдлын талаар мэдээлж, 2018 оны эцсийн байдлаар үйл ажиллагаа явуулж байсан нийт 355 хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн Монгол Улсын 3.2 сая иргэнд үйлчлэх үүргээ гүйцэтгэсэндүнэлгээ хийв.Хоёрдугаарт, судалгааны үр дүнд тулгуурлан, мөн түүнчлэн цагдан хяналт, цахим аюулгүй байдал зэрэг сэдвээр ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын арга ашиглан сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыгтодорхойлов.Бичсэн нийтлэл, олон нийтэд түгээсэн мэдээллээсээ болоод гурван сэтгүүлч тутмын хоёр нь ямар нэг хэлбэрийн сүрдүүлэг, дарамт, заналхийлэлд өртдөг гэдгийг мониторингийн үр дүн харуулж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилолгогчийн хувьд аюулгүй байдлын талаар баримтлах бодлого хангалтгүй, авч хэрэгжүүлэх арга хэмжээ дутмаг бөгөөд асуудал бэрхшээлтэй тулгарсан сэтгүүлчид хууль эрх зүйн мэдлэг тааруу учраас тэр тухайгаа олон нийт, мэргэжлийн байгууллагад мэдэгддэггүй нь судалгаанаас харагдаж байна.Гуравдугаарт, нэр төр гутаах, доромжлох, гүтгэхтэй холбоотой иргэний болон зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийв. 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд Зөрчлийн тухай хуулийн дагуу нийт 57 гүтгэх зөрчилд дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн гаргасан шийдвэрийг дүүргүүдийн шүүххянажээ.Нэр төр гутаах, доромжлох, гүтгэх хэргийг дан ганц Иргэний хуулийн дагуу шийдвэрлэж болохоор байна. Учир нь уг хуулиар хүнийнэр төрийг зохистой хамгаалах боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн сонгуулийн үеэрх гүтгэлгийн эсрэг заалтыг хүчингүй болгох шаардлагатай.
Дөрөвдүгээрт, шүүгчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаарх ойлголтыгИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИБУТЭОУП)-ын 19 дүгээр зүйлийг хэрэглэж байсан туршлагын талаар зургаан шүүгчтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага дээр үндэслэн тодорхойлов. Мониторингийн баг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудад хандан багц зөвлөмж гаргав. Мөн НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар(ХЭДКГ)-аас гаргасан хүний эрхийн 32 шалгуур үзүүлэлтийн дагуу ИБУТЭОУП-ын 19 дүгээр зүйлийн хэрэгжилтэд үнэлгээ хийв. Мониторингийн явцад цуглуулсан бүх өгөгдлийг тус тайланд оруулаагүй бөгөөд зарим өгөгдөлд нэмэлт үнэлгээ, мониторинг хийж байна. Түүнчлэн, мониторингийн баг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нөлөөлөх хууль, эрх зүйн хүрээгихэнх шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан үнэлсэн ба сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх судалгааны цар хүрээгөргөжүүлэхийн тулд ЮНЕСКО-ийн Сэтгүүлчдийн аюулгүй байдлын найман шалгуур үзүүлэлтийг ашиглав.

Түлхүүр үг
Мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн аюулгүй байдал, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
Бичигдсэн огноо
2019-01-19
Хуудсын тоо
52
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-03-02
Товч мэдээлэл үзсэн
3915
Бүрэн эхээр нь үзсэн
65
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.төв
Монголын Хуульчдын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл
“Хэвлэлийн эрх чөлөөний мониторингийн тайлан” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/882
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
16 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !