Шинэ товчоон №22 – Монгол хэлний тухай хуулийн талаар
1 week ago

#Шинэ товчоон №22 – Монгол хэлний тухай хуулийн талаар
ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн дугаараар Монгол хэлний тухай хуулийн талаар бэлтгэн хүргэж байна.
Монгол хэлний тухай хууль нь 2015.02.12-ны өдөр батлагдсан бөгөөд хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Уг хууль нь 8 бүлэг, 24 зүйлтэй.
- Монгол хэл нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа мөн.
- Монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах нь төрийн үүрэг мөн.
- Монгол Улсын иргэн бүр монгол хэл, бичиг үсгээ сурах, монгол хэлээр мэдээлэл авах, өвлөх, өвлүүлэх, хамгаалах, хөгжүүлэх боломж, нөхцөлөөр хангагдах эрхтэй.
Монгол хэлийг хэрэглэх:
Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:
- төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;
- төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;
- бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;
- Монгол Улсын олон улсын гэрээ;
- Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;
- Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг;
- газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг;
- Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;
- төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;
- олон нийтэд зориулсан зар;
- албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж.
Сонсох линк:
Legaldata: https://legaldata.mn/news/125
Apple: https://apple.co/39e3jAQ
Castbox: https://bit.ly/3NqEfWr
Anchor: https://bit.ly/3L0Ph2U
Mplus: https://bit.ly/3l3Bhek
Google: https://bit.ly/3NqES2f
Youtube: https://bit.ly/39eDMrl
Facebook: https://bit.ly/3l1sQjB
Tweet
МЭДЭЭ, ЯРИЛЦЛАГА
-
Өмгөөллийн “Кэй И Партнерс ХХН” legaldata.mn-ний хэрэглэгч байгууллага боллоо
6 hours ago
-
“Эрх зүйн хөтөч” нэвтрүүлэг Legal data Pro хайлтын системийг онцоллоо
1 day ago
-
МҮИС-ийн Хууль зүй удирдлагын сургууль дээр legaldata.mn танилцуулах өдөрлөг боллоо
2 days ago
-
Шүүхийн шийдвэрийн хураангуй: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн алданги шаардах эрх нь Иргэний хуулийн 286.3-т заасан 10 хоногоор хязгаарлагдана
3 days ago
-
Алтангэрэлийн Доржсүрэн
2022-05-18 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Жаргалсайханы Батмөнх Эрдэнбилэгийн Цэлмэг
2022-05-13 Судалгааны тайлан -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2022-05-13 Судалгааны тайлан -
Цэнджавын Амарсанаа
2022-05-11 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Чилаажавын Маралмаа
2022-05-10 Эрх зүйн шүүмж -
Энхжаргалын Мөнхдаваа
2022-05-09 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Очирбатын Эрхэс
2022-05-06 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл -
Цэндийн Цогт
2022-05-04 Эсээ, нийтлэл -
Түмэнбаяр Билгүүн
2022-05-01 Хууль зүйн орчуулга /эрх зүйн акт, бүтээл/ -
Алтангэрэлийн Доржсүрэн
2022-04-30 Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл