Подкаст
#ШинэТовчоон №03 - Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар
2020-09-21

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн дугаараар “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн талаар иргэдэд эрх зүйн боловсрол олгох зорилгоор бэлтгэн хүргэв.
Та бүхэн энэхүү дугаараар:
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны байгууллагын үүрэг;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах;
- Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах;
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах;
- Нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийг томилох, урамшуулах талаар мэдээлэл авах боломжтой.
Сонсох линк:
Legaldata: https://legaldata.mn/news/24
Castbox: https://bit.ly/2FP6rEJ
Anchor: https://bit.ly/3mI8WtE
Mplus: https://rb.gy/vexczg
Youtube: https://www.youtube.com/watch?v=tfw8PAv8V8M
Google: https://rb.gy/4cpc4o
Facebook: https://bit.ly/3hZDKm5
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Равданбямба Оюундэлгэр ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ
Дашпүрэв Баяр Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик