#Шинэ товчоон №16 –Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
3 years ago

#Шинэ товчоон №16 – Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн дугаараар “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн талаар бэлтгэн хүргэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг анх 2004 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 12 жилийн туршлага, сургамжиндаа үндэслэн 2016 онд тус хуулийг бүхэлд нь шинэчлэн баталж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэлд хамаарах зарчмын томоохон өөрчлөлтийн нэг нь хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх процессыг тодруулснаас гадна гэр бүлийн хүчирхийллийг иргэний эрх зүйн маргаан бус гэмт хэрэг, зөрчил болохыг хуульчилсан явдал билээ.
Мөн хуулиар гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийн санг салбар бүрийн оролцоотой бүрдүүлж, дүн шинжилгээнд үндэслэн хүчирхийлэлтэй тэмцэх бодлого, арга зүйг боловсруулах, төсөв, хүний нөөцийн хуваарилалтыг төлөвлөх эрх зүйн үндсийг тогтоосон. Түүнчлэн хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн талаарх мэдээллийн санг бүрдүүлж, анхан шатны нэгжийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдсэн.
Онцлох зохицуулалт:
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдсэн дуудлагыг цагдаагийн байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очино. Очсон даруйдаа гэр бүлийн хүчирхийллийг зогсоох зорилгоор шууд нэвтрэн орох эрхтэй бөгөөд аюулын зэрэг өндөртэй эсвэл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол зөвшөөрлийг үл харгалзан хамгаална. Нэг үгээр хэлбэл, хүүхэд эцэг, эхийнхээ хүчирхийлэлд өртсөн бол тэдний саналыг харгалзахгүйгээр хүүхдийг хамгаална.
- Хүчирхийлэлд өртөгчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээ ажиллуулна. 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж эмнэлэг, төрийн, төрийн бус байгууллага ажиллана. Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
- Гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болж байгаа нь энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг билээ. Шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан юм. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг хэмээн тооцож хуульчлахдаа хоёр ба түүнээс дээш удаа давтан үйлдсэн бол хоёр жил хүртэлх хугацаагаар хорьж, давтан үйлдээгүй тохиолдолд захиргааны зөрчил гэж үзэн баривчилна. Баривчлах хугацаандаа зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулахаар хуульд заасан байна.
Сонсох линк:
Legaldata: https://legaldata.mn/news/62
Apple: https://apple.co/3l9e6zS
Castbox: https://bit.ly/3BfLDOo
Anchor: https://bit.ly/3l9cUMU
Mplus: https://bit.ly/3lb2kFp
Google: https://bit.ly/3khJZVq
Youtube: https://bit.ly/3uNz5M2
Facebook: https://bit.ly/3A9W5Wr
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
20 hours ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !