Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
2 years ago
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны дүн гарлаа.
Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн байгууллагын алба хаагч, шийдвэр гүйцэтгэгч, багш, магистр, докторант, доктор гээд нийт 13 илтгэл, оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас 11 илтгэл ирүүлсэн байна.
Уралдааны эцсийн шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
Тэргүүн байрт: С.Цэрэндолгор: “Хяналтын журмаар гомдол гаргах шалгуурын үзэл баримтлал ба улсын дээд шүүхийн чиг үүрэг: хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах арга хэрэгсэл болох нь”
Дэд байрт: Б.Батбаяр, Б.Цэндсүрэн: “Шинэ эрүүгийн хуулиар Үндсэн хуулийн хүрээнд Улсын дээд шүүхэд тавьсан шинэ сорилт (боломж), шийдвэрлэх арга зам”
Гутгаар байрт: Д.Мягмарсүрэн: “Аналоги ба хүний эрхийн хамгаалалт: иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны хүрээнд”
Тусгай байрт:
Г.Цэрэндэжид: “Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад анхаарах зарим асуудал /анхан шатны шүүхийн жишээ дээр/
Б.Өлзийсайхан: “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”
С.Энхбаяр: “Иргэний шүүхийн процессын алдаа ба шүүгчийн ёс зүйн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр байр эзэллээ.
Оюутны салбарт:
Тэргүүн байрт: Р.Оюундэлгэр: “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал Монгол Улсын дээд шүүхийн эрх зүйн хөгжилд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүрэгт тулгарч буй сорилт ба боломж”
Дэд байрт: М.Маралмаа, Б.Мягмарсүрэн: “Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлж, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолын үндэслэлийг сайжруулах нь”
Гутгаар байрт: З.Янжиндулам, М.Амина: “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний шүүгч бус гишүүдийг Улсын Их Хурлаас томилж буй өнөөгийн практик ба тулгамдсан асуудал”
Тусгай байрт: Т.Биндэръяа: “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэдийн Төлөөлөгчийн оролцоо, дүгнэлтийн үр нөлөө, эрх зүйн ач холбогдол”
Ч.Болормаа: “Цахимаар шүүх хуралдааныг зохион байгуулахтай холбогдох зарим асуудал” нар шалгарлаа.
Тус илтгэлийн уралдааны шүүгчээр Хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, Хууль зүйн доктор Д.Гангабаатар, Д.Сүнжид, Д.Зүмбэрэллхам, Ц.Цогт, Б.Түмэндэмбэрэл нар ажиллалаа.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !