Үндсэн хуулиндаа Монгол Улс “ ирээдүйн иргэн бүрт” гэсэн заалтыг энэхүү нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бий болгосон нь сайн жишгийг бий болгосон гэж үзэж байна. Энэхүү нийлмэл эзэн бие нь байхгүй бүлэг хүмүүсийн тухай энэхүү үгс нь ямар үзэл санаа, агуулгын үүднээс Үндсэн хууль хуульчилагдсанд ач холбогдол өгөн уг сэдвийг сонгосон.
Уг сэдвийн хүрээнд хандуулах асуудлууд:
- Хойч үеийнхээ наад захын хэрэгцээг хамгаалан зохих байгалийн нөөц үлдээх;
- Хойч үеийнхний байгаль орчны тэнцвэртэй орчинд амьдрах баталгааг зөвлөлдөх ардчиллын онолын гол үзэл санаанд үндсэн дээр хамгаалах боломжыг эрэлхийлэх;
- Үндсэн хуульд агуулагдаж буй байгаль орчны үндсэн хуулийн холбогдох заалтыг өргөтгөн тайлбарлах, байгаль хамгаалах тухай хуулийг шинэчлэн батлах;
- Төрийг эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүдийн хойч үеийнхний аюулгүй, эрүүл амьдрах хүрээлэн буй орчинд нь нөлөөлөх нөлөөллийг авч үзэх;
- Ирээдүйн иргэний нэрийн өмнөөс эрх ашгийг нь шүүхэд хамгаалан оролцогч субъектийг зарим улсын жишгээр эрх зүйн үндсийг бий болгох, эсхүл төрийн нэгэн захиргааны байгууллагыг байгуулах, эсхүл ТББ-д харъяалуулан хамгаалах зэрэг олон хувилбарын аль нэгээс сонгон хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна.
Дээрх нөхцөл байдлыг шийдвэрлэх, зохицуулахтай холбоотой шийдвэрийг гаргахдаа ирээдүйн хойч үеийнхний хэрэгцээг хангахад нэн чухал байгалийн баялгийг хамгаалах, тэдгээрт тулгарч болох байгаль орчны эрсдэлийг үнэлэх, эрх ашгийг нь төлөөлөн хамгаалах үүднээс ирээдүйд учирч болох хүндрэлтэй нөхцөл байдлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр бодиттойгоор хийсвэрлэн төсөөлж тодорхойлон ирээдүйд учирч болох эрсдэл, хор хохирлоос зайлсхийх шийдвэр гаргах, мөн уг харилцаатай холбоотой ирээдүй хойчийн эрх ашгийг шүүхээр шийдвэрлэж хамгаалах, мөн тэдгээрийг төлөөлөх төлөөлөгчийг бий болгох, шүүхэд хандах эрхийг нь нээж өгөх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх буюу эрүүл мэнд, сайн сайхан байдалд хор хөнөөлгүй орчин өөрөөр хэлбэл эрүүл мэндэд нь ээлтэй орчин, байгалийн унаган орчинг хадгалагдан үлдээх зэрэг шаардлагатай эрх зүйн зохицуулалтын Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай хөндөх болно.
(future environmental rights guarantee), олон нийтийн хэлэлцүүлэг (public discussion), зөвлөлдөх ардчилал (deliberative Democracy), Байгаль орчин (environment), хуулийн тодорхой бус байдал (uncertainty), архитеп (archetype).
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[ 1 ] Ш.Цогтоо. Гадаад орнуудын үндсэн хуулийн эрх зүй. УБ хот. 2019 он.1
[ 2 ] Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал. УБ., 2015 он.
[ 3 ] Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал.Онол практикийн бага хурлын эмхэтгэл. УБ., 2015 он.
[ 4 ] Brandl and Bungert: Endicott:..Conventtions giving judges power to develop the law. Kress. Hayward
[ 5 ] Lex superior lāks sūpā´rēōr .“Higher law.”(1) A body of law of greater legitimacy than another body of law.
[ 6 ] https://ikon.mn/n/
[ 7 ] http://nda.gov.mn/
[ 8 ] https://lovdata.no/dokument/NLE/lov/1814-05-17
[ 9 ] https://www.justice.gov.za/legislation/constitution/saconstitution-web-eng.pdf
[1 0 ] http://nauka.kushnir.mk.ua/?p=4643
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
6 days ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтийн арга хэмжээ болно
6 days ago

S2EP21. М.Маралмаа & Р.Оюундэлгэр: Хяналтын журмаар гаргах гомдолд үндэслэл тогтоох зохицуулалтын хэрэглээ
1 week ago

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 week ago
-
Энхтүвшингийн Одончимэг
2025-06-19 Нийтлэлдуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Тайванхүүгийн Алтангэрэл, Болор-Эрдэнийн Төрболд
2025-06-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !