Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргаан хянан шийдвэрлэх тухай
Зохиогч
Тэмдэглэл
Эрх зүй "num law review" сэтгүүлийн 2024 оны №3 (цуврал 68)-т нийтлэгдсэн.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
1992 онд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий шүүх байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид “Цэц” гэх) байгуулагдсан цагаасаа эхлэн хэм хэмжээний хийсвэр хяналтыг иргэдийн өргөдөл, мэдээллээр болон эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр шийдвэрлэж ирсэн. Иргэдийн үндсэн эрх зөрчигдсөн тохиолдолд Цэцэд шууд хандах боломжгүй байгаа нь эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, шинэчлэх үндэс болсон. Улмаар, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт хувь хүний үндсэн эрхийг зөрчсөн тохиолдолд Цэц хянан шийдвэрлэхээр тусгагдсан байсан. Тиймээс энэхүү өгүүлэлд ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн үндсэн эрхийн маргаан шийдвэрлэх туршлага болон жагсаал, цуглаан хийх үндсэн эрхтэй холбоотой ижил төстэй хоёр хэргийг ялгаатай шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сонгон дүн шинжилгээ хийсэн билээ.
Түлхүүр үг
Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэц, Үндсэн эрх, Үндсэн эрхийн маргаан, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, Үндсэн хуулийн хяналт, Холбооны Үндсэн хуулийн шүүх
Бичигдсэн огноо
2024-10-01
Хуудсын тоо
21
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-05-23
Товч мэдээлэл үзсэн
106
Бүрэн эхээр нь үзсэн
Эшлэлийн тоо
58
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Оюунтунгалаг
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргаан хянан шийдвэрлэх тухай” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2402
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн процессын эрх зүй (УБ, 2021); Ц.Сарантуяа, “Цэц үндсэн эрхийг хамгаалах нь үндсэн хуулийг хамгаалахтай агаар нэг” 2024.03.29; Д.Ганзориг, “Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж, хандлага” 2017.06.30; Munkhsaikhan Odonkhuu, Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation, CALE Books 4 (CALE & Graduate School of Law, 2014); О.Мөнхсайхан, Үндсэн хуулийн хяналт ба тайлбар:үндсэн эрх (УБ, 2022); А.Бямбажаргал, “Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам” Эрх зүй сэтгүүл №1, цуврал 33 (2016); A.Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015); Н.Энхцэцэг, “Иргэний үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил” 2023.04.20
- Жишээ нь, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн загварыг дагаж Польш Улс 1917 онд байгуулагдсан Дээд шүүх, 1980 онд байгуулагдсан Захиргааны хэргийн шүүхээс ялгаатай тусдаа Үндсэн хуулийн шүүхийг байгуулсан. Энэ нь зөрчилдөөн үүсгэхэд хүргэсэн байна. Польш Улсын хувьд Үндсэн хуулийн шүүх ба дээд шүүхийн хоорондох “шүүхийн дайн” нь хуулийн заалтыг тодорхой тайлбарын дагуу Үндсэн хуульд нийцэхийг тунхагласан Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх хүчин төгөлдөр байдалд чиглэж байжээ. Дээд шүүх хэд хэдэн удаа эдгээр шийдвэрийг дагаж мөрдөхөөс ил тод татгалзаж, эдгээр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй гэж мэдэгдсээр ирсэн. Үүнийг зөвхөн эрх мэдлийн төлөөх тэмцэл бус “пост-социализмын гиперпозитивизм ба шинэ Европын эрх зүйн прагматизмын хоорондох эрх зүйн соёлын мөргөлдөөн ба үзэл суртлын ноёрхлын төлөөх тэмцэл” хэмээн тодорхойлжээ. Энэ талаар энэхүү өгүүлэлд судлахгүй ч Монгол Улс үндсэн хуулийн гомдол шийдвэрлэдэг болсон тохиолдолд зайлшгүй судлах шаардлагатай сэдэв юм. Rafał Mańko, “‘War of Courts’ as a Clash of Legal Cultures: Rethinking the Conflict Between the Polish Constitutional Tribunal and the Supreme Court Over ‘Interpretive Judgments” in: Antonia Geisler, Michael Hein, Siri Hummel (eds.) Law, Politics, and the Constitution: New Perspectives from Legal and Political Theory (2014), 80; Венецийн комисс, Хувь хүний үндсэн хуулийн шүүхэд хандах эрх Шинэчилсэн тайлан, CDL-AD(2021) 001 (УБ: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, 2023), 5; OECD, Constitutions in OECD Countries: A Comparative Study: Background Report in the Context of Chile’s Constitutional Process, (Paris, 2022).
- European Commission For Democracy Through Law (Venice Commission), The Protection of Fundamental Rights by the Federal Constitutional Court, in Particular by Way of a Constitutional Complaint, CDL-JU(2002)49, Сүүлд хандсан 2024.03.22 https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-JU(2002)049-e
- Юрген Бромер, “Германы Үндсэн хуулийн эрх зүй, үндсэн эрхийн номлолын оршил”, орч. О.Мөнхсайхан, ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл: үндсэн эрх дотор (УБ: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, 2023), 3.
- Европ загвар нь (төвлөрсөн) шүүх эрх мэдлээс ангид бие даасан байгууллага үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг. Зарим тохиолдолд дээд шүүх болон түүний тусгай танхим үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг. Дэлхийн II дайнаас хойш улс орнууд үндсэн хуулийн шүүхийн онцлог, үр нөлөө, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, сонгодог утгаар үндсэн хуулийн шүүхийг байгуулж эхэлсэн.
- Америк загвар нь 1803 онд Марбуригийн хэрэгт үндэслэж бий болсон, аль ч шатны ердийн шүүх (төвлөрсөн бус) үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлж болдог. Дээд шүүх үндсэн хуулийн дээд хяналтыг тавьдаг. АНУ, Канад, Дани, Эстони, Швед, Норвеги зэрэг улс энэхүү шүүхийн хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг.
- Munkhsaikhan Odonkhuu, Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation, CALE Books 4 (CALE & Graduate School of Law, 2014), 44.
- Мөн тэнд, 49.
- Испани (recurso de amparo), Колумб (tutela), Португал (appeal) Мексик (amparo).
- Ч.Өнөрбаяр, “Үндсэн эрх: суурь ойлголт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” Эрх зүй сэтгүүл №1, цуврал 15 (2007), 22.
- Ц.Сарантуяа, “Үндсэн эрх ба хүний эрх”, Монгол улсын үндсэн хуулийн цэц:өгүүлэл, илтгэлийн эмхтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Хууль зүйн үндэсний төв, 2007), 170.
- Юрген Бромер, “Германы Үндсэн хуулийн эрх зүй, үндсэн эрхийн номлолын оршил”, орч. О.Мөнхсайхан, ХБНГУ-ын Холбооны Үндсэн хуулийн шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл: үндсэн эрх дотор (УБ: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, 2023).
- Мөн тэнд, 10.
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд “үндсэн эрх” гэж Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 3, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18-д заасан үндсэн эрх, эрх чөлөө, мөн зүйлийн 4-ийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, болон тэдгээртэй адилтгах эрхийг ойлгохоор заажээ. Харин Үндсэн эрх, эрх эрх чөлөөтэй “адилтгах эрх” гэдэгт Үндсэн хуулийн 3.1, 5.2, 5.3, 6.3, 6.5, 7.2, 8.2, 14, 15, 18.5, 19, 21.2, 26.2, 31.3, 52, 53, 54, 55 дугаар зүйлд заасан эрх, мөн Үндсэн хуулийн 6.2 дахь хэсгийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрх”-ийг ойлгоно гэж заажээ.
- Ханс-Иоахим Иенч, “Үндсэн хуулийн шүүх ардчилсан эрх зүйт төрийн зохион байгуулалтын тулгын чулуу мөн”, Монгол улсын үндсэн хуулийн цэц:өгүүлэл, илтгэлийн эмхтгэл дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Хууль зүйн үндэсний төв, 2007), 469.
- European Commission For Democracy Through Law (Venice Commission), The Protection of Fundamental Rights by the Federal Constitutional Court, in Particular by Way of a Constitutional Complaint, CDL-JU(2002)49, Сүүлд хандсан 2024.03.22 https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-JU(2002)049-e
- Холбооны Үндсэн хуулийн § 93 (1) 2. Холбооны улсын Засгийн газар, Холбооны мужийн засгийн газар, эсвэл Бундестагийн гишүүдийн дөрөвний нэгийн хүсэлтээр шүүхийн хийсвэр хянан шийдвэрлэх ажиллагааг нээдэг.
- Холбооны Үндсэн хууль § 100 (1). Хэрэв шүүх шийдвэр гаргахад ач холбогдолтой хуулийг үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл хэргийг түдгэлзүүлж, Холбооны Үндсэн хуулийн шүүхэд хандан шийдвэрлүүлнэ. Энэ нь Германы шүүх бүр хэрэглэх ёстой хууль нь Үндсэн хууль болон Үндсэн хуульд заасан үндсэн эрхтэй нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой гэсэн үг юм.
- Холбооны Үндсэн хууль § 93 (1) 4а.
- European Commission For Democracy Through Law (Venice Commission), Human Rights Protection with the Help of the Individual Complaint, CDL-JU(97)15, Сүүлд хандсан 2024.03.10 https://www.venice.coe.int/WebForms/documents/?pdf=CDL-JU(1997)015-e
- Federal Constitutional Court, Decision of 16 January 1957, 1 BvR 253/56, BVerfGE 6, 32-Elfes
- [1] Federal Constitutional Court, Decision of 15 January 1958, 1 BvR 400/51, BVerfGE 7, 198- Lüth.
- Lech Garlicki, “Constitutional Courts Versus Supreme Courts”, International Journal of Constitutional Law, Volume 5, Issue 1, January 2007, Pages 44–68.
- OECD, Constitutions in OECD Countries: A Comparative Study: Background Report in the Context of Chile’s Constitutional Process, (Paris, 2022), 130.
- The Federal Constitutional Court, “2023 annual report,” сүүлд хандсан 2024.03.10 https://www.bundesverfassungsgericht.de/SharedDocs/Downloads/EN/Jahresbericht/jahresbericht_2023.pdf?__blob=publicationFile&v=4
- Donald P. Kommers and Russell A. Miller, The Constitutional Jurisprudence of the Federal Republic of Germany (Durham and London, 2012).
- The Federal Constitutional Court, “2023 annual report,” сүүлд хандсан 2024.03.10 https://www.bundesverfassungsgericht.de/SharedDocs/Downloads/EN/Jahresbericht/jahresbericht_2023.pdf?__blob=publicationFile&v=4
- Helga seibert, “Admissibility Requirements for Constitutional Complaints and Mechanisms for Avoiding an Excessive case load”, European Commission For Democracy Through Law (Venice Commission), The Protection of Fundamental Rights by the Constitutional Court, CDL-STD(1995)015, Сүүлд хандсан 2024.03.09 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-STD%281995%29015-e
- Мөн тэнд.
- Мөн тэнд.
- Donald P. Kommers and Russell A. Miller, The Constitutional Jurisprudence of the Federal Republic of Germany (Durham and London, 2012).
- Г.Совд, “Монгол Улсад Үндсэн хуулийн цэц байгуулсан нь”, Ч.Өнөрбаяр, А.Бямбажаргал, Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм дотор (УБ, 2019), 4.
- А.Бямбажаргал, “Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам” Эрх зүй сэтгүүл №1, цуврал 33 (2016), 164.
- Д.Гангабаатар, Үндсэн хуулийн эрх зүй: Төрийн байгуулал, зарчим, үзэл баримтлал (УБ, 2019), 155.
- Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн процессын эрх зүй (УБ, 2021), 125.
- A. Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015), 106.
- “Actio popularis”-ын хувьд үндсэн хуулийн шүүхэд хандах хамгийн өргөн хүрээтэй арга зам бөгөөд иргэн бүрд үндсэн хуулийн хамгаалагч болох боломжийг олгодог. Гэсэн ч үндсэн хуулийн шүүхийг хийсвэр ачааллыг үүсгэх эрсдэлтэй бөгөөд үндсэн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргээс хөндийрүүлэхэд хүргэдэг. Мөн Венецийн Комисс “actio popularis”-ыг нэвтрүүлэхээс сэрэмжлүүлж, зөвхөн эрх нь зөрчигдсөн хохирогчид үндсэн хуулийн асуудлаар гомдол гаргах эрхтэй гэдгийг тодорхой болгохыг зөвлөдөг. Ханс Кельзений үзэж байснаар actio popularis нь хүчирхэг баталгаа юм. Гэвч ийм өргөдөл мэдээлэл гаргагч нь өөрийн эрхээ зүй бусаар ашиглах өндөр магадлалтай, тул ийм зохицуулалтыг дэмждэггүй байна. Арне Мавчич, Үндсэн хуулийн хяналт, орч. Г.Баясгалан, Д.Сугар, Д.Одбаяр (УБ, 2014); A.Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015).
- A. Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015), 111.
- О.Мөнхсайхан, “Үндсэн хуулийн цэцийн маргааны харьяалал, бие даасан, мэргэшсэн байдлыг дээшлүүлэх нь”, Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь: эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл дотор (УБ: МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, 2023), 59.
- A. Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015), 115.
- Мөн тэнд, 125.
- OECD, Constitutions in OECD Countries: A Comparative Study: Background Report in the Context of Chile’s Constitutional Process, (Paris, 2022), 122.
- Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн процессын эрх зүй (УБ, 2021).
- Д.Ганзориг, “Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж, хандлага” 2017.06.30 сүүлд хандсан 2024.03.03 https://www.conscourt.gov.mn/?p=4102
- Munkhsaikhan Odonkhuu, Towards Better Protection of Fundamental Rights in Mongolia: Constitutional Review and Interpretation, CALE Books 4 (CALE & Graduate School of Law, 2014); О.Мөнхсайхан, Үндсэн хуулийн хяналт ба тайлбар: үндсэн эрх (УБ, 2022).
- А.Бямбажаргал, “Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам” Эрх зүй сэтгүүл №1, цуврал 33 (2016); A.Byambajargal, A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia (Dissertation), (Seoul: Kookmin University, 2015).
- Н.Энхцэцэг, “Иргэний үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил” 2023.04.20 сүүлд хандсан 2024.04.12 https://ikon.mn/n/2uce
- Ж.Болдбаатар, “Жаран зургаадугаар зүйл”, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар дотор (УБ: Ханнс-Зайделийн сан, 2009), 284.
- Д.Ганзориг, “Үндсэн эрхийн маргаан – Цэц шийдвэрлэх боломж, хандлага” 2017.06.30 https://www.conscourt.gov.mn/?p=4102
- Н.Энхцэцэг, “Иргэний үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил” 2023.04.20 сүүлд хандсан 2024.04.12 https://ikon.mn/n/2uce
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд “өргөдөл” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт иргэний үндсэн эрхийг нь зөрчсөн гэж үзсэн тухайн иргэн энэ хуульд заасны дагуу Цэцэд хандсаныг ойлгох ажээ. Мөн “үндсэн эрхийн маргаан” гэж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, бусад акт өргөдөл гаргагчийн өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх маргааныг ойлгохоор байна.
- О.Мөнхсайхан, “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөө, түүний хэрэгжилт” (2017) сүүлд хандсан 2024.05.05 https://legaldata.mn/b/783
- Мөн тэнд.
- Д.Гангабаатар, “Тэнцвэрийн зарчим ба үндсэн хуулийн эрх зүй” Эрх зүй сэтгүүл №1, цуврал 33 (2016).
- Мөн тэнд.
- Д.Гангабаатар, “Тэнцвэрийн зарчим ба үндсэн хуулийн эрх зүй” Эрх зүй сэтгүүл №1, цуврал 33 (2016).
- Жишээ нь, Үндсэн хуулийн цэц 1994 оны 08-р сарын 29-ний дүгнэлтдээ “Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 25 дугаар тогтоолоор баталсан Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын тайлбарын 3 дахь заалт нь утга агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг бэхжүүлсэн заалттай харшилсан байна. Гэвч Улсын Дээд шүүхийн бүгд хурлын тайлбар Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн тухай маргаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн харъяаллын асуудал биш бөгөөд Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт ‘Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно’ гэсэн заалтыг баримтлан энэ асуудлыг Улсын Дээд шүүхэд шилжүүлэн хянуулах үндэслэлтэй байна” хэмээх дүгнэлтийг гаргаж байжээ. Үндсэн хуулийн цэц, Дүгнэлт №08, 1994.08.29.
- Federal Constitutional Court, Decision of 14 May 1985, 1 BvR 233/81, BVerfGE 69, 315- Brokdorf.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
4 days ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
4 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 weeks ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Хүүхлээ Одонтуяа
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямсамбуугийн Оюунтунгалаг
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна !