Бүтээлийн нэр
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа
Зохиогч
Хэлбэр
Гарын авлага & Аргачлал
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын Нэмэлт Протоколыг Монгол Улс 2015 онд соёрхон баталснаар өөрийн улсад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээсэн билээ. Уг Нэмэлт Протоколын 3 дугаар зүйлийн дагуу Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг нэг болон хэд хэдийг байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд соёрхон баталснаас хойш нэг жилийн дотор байгуулах ёстой.

Тус Нэмэлт Протоколын 24 дүгээр зүйлийн хүрээнд оролцогч улс нь мэдэгдэл гаргах замаар үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах хугацааг гурван жилээр хойшлуулж, улмаар энэ хугацааг нэгдсэн үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хороотой зөвшилцсөний үндсэн дээр НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороог дахин хоёр жилээр сунгах боломжтой. Хэдий тийм боловч Монгол Улс энэ мэдэгдлийг хийлгүй соёрхон баталсан билээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх үүргийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан хэдий ч байгуулах байсан хугацаанаас даруй дөрвөн гаруй жил өнгөрсний эцэст Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг 2020 онд шинэчлэн найруулж батлахдаа эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулахаар батлаад байна.

Үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах болсонтой холбогдуулан Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нэгжийн ажлын хэрэгцээнд зориулан энэхүү гарын авлагыг боловсруулсан болно. Монгол Улс анх удаа үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг бий болгож байгаа тул тус механизмыг чадавхжуулах, үндэс суурийг зөв тавихад энэ мэт гарын авлага үнэтэй хувь нэмэр болно хэмээн найдаж байна.
Түлхүүр үг
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага, эрүү шүүлтээс ангид байх эрх
Бичигдсэн огноо
2021-09-11
Хуудсын тоо
93
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-07-21
Товч мэдээлэл үзсэн
3839
Бүрэн эхээр нь үзсэн
62
Эшлэлийн тоо
106
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Агар-Эрдэнэ Б.Хишигсайхан “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1008
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх