Бүтээлийн нэр
Эрүүгийн эрх зүй дэх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын зарим асуудал
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Эрүүгийн эрх зүйн дэх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь Эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчмийн илрэл болж хэрэгждэг томоохон институтуудын нэг билээ. Тухайн судалгааны ажлын хүрээнд:
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын онолын ойлголт, асуудлын хувьд:
-Пароле болон пробацийн талаар онолын ойлголт, Монгол улсын Эрүүгийн хуулинд тусгагдсан байдал
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт ба дахин нийгэмшүүлэх онол
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт ба эрүүгийн эрх зүйн зарчим, ялын зорилго
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ойлголтын үзэл баримтлал болон түүний зөрүүтэй байдал
-Нэр томъёоны хэрэглээний асуудал
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын орчин үеийн ач холбогдол
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын хувьд:
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын түүхэн хөгжил болон зохицуулагдсан байдал болон дүн шинжилгээ (Дэлхийн болон Монгол улсын хэмжээнд)
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтийн одоогийн хэрэгжиж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тусгагдсан байдал
-Одоогийн хуулинд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг бусад эрүүгийн эрх зүйн институтуудтай харьцуулсан байдал
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын харьцуулсан судалгааны хувьд:
-Оросын холбооны улсын Эрүүгийн хуулийн харьцуулалт, дүн шинжилгээ
-Бүгд найрамдах Хятад ард улсын Эрүүгийн хуулийн харьцуулалт, дүн шинжилгээ
-Холбооны бүгд найрамдах Герман улсын Эрүүгийн хуулийн харьцуулалт, дүн шинжилгээ
-Америкийн нэгдсэн улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулалт, дүн шинжилгээ
-Япон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулалт, дүн шинжилгээ
-Олон улсын эрх зүйн баримт бичгийн дүн шинжилгээ
Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын практикийн судалгааны хувьд(Шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын статистикт үндэслэн):
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын практикийн ерөнхий судалгаа
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн болон гэмт хэргийн ангиллын судалгаа
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын хугацааны судалгаа
-Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа талаар судалгаа
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дуусаж ял оногдуулахгүй болсны дараа тухайн этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдлын судалгаа
Эрүүгийн эрх зүй дэх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудлын хүрээнд:
-Шүүхээс хорих ял оногдуулахгүй тэнсэхдээ тэнсэх хугацааг шударга ёсны зарчимд нийцүүлэн тодорхойлохгүй байгаа талаар
-Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлэхдээ тухайн тэнсэгдсэн этгээдэд зориулан ялгамжтай байдлаар зохицуулах буюу тэнсэгдсэн этгээдэд хяналт тавих байгууллага, ажилтны талаар
-Ялаас чөлөөлөх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх институтын давхардлыг арилгах талаар
-Restorative justice буюу шударга ёсыг сэргээх хөтөлбөрийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үйл ажиллагаанд хамааруулах талаар
-Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг сунгах талаар тус тус авч үзсэн бөгөөд сүүлд нь дүгнэлт, саналыг тухайн агуулгын хүрээнд боловсруулсан болно.
Судалгааны бусад ижил төрлийн судалгаанаас ялгарах шинэлэг байдал: Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын өмнө судлагдсан байдлыг нарийвчлан тодорхойлсон ба өмнөх судалснаас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын онолын, практикийн, харьцуулсан судалгааны, тулгамдаж буй асуудлыг илүү нарийвчлан өргөн хүрээтэй судалсанд оршино. Тухайлбал: Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын үзэл баримтлалын асуудал, нэр томъёоны асуудал, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг сунгах талаар асуудал гэх мэт.
Түлхүүр үг
Тэнсэн харгалзах, тэнсэх, пробаци болон пароле, ял тэнсэх, тэнсэх зохицуулалтын асуудал, тэнсэх зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх арга зам
Бичигдсэн огноо
2021-05-15
Хуудсын тоо
122
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2021-07-30
Товч мэдээлэл үзсэн
10037
Бүрэн эхээр нь үзсэн
292
Эшлэлийн тоо
67
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Энххүслэн “Эрүүгийн эрх зүй дэх хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтын зарим асуудал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1011
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх